Монгол улс хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна
10 дугаар сард Эрээн хотод Ковид19 өвчний халдвар бүртгэгдсэнээс хилийн боомт хаагдаж Монголд Хятад улсаас импортоор авдаг хүнсний нарийн ногооны хомсдол үүссэн. Өнөөдөр ч Эрээний хил нээгдээгүй хэвээр байгаа. Тиймээс Монголчууд нарийн ногоогоо эх орондоо тарьж ургуулах шаардлага нэгэнтээ бий болсон. Монгол улс жилдээ 21 мянган тонн нарийн ногоог 25 сая ам.долларын өртгөөр авдаг. Үүний 80 хувийг Хятад улсаас авч, үлдсэн 20 хувийг дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нийлүүлдэг. Тэгвэл “Ухдаг бус ургуулдаг уурхайгаа хөгжүүлье” уриатайгаар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа Х.Алтанцацрал хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр өөрийн саналаа дэвшүүлж байна. Энэ нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Туршлагатай ногоочдод өвлийн хүлэмжийг төрөөс зээлээр олговол, тэд эргээд тарьсан бүтээгдэхүүнээрээ зээлээ төлөх бүрэн боломжтойг хэлж байна.
Эх сурвалж: A24 News Agency