Ц.Дэмбэрэл: Ядуурах тусам аз жаргалаас холдоно

2021-12-23, 10:31 Цаг үе 382 0
Ц.Дэмбэрэл: Ядуурах тусам аз жаргалаас холдоно

Монголчууд бидний тухайд өнгөрсөн жилүүд нь боловсролыг шинэчлэх гэсэн олон үзэл баримтлал уралдсан, олон сайд солигдсон, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,.. эцэстээ тун таагүй байдалд хүрсэн, нэг ёсондоо АЛДАА нь хэтэрсэн он жилүүд байж, энэ бүхний үр дүнд боловсролын төлөв байдал сүрхий муудаж, энэ цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна. Боловсролыг шүүмжлэх иргэдийн дуу хоолой нэмэгдлээ. УИХ–ын энэ удаагийн чуулганаар Боловсролын багц 6 хуулийг хэлэлцэж байна. Түүнд судлаачид, иргэдийн санал бодлыг тун нухацтай бодож тусгах ёстой.   

Юуны өмнө бид орчин үеийн БОЛОВСРОЛ ямар болоод байгаа, ирээдүйд яаж өөрчлөгдөх талаар нэгдмэл шинжлэх ухаанч чиг баримжаатай болмоор байна.  Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй манай сурвалжлагч МОНГОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ сэдвээр цуврал ярилцлага хийсний 5-р хэсгийг хүргэж байна.  

 

 

 

 

Чанартай боловсролын тухай

 

Боловсролыг Сайн ба Муу, Чанартай ба Чанаргүй гэж  ангилахдаа баримталдаг шалгуур гэж бий юу ?  

 

 Эхлээд нэг зүйлийг тэмдэглэн  хэлье. Эдүгээ хүртэл  монголд  боловсролын талаархи ойлголт  ихэд ерөнхий  байгаа  учраас чанартай боловсрол, боловсролын чанар гэж юу болох, эдгээр нь ялгаатай эсэх,  түүнийг яаж хэмжих, ер нь сайн ба муу боловсрол гэж байх эсэх асуудал  тодорхойгүй болсон.  Одоо БОЛОВСРОЛ гэж ерөнхийлж   ярих цаг яавч биш.  Маш  тодорхой ярих учиртай.  Тодорхой ярихгүй бол ЮУ ч хийж болохгүйд л хамаг учир оршино.  Тодорхой ярина гэхээр тодорхой хүчин зүйлүүдийг  тодруулаад, дараа нь  түүнийгээ тойрч асуудлаа  шийднэ гэсэн үг. 

Чанартай боловсрол  гэхээр  ерөнхийд нь томоор харсан ойлголт юм.  Үүнийгээ дотор нь  нэгд, Сайн боловсролын талаас, хоёрт,  боловсролын тогтолцооны чанарын талаас, гуравт, боловсролын чанар гэх  өнцгөөс  тодруулдаг боллоо.   Боловсролыг тэгш хамран сургах,  тэгш боломжийг хангах,  бүх нийтийг хамрах  зэрэг  шаардлагуудаар  түлхүү тодотговол сайн боловсролд ойртдог.  Энэ нь орчин үед   НҮБ –ээс дэвшүүлсэн  зорилт.  Боловсролын хамрах   хүрээг ихэд өргөтгөсөн ойлголт.  Жишээ нь,  А хувилбар :  100 хүүхдээс  онцгой элит боловсролтой 1 , дундавтар боловсролтой 2 ,  сулавтар боловсролтой  7,  үлдсэн   90  нь огтоос боловсролгүй.   В хувилбар : Эдгээр  100 хүүхдээсээ  жирийн элит нь 3, үлдсэнээс нь  ядаж   60  – г нь, чадвал 80  – г нь   өөрийгөө аваад явчих хэмжээнд хүргэж боловсруулах.   А ба В  хувилбарууд  том ялгаатай.  А – н  сул боловсролтой 7 хүн аажимдаа ядуурна. Ингээд А хувилбар нийгмээ нэвтэд нь ядууруулна.  Хүн амынх нь 97  % ядуурна.  Гэтэл  В – н өөрийгөө аваад явчихдаг  83  хүн бол их өөр.  Энэ нь нийгэмд тод харагдана.  Орос орон     XVIII  зууны сүүлчээр  А  хувилбарыг сонгожээ. Нөгөөх онцгой элит  1  - нь гадаадруу одож,  ард нь харанхуй орос орон.  200 – аад  жил ийм байсаар  1917 онтой золгож,  Октябрын хувьсгалын галд шатсан.  Одоо  өндийх гэж оролдоод дийлэхгүй  байна.   Харин баруун европын орнууд   В хувилбарыг  зорьсон аж. 

