Д.Төмөрбаатар: Япон лугаа адил хөгжихийн тулд Япон хүнээс суралцах хэрэгтэй

2021-12-23, 10:32 Цаг үе 481 1
Д.Төмөрбаатар: Япон лугаа адил хөгжихийн тулд Япон хүнээс суралцах хэрэгтэй

Япон судлаач Д.Төмөрбаатартай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Танаас япон судлаачийн тань хувиар, түүнчлэн, танин мэдэхүйн болон соён гэгээрүүлэх чиглэлээр бичиж ярьдаг ахмад хүний хувиар хэдэн асуултад хариу авах гэсэн юм. Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдэж буй энэ цаг үед япончууд ямаршуухан арга барилаар тэмцэж ажиллаж байна вэ, сүүлийн үед Япон улс ковидыг нам дарж байгаа юм шиг л харагдаад байна л даа?

 

-Тиймээ, үнэхээр ийм айхтар цаг үе ирдэг л юм байна. Ёстой л дэлхий нийтээрээ хэцүүдэж байна даа. Япончууд ч гэсэн бусдын адилаар эхэн үедээ тун самгардсан. Улс орнууд шуурхай арга хэмжээ авч байхад “Япон улс яахаа мэдэхгүй байна уу” гэлтэй байсан. Ард иргэд нь ч их шүүмжилж бухимдсан. Эдийн засгаа унагачихалгүй, ард иргэдийнхээ ашиг орлогыг алдуулчилгүй шиг, хүндрэлийг даван туулахын тулд ёстой л янз бүрийн арга хэмжээ авсан. Хүүхэд багачуудын сургалтыг зогсоохгүйн тулд зарим газар гадаа цэцэрлэгт хүртэл хичээл хийлгэж байсан. Өнгөрсөн зун олимпын наадмын үеэр халдвар дээд цэгтээ хүрсэн. Юу болдог бол гэж байтал 9 дүгээр сарын сүүлээс халдвар буураад одоо халдвар бараг байхгүй болж байна. “Яаж ингэж чадав” гээд л, хүмүүс асууж байна.  Энэ хоёр жилийн хугацаанд Японы төр засаг, ард иргэдтэйгээ хамтдаа байж, маш их чармайлт гаргаж, тэвчээртэйгээр ажиллаж, амьдарч ирлээ. Төр засаг яах ёстой вэ, ард иргэдийн зүгээс яах ёстой вэ, гэдгийг байнга л ярилцаж байсан. Харин сүүлийн гурван сар гаруйн хугацаанд л үр дүн нь гарч эхэллээ.

 

 

 

Товчхон хэлэхэд япончууд өнгөрч буй хоёр жилийн хугацаанд суралцаж судалсны ачаар өнөөдөр цар тахлын үед яаж ажиллаж амьдрахаа тодорхойлж, аргаа олж чадсан гэж хэлж болно. Оновчтой бодлого, тэвчээр, сахилга бат, зөв зохион байгуулалтын хүчээр л ковидыг даван туулж байх шив дээ. Яг л “Япон чанар” харагдаж байна.

 

 

 

Цаг алдаж байгаад ч хамаагүй, алсыг харсан, судлагаанд суурилсан бодлого, арга барилаа олж чадсаны ачаар одоо сандрахгүй болж байх шиг байна. Гэхдээ анхаарлаа сулруулалгүй, шинэ давлагаа ирэхэд яах ёстой талаар бодолцон бэлтгэлээ хангацгааж байна.   

 

-Япон улс ямар арга барилаар ковидтой тэмцсэн бэ? Тодорхой жишээн дээр ярьж өгөөч? 

 

