Ц.Жамбалсүрэн: Ю.Цэдэнбал хувьдаа овоохой ч бариулаагүй, цалингаараа амьдарч байсан...

2021-12-22, 10:42 Цаг үе 653 7
Ц.Жамбалсүрэн: Ю.Цэдэнбал хувьдаа овоохой ч бариулаагүй, цалингаараа амьдарч байсан...

Ю.Цэдэнбалын Академи, Ю.Цэдэнбалын нийгэмлэгийн хамтарсан Эрдмийн зөвлөлийн дарга, доктор Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.

 

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 2021 оны 10 сарын 5-ы өдөр шүүхээс албан ёсоор цагаатгаж, та бүхэн 12 сарын 6-ы өдөр тогтоолыг нь гардан авсан. Анх хэн, хэзээ цагаатгуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм бэ?

 

Анх Ю.Цэдэнбал даргын цагаатгалын асуудлаар 2020 оны 12 сарын 25-нд түүний төрсөн ахын хүү Т.Жаргалсайхан гэж хүн шүүхэд албан ёсны нэхэмжлэл гаргасан. 

 

Ю.Цэдэнбал агсныг яагаад хэлмэгдсэн гэж үзсэн юм бол?

 

Энэ хүн бол 44-н жил Монгол улсынхаа төлөө үнэнч, шударгаар зүтгэсэн түүхэн зүтгэлтэн. Хэлмэгдэж, хохирлоо гэдэг маргаан 1984 оноос хойш гарсан. Ажлаа хийж явсан хүнийг яагаад гэнэт ЗХУ-аас эмчилгээнд дуудаад, тэнд нь үлдээв? Мөн ажлаас нь Үндсэн хуулийн дагуу чөлөөлөв үү? эсвэл  гадны нөлөөтэй, төрийн эргэлт хийх гэсэн манайхны бодлого хэрэгжив уу гэдэг дээр маргаантай байдаг. Мөн яагаад түүнийг нутагтаа очъё гэж гуйгаад, хүсээд байхад нь гадаадад 7-н жил байлгав? Энэ чинь хүний эх орондоо амьдрах язгуур эрх ашгийг нь зөрчсөн хэлмэгдүүлэлт биш биз гэж тэр үеэс л ярьсан даа. Дөрвөн жил хүсэлт тавьж байж 1988 онд нэг удаа Монголд ирсэн байдаг. Сар орчим болгоод хамаг хангамж, үйлчилгээг нь зогсоож, билетийг нь авч өгөөд “Та одоо боллоо” гээд буцаасан. Түүнчлэн өөрийнх нь болон гэр бүлийнх нь хүний тэтгэвэр, тэтгэмжийг нь олгохгүй, тасалдуулсан явдал гарч байсан. Тэр үеийн Үндсэн хуулинд ч аливаа иргэн хүн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл тэр эрх нь зөрчигдөж байсан.

 

Ю.Цэдэнбал Монголын төрийг 44 жил удирдсан гэдгээрээ түүхэнд нэгдүгээрт бичигддэг. Ийм хүн хүний нутагт байгаад байдаг. Тэрбээр эрүүл мэнд таагүй байна, эх орон луугаа явъя, нутагтаа очиж ясаа тавья гэж олон хүнд ярьж, бичиж, гуйж байж. Гэтэл удирдагч нь паспортоо хураалгачихсан, хүний нутагт байгаад байхад яагаад манайхан анхаараагүй юм бэ? Тэгэхээр энэ бүхэн яах аргагүй улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинжтэй, хүний үндсэн эрхийг зөрчсөн явдал байжээ. Ер нь Москва орчмын бүгчим агаар, утаа, ус таарахгүйн дээр нутаг ус, монгол хоолоо их санадаг байж. Орос маягийн хоолтой, 100 грамм хорьсон, Монгол хүнд зохихгүй орчинд удаан байснаас болж энэ хүний эрүүл мэнд муудсан гэж үздэг. Тэгээд 1988 онд эндээс буцаж очоод сэтгэл санаагаар ч их унаж, бие нь ч эрс муудаж. Нас барсан тухай эмчийн актанд цөсний асуудалтай байсан гэж гардаг. Амьдралын нарийн дэглэм барьсан, архи уугаад энд тэнд унаад байхгүй, тамхи татахаа зогсоосон, ерөнхий биеийн эрүүл мэнд сайн байсан гэсэн бас нэг ерөнхий дүгнэлт гарсан байдаг юм. Гучин хоёр шүд нь бүрэн байна гэдэг чинь бусад эд эрхтэн эрүүлийн нэг шинж болдог юм байна л даа. Ийм байсан хүн гэнэт муудаад эхэлсэн.

