Өнгөрсөн хоногт гал түймрийн дөрвөн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсний хоёр нь автомашин шатсан гэх дуудлага иржээ. Тодруулбал,
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 20:21 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах баг очин, Б-ын “Сканиа DC-1209” загварын ачааны автомашин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраажээ.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 02:18 цагт иржээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн О-ийн “Картива” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР