“Таван нүдэт холбоог Хонконгийн ардчиллыг бусниулагчид" гэв
АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландаас бүрдсэн “Five Eyes Alliance” буюу “Таван нүдэт холбоо” 12 сарын 20-нд Гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл гаргаж, саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох зөвлөлийн 7-р удаагийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлж, уг сонгууль нь “Хонконгийн эрх чөлөө хийгээд өөртөө засах статусыг сулрууллаа” гэж дүгнээд, “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийг сөхсөн билээ.
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хонконгийн ардчилалд цоо шинэ нөхцөл байдал үүссэн ийм үед “Таван нүдэт холбоо” цагаа олоогүй, хорон муу санаагаар дүүрэн мэдэгдэл гаргасан нь тэдний санаа байвч сачий хүрэхгүй болсондоо уурлан бухимдаж байгааг нь харуулж буй бөгөөд өөрсдийгөө илчилсэн хэрэг болжээ. Америк, Их Британи зэрэг өрнөдийн цөөн хэдэн орнууд Хонконгийн ардчиллын хөгжлийг эвдэж буй гаднын “хар савар” мөн гэдгээ харууллаа.
Уг мэдэгдэл гэгч нь “ардчилал”, “хүний эрх”-ийн нэр зүүж, хуурамчаар сайхан дүр эсгэсэн явдал бөгөөд Хонконгийн сонгуулийн шинэ тогтолцоонд муу нэр зүүхийг оролдож байна.
Энэ удаагийн сонгууль бол Хонконгийн сонгуулийн тогтолцоо боловсронгуй болсны дараа болсон хууль тогтоох зөвлөлийн анхдагч сонгууль юм. Сонгуулийн хуулиас авч үзвэл суудлын орон тоог нэмэгдүүлсэн бөгөөд суудлын хуваарилалтын хэлбэрт шинээр зохицуулалт хийжээ. Үүний зорилго нь Хонконгийн нийгмийн ерөнхий эрх ашиг болон олон салбар, олон шат давхаргын эрх ашгийг сайтар хамгаалах явдал юм. Процессын хувь, энэ удаагийн сонгууль нь өргөн хүрээний төлөөлөх чанар,тэнцвэртэйгээр оролцох болон шударгаар өрсөлдөх боломжийг хангажээ. 153 нэр дэвшигчид жигд өрсөлдсөн бөгөөд сонгогдсон 90 шинэ гишүүн нь олон талт, тэнцвэртэй, төрөл бүрийн мэргэжлийнхэн байгаа. Хонконгийн шилдэг боловсон хүчин, мэргэжлийн боловсон хүчний нийгэмлэгийн дарга Лүө Юнгийн хэлсэнчлэн, энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчид нь Хонконгийн төрөл бүрийн салбар, төрөл бүрийн бүлэг, төрөл бүрийн мэргэжил хийгээд насны олон ангиллын хүмүүсээс бүрдсэн тул маш өргөн хүрээний төлөөллийг багтаасан юм.
“Эх орончид Хонконгийг засаглах” зарчмын хэрэгжилтийн өмнө, гаднын Хятад улсыг эсэргүүцэгч хүчинтэй сүлбэлдсэн, үндэсний аюулгүй байдлыг хохироосон, Хонконгт хүчирхийллийн үймээн дэгдээсэн “ардчиллын жигүүр” гэгчийн хүмүүст сонгуульд оролцох эрх байхгүй нь зүй ёсны хэрэг. Ар талын “санхүүжүүлэгчид”, “арын дэмжигчид” нь тэднийг тулж дэмжиж буй явдал нь Америк болон өрнөдийн цөөн хэдэн орны Хонконгийг үймээн самуунтай болгох гэсэн хорон санаатай нь холбоотой.
Инээдтэй нь, тус мэдэгдэлд Хятадын талыг “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийг мөрдөхийг дахин шаардсан байна. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 12-р сарын 20-нд гаргасан “‘Нэг улс хоёр систем’ дэх Хонконгийн ардчиллын хөгжил” цагаан номд тодорхой зааснаар, “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийн зорилт бол Их Британи Хонконгийг Хятад улсад буцааж өгөх асуудлыг шийдвэрлэхийн төлөө байсан, харин Хонконг Хятад улсын эрх мэдэлд нэгдсэнээс хойш ямар улс төрийн тогтолцоо хэрэгжүүлэх, үүний дотор ямар сонгуулийн тогтолцоотой байх асуудал бол тус хамтарсан мэдэгдлийн зорилт биш гэжээ.
Хэрэг дээрээ ардчилал хийгээд хүний эрхийн тухай ярихад, “Таван нүдэт холбоо”-ны хувьд өөрсдийнхөө улсын дотоодын цар тахлын эсрэг тэмцлийн ялагдал, улс төрийн туйлшрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлыг тодруулан харах нь хамгийн илүү хийх ёстой зүйл нь байх ёстой. “Хонконгийн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ” гээд аман дээрээ орилж буй өрнөдийн цөөн хэдэн орны тэдгээр улс төрчид бол даруй Хонконгийн ардчиллын хөгжлийг харшлагч, эвдэгчид мөн." гэжээ.
Г.Бямба