 

Орос эхнэр нь маш их анхаарал, халамж тавьж байсан ч Монгол хүнд монгол зан заншлын сувилгаа хэрэгтэй байдаг. Түүнийг л хийж чадаагүй байх гэж би харамсдаг. Ингээд өвгөн дарга өөд болсон. 1990 он гараад 40-н жил амьдарсан байранд нь ах, дүүг нь байлцуулахгүйгээр гадны хүмүүс орж нэгжлэг хийсэн. Өвгөн даргын болон Филатова гуайн дотуур хувцаснаас нь өгсүүлээд музейд өгнө гэж хадгалж байсан гадна, дотны хүмүүсийн өгсөн бэлэг дурсгалын зүйлсийг бүгдийг нь хурааж авсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний нутагт явуулж байгаад хойно нь мөнгө төгрөг идсэн, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэдэг зохиомол хэрэг бий болгож, дуулиан болгож байгаад 1991 онд хаасан байдаг. Зохиомол хэрэг болохоор олигтой сэжүүр олоогүй юм шиг байгаа юм. Хурааж авсан зүйлс нь энд тэндхийн прокурорын конторын коридоруудаар овоолчихсон байсан юм гэнэ лээ. Нэгжлэг хийж болно. Гэхдээ тэр хүмүүст хувийн өмчийн тухай ойлголт, хүнлэг сэтгэл байсангүй. Өөрөөр хэлбэл хүний эрх мандах цаг ирсэн гэж хэлэхийн аргагүй үйлдлийг 1990-ээд оны эрх баригчид хийсэн байна. 

 

1988 онд сар орчмын хугацаатай ирэхдээ хаагуур байж, юу хийж, ямар хүмүүстэй уулзаж байгаад буцсан байдаг юм бол оо? Ирсэн гэдгийг нь ард түмэн мэдсэн байдаг юм болов уу?

 

Москвад байхдаа байнга л элчингийн байранд очоод явуулаад өгөөч, паспорт өгөөч гэж шалаад, гуйгаад байдаг байж. Зарим нь ч яршиг төвөг удлаа гээд зугатаадаг байж. Ингэн ингэсээр ирүүлээд буцаахаас өөр аргагүй байдалд оржээ. Тэгээд ирсэн. Ирмэгц нь хамгаалалт, үйлчилгээг бол гаргаж. Нутаг руугаа явах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Та эндээ л амар даа гэдэг. Тэгэхээр нь за л гэдэг. Ингээд нутаг явах хүсэл нь биелсэнгүй. Ойрын төрлийн ах дүү гурав, дөрвөн хүнд л орж уулзах, ярьж хөөрөх эрх өгсөн бололтой. Бусдаар бол хаалттай хэвээр. Ирснийг нь ч нэг их зарлаагүй. Хэрвээ ирсэнийг нь мэдсэн бол гадна, дотны олон хүн очих байсан байх. Ирэхэд нь дарга нарын эхнэрүүд тоссон гэдэг. Дараа нь эрх баригчид гэрт нь очиж 30, 40 минут уулзаад явцгаасан байдаг. Сүхбаатарын талбайг гурав тойрч алхсан, их сайхан байсан гэж өөрөө надад дурсаж ярьсан. Түүнээс өөрөөр гадагшаа гараагүй юм шиг байдаг. Ихэнхдээ Туул голын эргээр л алхдаг байж дээ. Буцахдаа хоёр, гурван чингэлэг зүйлс ачсан гэж ярьдаг ч тийм зүйл болоогүй юм билээ. Эргээд ирнэ гэж бодсон байх, өмссөн хувцастайгаа л буцаж. Гэвч эргэж ирээгүй.

 

Манайхан буцаачихав уу? ЗХУ-аас дуудав уу? Эндээ үлдчихэж болоогүй юм болов уу?

 

ЗХУ-аас дуудсан зүйл бол байхгүй. Манайхан л “За та сайхан амарлаа. Одоо Москва руугаа явсан нь дээр” гэхээр нь л явсан юм байна лээ.