Сайн боловсролтой  холбогдоод сүүлийн жилүүдэд  улс орны нийт хүн амын  боловсролын ерөнхий  түвшинг  нилээд чухалд тооцох боллоо.  Боловсролын түвшин нь дээшлэх тусам хүний  сэтгэл ханамж  нэмэгддэг.  Амьдралын мөн чанарыг ухаарсан, сэтгэл дүүрэн, амьдралд учрах бэрхшээлийг  даван туулах сэтгэлийн хаттай хүн л аз жаргалтай  амьдардаг аж.  Тийм хүн  заавал өндөр ашигтай бизнес хийх, бусдаасаа  тасархай  баян байх  албагүй юм.  Тэгээд ч,  МӨНГӨ, АЗ ЖАРГАЛ  хоёр дээшээгээ чиглэсэн  эерэг холбоотой  гэсэн нотолгоо  олдоогүй. Харин мөнгө, аз жаргал хоёр доошоогоо  чиглэхээр  сөрөг  хамааралтай байдаг.  Тодруулбал, ядуурах тусам аз жаргалаас холдоно  гэсэн үг.  Байдал нэгэнтээ ийм байх тул  их сургуулиуд олон нийтийн шинжтэй болсноор  алтан дунджийг  барьдаг болов.  Уламжлалт  элит  их сургуулиудын бусдаасаа илт тасархай байсан тэр цаг өнгөрч байх шиг.  

2. САЙН  боловсролтой орнуудаас нэрлэнэ үү ?

 Нийт хүн амын  дотор дээд боловсролтой хүмүүсийн эзлэх хувь  хэмжээ  илүү өндөр  байгаа тэр улсыг  САЙН БОЛОВСОРСОН  гэж  үзэх  боллоо.  Хүмүүсийн боловсрол ихэд дээшилж байгааг энэ үзүүлэлт харуулна.  Энэ тухайд  Канад улс дэлхийд тэргүүлж байна.  2020  оны байдлаар, Канад улсын хүн амын  56,3 %  нь   ЭЗХАХБ  ( OECD  - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага )  - н шалгуураар ямар нэг хэмжээгээр дээд боловсролтой байна. Араас нь  Япон, Израйль удаалсан.  Нэр төртэй  ухаалаг  сайхан амьдарч чадаж байгаа   бол тэрээр сайн боловсорсон хүн юм.  Энэ тухайд монголын  уламжлалт үнэт зүйлсийн  дотор  бидэнд авах юм бага бус бий дээ.  Ер нь л, нэг сайтар эрэгцүүлэн тунгаамаар байна аа, ялангуяа, манай одоогийн энэ боловсролыг. 

3.  БШУЯ боловсролоо улам САЙН болгоно  гэж ярьж , ажилласаар  өдий хүрлээ.   Дорвитой үр дүн харагдахгүй л байна даа  ?

