Хамгийн өндөр урамшуулалтай Thanks оноо цуглуулах аян эхэллээ
Шинэ жилийн баяр угтсан хямдрал, урамшуулал үргэлжилж буй энэ өдрүүдэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнгээр оноо цуглуулж, хуримтлуулсан оноогоороо хүссэн бараагаа үнэгүй авах боломжтой онцгой урамшуулалт аяныг ХААН Банк зарлаад байна.
Оноо цуглуулах, мөн зарцуулах дүрэм тун энгийн. Та 2021 оны 12-р сарын 21-ний өдрөөс 2022 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл сонгогдсон байгууллагуудад ХААН Банкны бүх төрлийн кредит карт, Priority, Signature дебит картаа уншуулан худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг оноо болгон хуримтлуулах юм. Худалдан авалтын 1 төгрөг, 1 оноотой тэнцэнэ. Аяны хугацаанд 500,000 хүртэлх оноо цуглуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, та хэрэв 1,000,000 төгрөгийн үнэтэй цахилгаан бараа авсан тохиолдолд картандаа 300,000 оноо цуглуулах бөгөөд хуримтлагдсан энэ дүнгээрээ сонгогдсон бусад байгууллагуудаас хүссэн бараагаа авах эрхтэй болно гэсэн үг юм.
Энэхүү урамшуулалт аяны хүрээнд ХААН Банктай хамтран ажиллаж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын жагсаалттай энд дарж танилцаарай.
Хэрэв та шинээр кредит карт захиалах бол энд дарж захиална уу.
Харилцагч та худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Та сонгогдсон байгууллагуудын ХААН Банкны бүх төрлийн кредит карт, Priority, Signature дебит картаа уншуулан худалдан авалт хийснээр оноо хуримтлуулж эхэлнэ.
- Урамшуулалт аян 2022 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цуглуулсан оноогоо 2-р сарын 10-ны дотор сонгогдсон байгууллагууд дээрээ зарцуулах боломжтой болно.
- Аяны хүрээнд ХААН Банкны картын лояалти хөнгөлөлт давхар тооцогдохгүй, харин тухайн байгууллагаас зарласан хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
- Харилцагч эзэмшиж буй картын тооноос үл хамааран, аяны хүрээнд хамгийн ихдээ 500,000 оноо цуглуулах боломжтой.
*Харилцагч та кредит карт шинээр захиалж авсан бол идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх үүсэхийг анхаарна уу. Интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан картаа идэвхгүй болгосон бол картаа идэвхтэй төлөвт шилжүүлснээс 24 цагийн дараа мөн урамшуулалд хамрагдах эрх нээгдыэнэ.
Харилцагч та урамшуулалт аяны хугацаанд картандаа хэдэн оноо хуримтлагдсаныг шалгах, хаана зарцуулах, хэр хэмжээний хөнгөлөлт эдлэхээ нягтлахыг хүсвэл Thanks.mn аппликэйшнийг гар утсандаа татаж суулгаарай. Тус аппликэйшнд Интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэх боломжтой. Шинээр гар утсандаа татаж суулгах бол App store, Playstore, AppGallery Store-оос Thanks.mn гэж хайх, эсвэл дараах QR кодыг уншуулаарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.