 

Хүний үгэнд их оромтгой хүн байсан юм байна. 

 

1990 он гараад цол, тэмдэг, одонг нь хураахаас өгсүүлээд түүнийг хэлмэгдүүлэх ажил эрчимжсэн гэж ярьдаг?

 

Урьд нь эрчимжээгүй гэж хэлэхэд хэцүү. Өвгөн настай хүнийг бүтэн зургаан жил хүний нутагт хашчихсан байсныг хэлмэгдүүлэлт гэхээс өөр арга байхгүй. 1990 оноос дээр дурьдсан өмч хөрөнгөд нь халдсан. Бүх юмыг нь хурааж аваад эзэнгүйдүүлсэн. Бүх бүртгэл нь байдаг юм билээ. Монгол улсад хамгийн том гэрийн номын сантай хүн бол Бал дарга байсан юм байна. Хүн ирэхээр түүнийгээ л үзүүлдэг байж. Түүнээс бус Арабын шахууд шиг алт мөнгө овоолчихсон зүйл байгаагүй. Тэр номын санг нь ачаад алга болсон. Заримыг нь улсын номын санд өгсөн гэдэг. Гэтэл улсын номын санд хүлээж аваад дансалсан баримт байдаггүй. Багш миний хувьд хамгийн харамсалтай зүйл бол энэ. Наадуул нь өгсөн л гэдэг,  цаадуул нь хаа байгааг нь мэдэхгүй.

 

44-н жил цуглуулсан гадаад, дотоодын алдартнуудын гарын үсэгтэй, үнэ цэнэтэй номнууд байхгүй болсон. Харин Филатова гуай уран зохиол унших дуртай байсныхаа хувьд буцаж явахдаа Оросын болон дэлхийн сонгодог хэд хэдэн ботиуд, зарим нэг хувцсаа авсан. Мэдээж Монгол ном бол байгаагүй. Тэр бүгдийг нь гаалийнхан нэг бүрчлэн маш сайн шалгасан байдаг. Алт, мөнгө байгаагүй. Хоёр, гурван чингэлэг бус хоёр купенд жаал жуул юм хийж аваад л явсан бололтой байдаг. 44-н жил Монголыг удирдсан хүн гэхэд явахдаа ном, дэвтэр хийсэн хэдэн хайрцагтай л байсан гэж гаалийнхан бичсэн нь бий. 

 

Энэ хүнийг нас барснаас хойш 30-н жилийн дараа хэлмэгдсэн гэж үзэн, шүүхийн тогтоол гарч, цагаатгалаа. Ю.Цэдэнбал судлалынханы хүрээнд түүний алдаа, оноог өнөөдөр хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

 

Улс төрчдийн дунд энэ хүний талаар сайн, муу гэсэн л үзэл байдаг. Гэтэл жирийн ард түмэн энэ хүнийг Монголын төлөө ясаа цайтал зүтгэсэн, эх орныхоо төлөө өөрийгөө золиосолсон, хувиа бодоогүй, газар аваагүй, хувьдаа овоохой ч бариулаагүй, цалингаараа амьдарч байгаад л эвгүй цаг үе, нөхцөлд гадагшаа явсан, тэндээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг сайн мэдэж байгаа. Өнгөрсөн 37-н жилийн хугацаанд Бал даргын тухай ард түмэн санал бодлоо хангалттай илэрхийлсэн дээ. Түүхэн үнэнийг бичсэн ном, зохиолууд ч их гарлаа.

 

 

 

Монголын түүхэнд өөрийнхөө тухай хамгийн их ном бичүүлсэн хүн бол Чингис хаан. Дараа нь Бал дарга ордог юм. Гуч, дөчин том, жижиг ном гарсан. Монголын төлөө, ард түмнийхээ төлөө чин үнэнч зүтгэсэн хүн гэж Монголын ард түмний дийлэнх нь үнэлдэг гэж би боддог. Хүмүүсийн санал бодлыг судалж байна. Үүн дээр бол баталгаатай гэж хэлж болно. 

 

 

 

Багш хүний хувьд та хүүхэд, залуучуудад энэ түүхэн хүнийг ямар сургамжаар нь таниулж байна вэ?