 БШУЯ гуай  1.  Сайн боловсролтой болох,  2.  Боловсролын тогтолцоогоо сайжруулах ,  3. 2. Боловсролоо чанартай болгох зорилтуудынхаа  алиныг нь  яаж ахиулах  тухайд эхлээд зөв баримжаатай болох хэрэгтэй.   Одоогоор БАНТАН болчихоод байгаа. БШУЯ   сүүлийн  30 жилд тувт боловсролын санхүүжилт ба зохион  байгуулалтыг  ярилаа.    Эдгээр нь боловсролын чанарын шинэчлэлийн  6 үндсэн  зорилтын хамгийн үр нөлөө багатай  сүүлчийн хоёр нь юм.  БШУЯ  яагаад ингэж  боловсролын чанарын шинэчлэлийг  араас нь, аль сул хэсгээс нь   барьж авав гэхээр бас ч гэж  бодит учир шалтгаан бий.  Энэ сүүлчийн хоёр нь    ХҮН - ээс ангид юм.  Яг ХҮН – ээрээ оролдохгүй.  Тэгэхлээр, үг хэл шүүмжлэл багатай,..энэ утгаараа   амар  юм. Өнгөрсөн жилүүдэд    ЯАМ  маань Суралцагч,  Багш, Куррикулум, Үнэлгээ, Боловсролын инстүүц,.Мэдээллийн орчин. Зорилго  гэх боловсролын   7 бүрэлдэхүүний   нэгийг нь ч өөдтэй  шинэчилж чадсангүй.  Эдгээр нь ХҮН – тэй заавал холбогддог.

Өмнө би хэлсэн дээ, монголд боловсрол хүн хоёр салсан гэж,.. түүний үр дүн   энэ шүү дээ. Хүнээсээ саланги хол байгаа юмаар хөөцөлдөөд түүнийгээ  боловсролын чанарын шинэчлэл   гэж ойлгосоор өдий хүрсэн нь АЛДАА  болов.  Уг нь боловсролын цөмд ХҮН байж, шинэчлэл хүнрүүгээ чиглэх ёстой л доо. Даанч манайхан хуучнаараа бодож сэтгэдэг  хэвээрээ  байсаар их цаг  алдлаа. Цаг алдвал  бүгдийг алддаг.

4.   Манай  боловсролынхон сүүлийн үед ТЭГШ БОЛОМЖ  гэх олонтаа ярих боллоо ?

СУРАЛЦАГЧ БҮРТ ТЭГШ БОЛОМЖ  БҮРДҮҮЛЭХ   гэдэг бол  САЙН боловсролд ойртох  маш чухал зорилт.  Яагаад гэвэл,  суралцагч бүр  суралцахуйн талаасаа өөр өөр, тэдний  билиг авъяас  чадварууд ихээхэн ялгаатай. Иймд тэд ялгаатай  боломжийг шаардана.   Нэг нь их боломжийг, нөгөөх нь арай бага боломжийг,.. гэх мэт . СУРАЛЦАГЧ БҮРД  ТЭГШ  БОЛОМЖИЙГ ХАНГАХ нь   тэдгээр ялгаатай билиг авъяас  чадваруудыг  илрүүлж,..тэднийгээ  ялгаатай боломжуудаар хангахыг хэлж буй.   Эндээс  хичээл сургалт нь суралцагчдын сонирхол, эрэлт хэрэгцээ, ялгаатай байдлыг хүндэтгэсэн, уян хатан олон хувилбартай байх шаардлага үүснэ.  Одоогоор манайд ийм биш байна.  Бүх суралцагчидад  яг адилхан нэг л хөтөлбөрийг  тулгадаг.  Хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдүүдэд өөр боломж олгох нь зөв бол нөгөө талдаа  оюуны өндөр чадвартай хүүхдүүдэд бас  өөр боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэж байж ТЭГШ БОЛОМЖ  бүрдэнэ.  БШУЯ  тэгш боломж гэхээр гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамаарна гэж ойлгодог шиг билээ.  БШУЯ –д тийм хэлтэс байгуулсан,.. өмнөх  УИХ – н   “ билиг төгөлдөр “  хэдэн  гишүүд  олимпиад  уралдааныг зогсоо,  өрсөлдөөнт зах зээл монголд тохирохгүй байна,.. ер нь  бусдаас түрүүлж сурах нь   АЮУЛТАЙ гэж үглэсээр байгаад,.. Одоо тэгээд сум хороо хэсэг бүрт  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуультай болоод, тэгээд  араас нь бүх  ЕБС – ээ  энэ чиглэлрүү хазайлгаад,..Бид  яг  хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн  эсрэг зүгрүү замнаж эхлэх нь дээ,.. Яана даа, яана, бүү мэд ээ.  БШУЯ – ны  IQ  - г тогтоож  яаралтай арга хэмжээ  авмаар  байдаг,.. 

 

 

Ярилцсан С.Сарнай 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419