ЭМЯ: Ковидын 240 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 240 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 169 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 4 батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 3918 хүн байна.
Мөн 241 Энхийг сахиулагчдаас шинжилгээ авахад 120 хүн эерэг гарсан байна. Эдгээр хүмүүс дундаас "омикрон" хувилбар илэрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