 

1990 оноос хойш энэ хүнийг маш хүчтэй шүүмжилж эхэлсэн. Өдөр болгон согтуу байдаг байсан юм шиг хүртэл бичлээ. Хар тамхи хэрэглэж байсан, цэрэг биш мөртлөө маршал боллоо гэж бичиж л байсан. Ямар ч судалгаагүй, гүтгэлэг, доромжлол маш их байсан. 1939 оны Халх голын дайны үед мах, хүнсээр хангах Засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна. 1941 оны Армийн комиссар гэдэг бол тэр үеийнхээ Ерөнхий командлагчтай, Х.Чойбалсан гуайтай бараг ижил эрхтэй байсан. Ингэж 40-н жил армид зүтгэсэн хүнийг мэдэхгүй хүмүүс гэнэт маршал болчихлоо, буу барьж үзээгүй гэж ярьж байж. 1945 оны дайныг командалж байсан ийм л хүн шүү дээ. Энэ мэтээр гүтгэлэг, доромжлол 1990 оноос хойш гаарсан. Түүнээс өмнө бол эрх баригчид түүнийг мартагнуулах гэж хичээсэн. Гэтэл түүх бол үе улирах тутам сэргэж, үнэн нь гарч ирж байдаг. Ийм учраас л даргын асуудал хүчтэй тавигдаад эхэлж байгаа юм.

 

1990 оны хавар эхлээд намын удирдлага нь хуралдаад энэ хүнийг намаас нь хөөсөн. Насан туршдаа ажиллаж, удирдаж байсан намаас нь хөөнө гэдэг бол урвалт. Гэхдээ нам бол урваагүй, намыг удирдаж байсан, хувийн өс хонзонтой хоёр, гурван хүн байсан гэдэг юм. Ер нь цаашдаа тодорно л доо. Тэд нарын үйл ажиллагаатай холбоотойгоор намаас нь хөөчихсөн. Ер нь намаас нь хөөсөн явдал л өвгөний биеийг муутгасан гэж комиссарууд нь ярьдаг юм. Маш хүчтэй цохилт болсон гэдэг. Дараа нь АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гараад шинэ Монголыг байгуулахын төлөө зүтгэсэн 44-н жилийн тэмцэл, гавъяаг нь үнэлсэн Улсын баатар, маршал, хөдөлмөрийн баатар зэрэг цолыг нь хураасан байдаг. Ямар муухай хүмүүс эдгээрийг үйлдэж байв гэдгийг ард түмэн одоо ойлгодог болсон л доо. Би ганцаараа ард түмнийг төлөөлөхгүй ч гэсэн болсон үйл явдалд хүмүүс ямар сэтгэгдэл бичиж, үлдээж байна гэдгээс харагддаг л даа. Мөн Бал даргыг өнгөрсний дараа Москвад нь оршуулъя гэсэн яриа гарсан. Түүнчлэн Увсын залуучууд, сэхээтнүүд нутагт нь оршооно ч гэж тэмцэж байсан байдаг. Гэтэл энэ хүн чинь Монголын ард түмний удирдагч шүү дээ. 20-р зуунд тусгаар тогтнолоо баталгаажуулж, хил хязгаараа тогтоогоод, бүтээн босгоод, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, соёлжуулж, эрүүлжүүлсэн хүнд ингэж хандаж болох у? Ингээд цөөхөн ухаантай хүмүүс байсан тулдаа эх оронд нь авчирсан. Гэвч бас л доромжлол.

 

 

 

Монгол төрийг 44-н жил удирдсан хүнийг төрийн ордноос гаргах сэтгэл тэр үеийн төр засагт байсангүй. Ард түмэнд салах ёс гүйцэтгэх бололцоог хомс өгсөн. Хотын төвөөс гаргасангүй, хаа байсан офицерийн ордны тэнд, үүр шөнөөр 2-хон цаг ёслол үйлдсэн. Тэр үед ард түмэнд одооных шиг машин, унаа тэрэг гэж байсангүй. Энэ бол доромжлол. 

 

 

 

Монгол төрийг хамгийн удаан буюу 44 жил удирдсан энэ хүнээс өнөөгийн төр засгийн удирдлагад байгаа хүмүүс юуг нь суралцаасай гэж та боддог вэ? 

