Нийслэл хотын авто замын хөдөлгөөн автотээврийн багтаамжаасаа гурав дахин их байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна
НЗДТГ-ын судалгаанаас харахад нийслэлийн иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа. Одоогоор Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа юм.
Нийслэлийн Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн дарга Намууны хэлснээр Улаанбаатар хотын замын чадамж нь 20-25 км цаг хурдтай явах дундаж хурд нь 230.000 машинд зориулагдсан байдаг. Гэтэл нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт дунджаар 620.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь замын ачаалал хэвийн хэмжээнээсээ даруй 3 дахин их буюу 7-13 км.цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөн үргэлжилж 6айна.
Эх сурвалж: A24 News Agency