-Япончууд энэ хоёр жилийн туршид маш их хичээсэн. Нэг жишээ хэлэхэд, Эрдэмтдийн зөвлөл маш сайн ажилласан. Яг ч эрдэмтдийн зөвлөл биш юм аа. Иймэрхүү гамшиг хүндрэлийн үед олон талын судалгаа хийдэг, янз бүрийн салбарын эрдэмтдээс бүрдсэн баг юм даа. Ийм баг байгалийн гай гамшиг тохиох бүрд л байгуулагдаж байдаг. Энэхүү баг нь ерөнхий сайд болон гол салбарын сайд нартай тулж ажилладаг, улс төрөөс ямар ч хамаарал үгүй, ёстой л мэргэжилтнүүдээс бүрдсэн баг. Байдал хүндрэх үед шийдвэр гаргахад энэ багийн удирдагч нь ерөнхий сайдтайгаа зэрэгцэж зогсож байгаад л шийдвэрээ танилцуулдаг. Мөн тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхэд яаж ажиллах ёстойг сайд нарт бараг зааварчилж байсан. Энэ багийн удирдагч нь маш туршлагатай, 70 гаруй насны Оми Шигэрү гэж хүн бий, энэ хоёр жилийн хугацаанд уйгагүй ажиллалаа, одоо ч ажиллаж байна.

Халдвартай тэмцэх ажлын шийдвэр нэг гарт төвлөрөөд байх шиг санагдсан. Шийдвэр гарахын өмнө олон хүний санал бодлыг илээр сонсож, ярилцаж байж шийдвэр гаргаж байсан. Эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд өөрөө гаргаж танилцуулдаг, эрдэмтдийн зөвлөл, орон нутгийн бие даасан удирдлагатай байнгын харилцаатай, ажлын уялдаа холбоотой явж ирсэн. Улс төржилт огт харагдахгүй байлаа. Энэ хоёр жилд хэд хэдэн улс төрийн сонгууль яваад өнгөрсөн.

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу, халдвартай тэмцэх ажилд иргэд маш хариуцлагатай, тэвчээртэй оролцож байна лээ. Алдаа мадаг, шүүмжлэл, бухимдал байсан нь мэдээж, харин гаргасан алдааг дахиж гаргахгүйн төлөө дээр дооргүй л хичээж байсан. Ер нь нэг алдааг дахиж давтахгүй байна гэдэг бол маш чухал болохыг Япон улс ковидтой тэмцэх үед их тод харууллаа. 

Иргэд засгийн газрын шийдвэрийг дагаж, маш тэвчээртэй, аливаад хүлээцтэй хандаж байгаа нь ажиглагдсан. Гомдол бухимдал зөндөө байсан нь тодорхой. Хатуу ширүүн арга хэмжээ авсан тохиолдол ч байсан. Би Токиогийн Паралимпэд ажиллах үеэрээ япончуудтай уулзаж ярилцаж үзсэн л дээ. Энэ үеэр нэг залуу ярьж байсан. “Орой үдшээр найз нартайгаа уулзаад ганц хоёр аяга хүйтэн пиво уугаад, шарсан тахиа идээд суух сайхан шүү дээ. Гэхдээ би таван сар орой үдэш гадуур явж сэлгүүцэлгүй тэвчиж байна даа” гэж. Энэ залуу таван сар тэвчсэн байна. “Би тэвчих ёстой, цаашдаа ч шаардлага гарвал тэвчиж, хүлээцтэй хандаж чадна” гэж ярьж байна лээ. Олон сар оройн цагаар баар ресторан ажиллаагүй шүү дээ.

 

Энэ бүхнийг базаад хэлэх юм бол оновчтой бодлого, бодлогоо хэрэгжүүлэх зөв зохион байгуулалт, гаргасан дүрэм журмаа дээр, дооргүй тэвчээртэйгээр дагаж мөрдөснөөр л япончууд ковидыг ялан дийлж байна гэж хэлж болох байх. Нэг их нууц арга, тактик гэж байгаагүй. Манайхан асуугаад л байгаа “ямар арга хэрэглээд байна аа” гээд л. Тэр “нууц” аргыг нь мэдэж аваад хэрэглээд, ядарч зоволгүйгээр өөрсдөө зүгээр болчих гээд байгаа юм байлгүй. Токиогийн олимпын наадмыг ч амжилттай зохион байгуулсан нь ийм шалтгаантай гэж бодож байна.

 

-Тийм шүү, ковидыг даван туулахад дээр, дооргүй л хамтран ажиллах нь чухал. Токиогийн олимпын наадам ямар онцлогтой болсон бэ? 