 

Энэ талаар би ном, дэвтэр дээр болон танай сайт дахь өөрийн зохиогчийн буландаа нилээн их бичиж, нийтлүүллээ дээ. Дашрамд баярласнаа илэрхийлье. Ер нь Чингис хаанаас ямар үлгэрлэл авах ёстой вэ, Монголчууд. Эсвэл зүгээр л магтаад байх ёстой юу, сургамж авах ёстой юу. Гэтэл манайд магтах нь, хөшөө дурсгал барих нь ихдээд байна. За яахав, хөшөө дурсгал барилгүй яахав. Харин ч жижгийг бариад байна. Дэлхийн хүн гэдэг утгаар. Тэгэхээр Монголын төр энэ хүний ийм сургаалиар шударга ёсыг ингэж тогтоолоо гэсэн юм байна уу? Жишээ нь, Чингис хаан оюун эрдэм билигт хүмүүсийг, ахмад настнуудыг ингэж хүндэтгэдэг байж, малын хулгайчийг маш хатуу цээрлүүлдэг байж гэх мэтээр сургамж авах тал дээр анхаарах ёстой л доо.

 

Дэлхийд хамгийн их судлагдсан хүмүүсийн нэг бол Чингис хаан. Ийм хүнийхээ оюун санаа, амьдралаас суралцахгүй, хэлбэр тал дээр нь анхаараад байна. Ялангуяа өвөг дээдсийн үлдээсэн өв соёл, ёс суртахууны сургаалийг хууль болгож хэвшүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр би зарим хүмүүст их баярлаж явдаг юм. Саяхан төрийн шагнал хүртсэн С.Нарангэрэл багш Чингис хааны үеийн Монголчуудын уламжлалт ёс суртахууныг маш тодорхой гаргаж тавьсан. Хуульч хүн түүхийн болон ёс суртахууны асуудлаар тийм том бүтээл гаргасанд бахархаж явдаг. Энэ мэт бүтээлийг Монголчууд маань судлах, амьдралдаа хэвшүүлэх ёстой гэж боддог. Ю.Цэдэнбал даргын хувьд бол юуны түрүүнд түүний гэр музейг байгуулах хэрэгтэй байна. Уг нь тогтоол нь гарсан. Ажил хэрэг болоосой. Ач холбогдол нь ард түмэн 20-р зууны Монголыг зөв ойлгоход оршиж байгаа юм.  100-н жилийн ойг нь тогтоол гаргаад маш сайхан тэмдэглэсэн. Төр нийгмийн зүтгэлтний асуудлыг зөв байр суурин дээр  аваачих нь цааш цаашдаа сургамжтай юм. Гадаадынхантай нийлээд төрийн түшээгээ хэлмэгдүүлж болохгүй. Тэгвэл дараа нь заавал буруутдаг юм байна шүү гэдгийг саяын шүүхийн шийдвэр харуулж байна. Хүний өмч хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж, өөрийг нь гадаадад цөлж болохгүй гэдгийг хэлж өгч байна.  

 

Энэ хүн Монголын төрийг 44-н жилийн турш өөрийн толгойгоор удирдав уу? ЗХУ-ын заавраар удирдав уу? Маргаан дагуулсан энэ асуулт дээр та судлаач хүний хувьд өөрийн хариултаа өгөөч?

 

Социалист нөхөрлөл гээд нэг том хүрээ, нэгдэл байсан, тийм үү? Дэлхий капитализм, социализм гээд хоёр хуваагдчихсан байсан шүү дээ. Тэгэхээр социалист хүрээний тэр орнууд эв нэгдлээ бэхжүүлж, үйл ажиллагаагаа зохицуулж, хамтарч байсан. Тэр хүрээнд бусад орнуудаасаа тусламж авч эх орноо яаж хөгжүүлэх вэ, Эрдэнэт, Бор-Өндөрийг яаж байгуулах вэ, яаж газар тариалангаа хөгжүүлж, гурилын хэрэгцээгээ хангах вэ, хүн амаа хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг бол тус, тусдаа агуу том зорилтууд байсан. Эдгээрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг л бодож, шатрын нүүдэл хийж байсан байх.Харамсалтай нь Монголчуудын эсрэг юм хийж байсан гэх гүтгэлэг их явлаа. Төрсөн нутгаа, Давст уулаа Орост бэлэглэчихсэн юм гэнэ лээ гэх мэтээр. Гэтэл Давст уулыг өгөх гэрээ хэлэлцээр бол 1932 оны явдал. Тэр үед Бал дарга Эрхүүд оюутан байж. Төрсөн газар нь сумын төвөөсөө 7, 8 км орчимд байж л байна. Ингэж хүнийг гүтгэж болох уу? 

