Э.Бат-Үүл: Ардчиллыг багалзуурдах "үл үзэгдэх гар"

Э.Бат-Үүл: Ардчиллыг багалзуурдах "үл үзэгдэх гар"

Олон улсын байдал улам хурцадсаар. Дэлхийн III дайн биш юм аа гэхэд Евразийн эх газрын баруун, зүүн эргийг хамарсан өргөн хэмжээний дайн болж мэдэхээр байна. Баруун эрэгт Орос, НАТО-той мөргөлдөхдөө тулна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ он гараад энэ мөргөлдөөн Орос, Украин руу дайрснаар эхлэх байх гэнэ. Магадгүй, Путин, хээрийн сургууль нэрээр Украины хил дээр 100 мянга орчим цэрэгтэй, асар майхнаар гэр хийсэн арми аваачаад ацан шалаанд уначихаад байна. Цэргээ буцааж татахаар нэр хүнд уначих гээд, НАТО-той байлдахаар Орос орон задрах эрсдэлтэй болчих гээд тун амаргүй байна. Зүүн эрэгт Хятад, Тайвань, Спратлийн арлуудаас болон Америк, зүүн өмнөд Азийн орнуудтай дайн бүхий байдалд орчихоод байна. Номхон далайн дайн болбол Хятад бүрэн ганцаардах эрсдэлтэй. Украины дайнаас болоод Орос ч түүний холбоотон болж чадахгүй Украины асуудлаар санал зөрөлдөх учраас ийнхүү хоёр хөрш дайн бүхий байдалд ороод гацчихсан нь Монголын бүрэн эрхт байдлын дархлаа болох ардчилалд маань аюул занал болчихлоо. Учир нь угаасаа ардчилалд дургүй хоёр хөршийн удирдагчид дайн бүхий байдлаас болоод түүнийг бүр тэвчихгүй болж байна. Ардчилал дайнд халтай учраас ингэж буй!

Уг нь ардчилсан Монгол хоёр хөршид их хэрэгтэй. Дайны болон дайн бүхий байдалд орсон ч хэрэгтэй. Юу гэвэл, Монгол ардчилсан байвал хоёр хөршийнхөө тухайд төвийг сахисан байж чадна. Дайн яаж ч эргээ билээ.

Ороо бусгаа үед их гүрнүүд бие биеийнхээ “нуруунд хутга шаах" энүүхэнд. Тийм болохоор цэрэг стратегийн хувьд онцгой ач холбогдолтой түшиц газар болох Монгол төвийг сахих нь их гүрнүүдийн хэн хэнийхээ “ар нуруу руу хутга шаахгүй” байх баталгаа болно. Даанч ардчилал гэхээр дотор нь муухайрдаг, хоёр хөрш маань үүнийг ойлгохгүй л дээ. Тэд эгзгийг нь тааруулаад Монголын ардчиллыг дарж авах гэх байх. Эл хэрэг зорилгоо яаж гүйцэлдүүлэх бол?

Өдгөө Монголд ардчиллын нэр хүнд сайнгүй байгаа. Ардчилал хүмүүсийг эрх чөлөөтэй, тэр дотроо үг хэлэх эрх чөлөөтэй болгодог. Гэтэл хүмүүс энэ эрх чөлөөг эргээд ардчиллыг өөрийг нь гутаахад, харлуулахад тун эрэмгий ашиглаж орхидог. Учир нь хүмүүс “болж байна” гэхээсээ илүүтэй “болохгүй байна" хэмээн шүүмжлэх, гомдоллохдоо илүү гарамгай байдаг аж. Үүнийг аль Аристотелийн үеэс л мэргэд анхааруулж ирсэн!

 

Замгүй баян уул уурхайн эзэн чиг л, сэтгэн бодох эрх чөлөөгөө олж авсан сэхээтэн чиг л, хөндий дүүрэн малаа дааж ядсан мянгат малчин чиг л, хийд дүүрэн сүсэгтэн хуруулчихсан лам чиг л, интернэт, баараар дүүрэн эрх чөлөөндөө сагаж буй залуус чиг л, гудамжиндаа багтаж ядсан машиндаа түгжрэн саатах борчууд чиг л, ардчиллыг доош нь хийцгээж явна. Бүр хачирхалтай нь хойд Америк, Европт амьдардаг цагаач монголчууд хүртэл ардчилалд дургүйг яана. Ардчиллыг муулснаар өөрийгөө мундаг хүн гэж харуулах явдал моодонд орсон гэлтэй.