 

-Би Токиогийн Паралимпын XVI наадамд сэтгүүлчээр оролцоод ирсэн. Үнэхээр бахархмаар байсан. Маш нарийн зохион байгуулалт, өндөр сахилга бат, эх оронч сэтгэл, их үйлсийн төлөө гар таталгүй гаргасан хөрөнгө мөнгө, цаг хугацаа гээд л. Япончууд Олон улсын олимпын хороотой хамтран олимпын наадмын үеэр баримтлах дүрэм, журмыг нэгтгэсэн гарын авлага гаргасан. Олимпын тэмцээнийг шүүх шүүгчдэд, тамирчдад, сэтгүүлчдэд тус тусад нь зориулсан гарын авлага буюу “плей бүүк” (баримтлах дүрмийн ном) бэлтгэсэн байсан. Тамирчид, зочид гийчид бүгд энэ дүрэм журмыг баримталсан, олон зуун сайн дурын ажилтнууд ажиллан, энэхүү дүрэм журмыг баримтлах нөхцлийг бүрдүүлж байлаа.

 

Олимпын “орчинд” халдвар тархахгүй байхад гадуур жирийн япончуудын дунд халдвар их тархаж байсан. Ингэж л тусгаарлаж чадсан. Спортын ордонд тамирчдын явах зам, сэтгүүлчдийн байрлах өрөө танхим, шүүгчдийнх гээд тус тусдаа, явах замыг нь, суух унааг нь заагаад өгч байв. Журам зөрчсөн хүнд арга хэмжээ авч байсан. Гадаадын нэг сэтгүүлч ярьж байсан “Аргалаад дэлгүүр хэсвэл хэсэхээр л байна. Гэхдээ энэ япончуудыг харахаар тэвчиж тэсэхээс өөр аргагүй байна. Би олон газар сэтгүүлчээр ажиллалаа. Японоос өөр улс энэ хэцүү үед олимпын наадмыг зохион байгуулж чадахгүй байх байлаа” гэж.    

 

- Таны яриаг сонсоход бид ч хичээх ёстой гэж санагдаж байна. Ингэхэд ер нь бид “Япон лугаа адил хөгжиж” чадах уу?   

 

-Манай дарга нар “Япон лугаа адил хөгжье” гэсэн санаачилга гаргаад, хурал зөвлөгөөн хийгээд л байна. Ийм санал, санаачилгыг сонсоход Японтой холбоотой ажил төрөл хийдэг хүний хувьд надад сайхан л санагдаж байна. Гэхдээ бодож болгоох юм их байна аа. Яг яаж хөгжих гээд байгаа юм бэ? Японы хөгжлийн загварыг нь авах гээд байгаа юм уу? Манайд тохирох өөр бусад орны загвар байгаа юм биш биз, гэх мэтээр судлах хэрэгтэй. Ямар ч байсан бид өнөөдрийг хүртэл явж ирсэн арга барилаараа асуудалд хандмааргүй байна. Нэг сайхан юм ярьж хурал хуй болж байснаа хоёр гурван жилийн дараа мартаад л, өөр юм яриад яваад өгдөг. Японы салбар бүрийг сугалж аваад л, хурал хийгээд л, энэ салбарыг нь ингэж дуурайя, гэх мэтээр явбал, ээ дээ олигтой үр дүнд хүрэхгүй байх аа даа.

 

 

Япон улсыг япон хүн бүтээсэн. Энэ хүчирхэг улс орныг бүтээсэн япон хүнээс нь суралцах ёстой. Бид өнөөдөр Япон лугаа адил Монгол орныг бүтээж чадах уу? Бидэнд өнөөдөр хэдэн арван тэрбум доллар, тэргүүний дэвшилтэт техник технологи ч байгаад бид урагшаа явахгүй маягтай болчихоод байна. Ингэхээр монголчууд бид өөрсдөө, дарга цэрэггүй өөрчлөгдөх хэрэгтэй байна.

 

 

 

Зарим хүн намайг “Энэ нөхөр Японыг сурталчилдаг, магтан дуулдаг” гэж боддог юм шиг байна лээ. Үгүй юм аа, миний мэргэжил болохоор яах аргагүй Японы орны хөгжил дэвшил, үүх түүхээс ярьдаг. Гэхдээ миний яриа хөөрөөний цаана “япончуудаас суралцах” гэсэн санаа байнга агуулагдаж байдаг, “Японыг дуурайх биш япон хүнээс суралцах”. Зөвхөн япончуудаас ч биш бусад ард түмнүүдийн давуу талаас ч суралцах хэрэгтэй байх шүү.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419