 

Одоо харьцангуй улаан, цагаан гүтгэх явдал багасч байх шиг байна. Мөн ЗХУ-д нэгдэх гэдэг яриа байна. Мөнгөтэй хүмүүс номоо олон хэвлээд тараачихаар залуучууд буруугаар ойлгоно. Буруу ч ойлгосон байдаг юм. Гэтэл түүх гүтгэлгээр явдаггүй. Ю.Цэдэнбал дарга 44 жилийн турш маш ил тод ажилласан байна. Хэлсэн үг, яриа, нийтлэл нь ном болоод гарчихдаг. Архивт хадгалагддаг. Гэтэл энэ 44 жилийн материалыг нь судлахад ЗХУ-д нэгдэх тухай юу ч байдаггүй. Харин найрамдал, нөхөрлөл, үр ашигтай хамтын ажиллагаа, нэг үгээр хэлбэл ядуу, жижигхэн орон дэлхийг командалж байсан том гүрэнтэй аятайхан харьцах, буулт хийх асуудал бол байсан л байх. Гэхдээ Монголчуудыг хохироосон буулт нэг их байхгүй байх. Мөн Зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулсан гэж их ярьдаг. Гэтэл энэ цэрэг хэний төлөө, юуны тулд орж ирсэн юм бэ? Үүнийг яагаад бодохгүй байна. Олон улсын харилцаа муудсан үед орж ирээд буцаад гараад явсан байна. Гэтэл өндөр хөгжилтэй, хэний ч царай хардаггүй Японд гэхэд гучин мянга гаруй Америк цэрэг дайнаас хойш одоо хүртэл байж л байна. Гэтэл өнөөдөр манайд гадны цэрэг байхгүй. Харин манай энхийг сахиулагчид гадаадад үүрэг гүйцэтгээд явж байна. Нэг улсын цэрэг нөгөө улсад байрлах нь нэг их болохгүй ч зүйл бас биш. ЗХУ-ын цэрэг манай тусгаар тогтнолыг хамгаалсан гэдгийг ойлгохгүй, буруугаар яриад байж болохгүй шүү дээ. 

 

Ю.Цэдэнбалтай холбоотой ам дамжсан яриа, дурсамжууд их байдаг. Та түүнийг олон жил судалж буйн хувьд түүнтэй холбоотой ард олны дунд төдийлөн түгээгүй, шинэ гэж болохоор баримт сэлт юу байна? 

 

Давст уулын асуудлыг бид нэг тийш болголоо. Энэ бол Ю.Цэдэнбалтай холбоогүй асуудал юм аа гэж олон нийтлэл бичлээ. Бал дарга ЗХУ-ын удирдагч Брежневтэй дотно харилцаатай байж. Нэг нэгнээ эцэг, хүү шиг хүндэтгэдэг байж. Хоорондоо хорин насны зөрүүтэй байсан. Тэгээд удирдагч нарын хоорондын хувийн нөхөрсөг харилцаа нь Монголчуудад үр өгөөжөө өгсөн.

3, 4-р хороолол, цэцэрлэг, сургууль гэх мэт. Богд ууланд буга унагаад зураг авхуулсан байдаг юм билээ. Хөрш орнуудтайгаа сайн харилцаатай байх нь аль ч улсад ашигтай. Ялангуяа удирдагч нарын хувийн, нөхөрсөг харилцаа улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй байдаг. Тухайн улс орнуудын ард түмний харилцаа сайн бол улс орны харилцаа сайн байдаг. Улс орны харилцаа сайн бол хил гааль, худалдаа аржилжаа чөлөөтэй хөгждөг. Харин нэг, нэгнээ өдөөд эхэлбэл өчүүхэн зүйлээр шалтаглаад хилээ хаахад бид яаж ч чадахгүй байна шүү дээ. Тийм учраас бид гадаад харилцаандаа ухаалаг, аядуу зөөлөн байх хандлагыг Бал даргаас суралцах ёстой.