 

Хөөрхий, мөнөөх ардчилал нь хүмүүст эрх чөлөөг нь өгснөөс өөр гэмгүй атал одоо нүдний булай болчихов. Үнэндээ ардчиллын үеийг үзэж чадалгүй социализмын үед арилсан монголчууд өнөөдөр босч ирээд харах юм бол, энэ цагийн монголчуудыг “ямар даварсан юм бэ" хэмээн дуу алдах байсан нь лавтай. Гэтэл бидний үеийнхэн мэдсээр байж, социализмын үед сайхан байсан хэмээн худлаа ностальгидсээр залуусынхаа толгойг эргүүлж. Угаасаа залуу нас социализм гэх үгэнд дуртай, хамтач үзлийн сэтгэл хөдлөлтэй байдаг хойно. Залуус маань “социализм сайхан байжээ” гэж санааширцгаадаг болжээ. Ажаад байх нь ээ, социалист үзэлтэй болсон залуус хойд Солонгос, Куба зэрэг социалист улсад очиж үзээд ирэхээрээ, социализмд ой нь гутсан байдаг. Тийм залуус “ардчилалд баярлалаа” гэж байхыг би цөөнгүй удаа сонссон. Үүнийг хараад, бүх залуусаа Хойд Солонгос, Кубад зургаан сараар аваачаад эргүүлж авчрахсан гэж өөрийн эрхгүй бодно. Манай үеийнхэн ч цагаа болохоор социализмдаа буцаж яасан ч очихгүй. Төрсөн нутгаа санаад байгаа хэрнээ Улаанбаатараасаа холдон тав тух алдаж чадахаа байсан хөгшчүүлтэй адилхан тунирхаж байгаа юм!

 

Тийм ээ, монголчууд ардчиллыг хичнээн муучлан нүдний булай болгож байвч, босгон дээр нь дарангуйлагч ирэхийн цагт “турсгаа хуулуулна” гэдгээ маш сайн мэднэ. Зүгээр л эрх чөлөөгөө эдлэн, ардчилалд эрхлэх дуртай улс ажгуу. Яс юман дээрээ ардчиллын төлөө бат зогсоно. Монголчууд эрх чөлөөгөө хамгаалах далд ухамсартай. Ийм далд ухамсар улстөрчдөд нь бүр ч их бий. Өнгөцхөн харахад, Монголын улстөрчид ардчиллын соёл тааруухантай харагдана. Гудамжинд явахдаа гаргуун ардчилсан үзэлтэй байх авч, эрх мэдэлд очихоороо дарангуйлагч болчих гээд байдаг.

Ардчилсан төрийн мөн чанар нь иргэддээ үйлчлэх явдал гэдгийг утгаар нь ойлгодоггүй, өөрт хуваарилагдсан эрх мэдлийг байнга чамлана. Нэн ялангуяа, намаасаа үл хамааран, лидерүүд нь эрх мэдлээ нэмэхдээ их ов мэхтэй хүмүүс!

Хэдий тийм ч Монголын улстөрчид 90 оны ардчилсан хувьсгалаас өмнөх 300 орчим жилд Монголын хэрэг явдлыг Бээжин, дараа нь Москвад шийдэж, үгэнд ороогүй удирдагчдыг нь Бээжинд толгойг нь авч, Москвад буудан хороодог байсныг маш сайн мэднэ. Хамгийн сүүлд Цэдэнбалыг Москвад аваачин хөл хорьсныг мартаагүй байгаа. Монголын улстөрчдийг хооронд нь хагаралдуулан нэгийг нь нөгөөгөөр нь хэлмэгдүүлж байсныг санадаг. Удирдагчдыг Москвад, эсвэл Бээжинд аваачин хороодог бурангуй ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Москвад, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Бээжинд аваачин цаазалж, Занданшатарыг Улаанбаатарт “Шинэ Коминтерн”-ын даалгавраар буудан хороож занданшуулдаг ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй.

Монголын улстөрчид, ардчилал байхгүй бол улсын бүрэн эрх устаж, тоглоомын улс болно гэдгээ мэдэх дотуур тамиртай. Тийм болохоор хэдийгээр ганц нэгээрээ байгаа үедээ аймхай боловчиг, ардчиллаа хэнд ч алдчихгүй байх хамтын эр зориг гаргаж чадна.

Парламентат ёсыг сонгосон учир энэ юм! Гэх мэтээр бодоход Монголын ардчилал дажгүй сайн дархлаатай мэт. Ийм байхад Монголын ардчилалд ямар эрсдэл байна вэ? Манай хоёр хөрш бол их гүрэн. Зүгээр ч нэг их гүрэн төдий бус, супер их гүрнүүд!

Супер гүрнүүд дотроо, Монгол мэтийн жижиг улсуудыг номхруулдаг олон янзын аргатайгаараа манай хөршүүд онцгой ялгарна. Нэн ялангуяа нийгэмд нь хүчтэй, үр дүнтэй нөлөөлдөг “үл үзэгдэх гар” нь маний байтугай, Америк Европын аргыг барж байгаа. Хоёр хөршийн маань “үл үзэгдэх гарууд” л Монголын ардчиллыг багалзуурдаж мэднэ. Нэг удаа энэ гар, манай ардчиллыг популистуудаар дайруулан сүйтгэх шахсан билээ.

 

Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2021.12.22 

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419