Хөрөнгөтөн ч бай, ямар ч улсын удирдагч, зочид төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээж авч, улс орноо зөвөөр үзүүлэн таниулж, эерэгээр сурталчилж тэр нь цаашлаад хоёр орны харилцааны бат эх суурь болох жишээтэй.

 

Хатуу ёс жаягтай Ираны хаантай уулзсаны дараа хоёр орны соёлын харилцаанд дэвшил гарсан. Бал дарга Хүлэгү хааны үеийн түүх дурсгалын газрууд болон музейнүүдээр нь яваад байсан гэдэг. Тэгэхээр Иранууд ямар дүгнэлт хийсэнбэ?  гэхээр энэ их соёлтой улс юм байна, манай оронд элэгтэй юм байна, манай түүх соёлыг хүндэтгэлээ гэдэг ч юм уу. Иран, Монгол хоёр их сайн харилцаатай байсан шүү дээ. 

 

Түүнийг ер нь хэн хэлмэгдүүлэв ээ? ЗХУ уу, МАХН уу? эсвэл?

 

Ер нь 1984 онд юу болов гээд судлахаар түүхэн баримтууд дээр нэр, ус байдаг л даа. Жишээ нь, хэн өмч хөрөнгийг нь хураав гэдэг ч юм уу? Тэгэхээр цаг үеийн донсолгоо, мөн зарим талаар хувийн өс хонзонгийн ч асуудал байдаг л юм билээ. Ерөөс бидний гол зорилго бол Монголын төрийн төлөө явж байсан, явж буй хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй байхад л оршиж байгаа юм. Энэ бол төрийн гэмт хэрэг. Ийм л сургамжийг үлдээж байна. 

 

Эцэст нь Ю.Цэдэнбалыг цагаатгасан нь ямар ач холбогдолтой юм бэ?

 

Цагаатгалын асуудлаар жил тойрон явахад төрсөн нэг сэтгэгдэл гэвэл нэгдүгээрт, шүүх, прокурорынхон асар их ажилтай байдаг юм байна. Хоёрдугаарт, асуудлыг ул үндэстэй, хөдөлшгүй баримтаар түүхэн үнэн талаас нь шийдчихье гэсэн бодолтой улс л байдаг юм байна гэж ойлгосон. Маш их түүхэн баримт, бичгүүдийг цуглуулдаг юм байна. Тэгэхээс ч өөр арга үгүй. Том ч хүн юм чинь. Тэгээд эцэст нь үнэхээр хэлмэгдэж хохирчээ гэдгийг нь тогтоож, нэр төрийг нь сэргээн, цагаатгалаа гэсэн л дээ. Гол ач холбогдол нь улс төрийн ямар ч том асуудалд иргэнлэг, хууль зүйн, түүхийн үүднээс зөв шийдчих чадвар Монголчуудад, Монголын төрд бий болжээ гэдгийг харуулж байна. Энэ чинь ухаандаа бол жирийн иргэдэд маш том итгэл болно шүү дээ.

 

Улс, эх орон, төр засгийнхаа төлөө зүтгэх урам зоригийг өгдөг юм байна. Бал даргыг цагаадсан тухай нэг удаагийн нэвтрүүлэгт л гэхэд хоёр, гурван мянган хүн эерэг сэтгэгдэлтэй байхад муугаар хэлэх хүн ганц хоёр л байна лээ. 

Хүнийг хэлмэгдүүлж болдоггүй юм байна, асуудлыг шударгаар шийдэж болдог юм байна, хүний эрхийн асуудал дээр мэдрэмжтэй хандаж байна, ялангуяа цагаатгалын тухай хуульд маш их эерэг өөрчлөлт хийсэн байна. Эдгээрийн ачаар энэ асуудал зөв шийдэгдэж байна. Өмнө нь бол энэ хүн чинь шоронд суугаагүй байна, цаазлуулаагүй юм байна гээд буцаагдаж байсан юм шүү дээ. Одоо бол хууль нь нарийн, дэвшилттэй болжээ. Монголын ард түмний нэг том ололт. Тэгэхээр цаг үеэ мэдэрдэг, жирийн иргэдийнхээ сэтгэл санааг ойлгодог цаг үе ирж байгаа юм биш үү. Энэ бол түүхийн чухал ач холбогдолтой агшин л гэж харж байна. 

 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419