МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Бид ард түмнээсээ том, илүү эрх дархтай гэж бодож болохгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Бид ард түмнээсээ том, илүү эрх дархтай гэж бодож болохгүй

Монгол орны сүүлийн 100 жилийн түүхийг ард түмэнтэйгээ хамтран бүтээсэн Монгол Ардын нам их ойнхоо хүрээнд шинэчлэл өөрчлөлтийн бодлогоо боловсруулан, 30 дахь Их хурлаараа баталлаа. МАН-ын “Шинэ зууны дэвшилтэт бодлого”-оос намын дүрэмтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

 

-Өнгөрч буй жилд МАН-ын 100 жилийн ой тохиосон. Саяхан 30 дахь Их хурлаа амжилттай хийлээ. Эндээс дэвшүүлсэн “Шинэ зууны дэвшилтэт бодлого”-той бүгд танилцсан. Их хурлаар намын дүрмийн 34.5 заалтаар их маргалдаж мэтгэлцсэн. Дүрэмд оруулсан гол гол өөрчлөлтүүдээс асуултаа эхэлбэл ямар вэ гэж бодож байна.

-Өнөөдөр эрх барьж байгаа МАН 100 жилийнхээ ойг тэмдэглэчихээд, дараачийнхаа зуун жилийн эхлэлийг тавьж байна. Энэ цаг үед бид улс төрийн намын хувьд хэн бэ гэдгээ сайн тодорхойлох ёстой.

Улс төрийн намуудыг ард иргэдийн зүгээс хардаг хандлагуудыг илүү бодитоор харах ёстой. Тэр хүсэл, хүлээлтэд нь нийцсэн улс төрийн нам болж өөрчлөгдөж, төлөвших ёстой гэж зорьж байна. Тэр ч утгаараа МАН хөтөлбөрөө шинэчилж, орчин цагийн хэрэгцээ шаардлагыг хангах “Шинэ зууны дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө дэвшүүллээ. МАН-ын гишүүд болон нийт ард иргэд хэвлэл мэдээлэл, тэр дундаа танай сониноор дамжуулан бодлого хөтөлбөртэй танилцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаасаа бид эрх барьж байгаа намын хувьд дараагийн сонгуулийг бодож ажиллахаасаа илүүтэйгээр, дараалан ялалт байгуулсан улс төрийн нам нийгэмд хүлээсэн үүрэг маань яг юу юм бэ гэдгээ илүү ухамсарлаж ажиллах буюу нийгэмд хэрэгцээтэй байгаа суурь томоохон өөрчлөлтүүдийг хийхдээ эргэж хургаж, болгоомжлох юмгүйгээр засаж залруулахын төлөө гишүүдтэйгээ, иргэдтэйгээ хамтарч ажиллая гэсэн зорилгыг гаргаж тавьж байна. Энэ хүрээндээ нэгдүгээрт, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал гээд цаг үргэлж яригддаг мөртөө засаж залруулах ёстой алхмуудыг өөрсдийн санаачилгаар хийнэ. Бидний хувьд олон нийтээс ирээд байгаа шүүмжлэлүүдийг нам дотроо дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээнд аваачиж тавих нь эхний алхам юм аа гэж бодсон. Тэр ч үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нь улс төрийн намын халхавч дор нуугддаг, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлүүдийг одоогоос таслан зогсоох алхам руугаа оръё гэж байгаа юм.

Улс орны хэмжээнд, бүх л түвшинд шахуу МАН-ыг төлөөлсөн албан тушаалтнууд улс төрийн болон төрийн ажил, албан тушаал, удирдах албан тушаалыг хашиж байна. Эдгээр хүмүүсийн дунд алдаа гаргах явдал бас байна. Тэднийг өмгөөлж хамгаалахаасаа илүүтэй ард олонтойгоо, иргэдтэйгээ нийлж засаж залруулах нь бидний энэ цагийн үүрэг. Иймээс намынхаа дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаалыг хашихгүй гэдэг дүрмийн заалтыг оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй. Энэ мэтээр үндсэндээ хариуцлагын заалтыг оруулж өгснөөрөө онцлог.

 

-“Яахаараа намаас хөөчихөөр авлигад холбогдсон этгээдэд хариуцлага хүлээгэсэн болчихдог юм. Намаас хөөчихөөр албан тушаалын гэмт хэрэг нь цайрчих юм уу” гэдэг яриа бас гараад байна л даа.

-Олон улсын байгууллагуудын Монгол Улсын авлигын индексийг судлах, эрэмбэлэх үйл ажиллагаанд оролцоод, судалгаатай нь танилцахаар биднээс хамаарсан буюу улс төрийн нам өөрөө авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхэд ихээхэн саад болдог гэдэг дүгнэлт гарч ирдэг учраас үүнийг өөрсдөө санаачилж хийх нь зөв гэж үзсэн. Хоёр дахь зүйл нь ёс зүйн томоохон зөрчил гаргаад байгаа улс төрийн албан тушаалтнууд, намын гишүүд хариуцлага хүлээдэг зарчмыг үндсэн дүрэмдээ суулгачихлаа. Гуравдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нам нь хамгаалаад байна гэдэг нийгмийн бухимдал маш их байдаг учраас гишүүнээс автоматаар түдгэлзүүлнэ. Бид өөрсдөө ажил хэрэг болгож, чин хүсэл болгож явах л хамгийн чухал. Та анзаарсан бол сая шинээр байгуулагдсан намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс өгсүүлээд дүрмийнхээ заалтыг хэрэгжүүлээд эхэлсэн.

 

-Цар тахал, түүнээс үүдэн тогтоосон хэд хэдэн удаагийн хөл хорио гэх мэт төрөөс авч хэрэгжүүлсэн зайлшгүй арга хэмжээнүүд хүний эрхийг хөндсөн. Дэлхийн хаана ч ийм л байлаа. Харин энэ үед МАН хүний эрхийн асуудлыг сөхөөд зогсохгүй бодлого болгон гаргаж ирсэн шалтгаан юунд байна вэ?

-Намын үзэл баримтлалтай холбоотой зарчмын асуудал. Бид хүний эрхийн асуудлыг нэлээн ул суурьтай судалж, онцгойлон анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Есөн сар гаруйн хугацаанд дөчөөд эрх зүйч, судлаачдыг ажиллуулсны үндсэн дээрээс Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах орчин нөхцөлийн төлөв байдлын судалгааг хоёр гурван янзаар хийж гаргаж ирсэн. Нэгдүгээрт нь, гадаад дотоодын байгууллагуудаас хийсэн хүний эрхийн төлөв байдлын үнэлэлтүүдэд дүгнэлт хийсэн. Эндээс тулгамдаж байгаа 200 гаруй асуудал гарч ирсэн. Ингээд манай Стратеги академийн захирал Х.Сайхансанаа ахлаад социологийн судалгаа хийж, ард иргэдийн хүний эрхийн хамгааллын байдал ямархуу байна, хүний эрхийн ойлголт ямар байна гэдгийг судлаад үзэхэд нэлээн асуудал гарлаа. Жишээ нь, 2014 түүвэртэй судалгаа хийхэд дөрвөн хүн тутмын нэг нь хүний эрхийн талаар ойлголттой гэжээ. Яг хүний эрхийн талын ямархуу хэмжээний ойлголттой юм бэ гэдгийг нь үзэхээр 30-45 хувьтай. Дүр зураг ингээд маш тодорхой гараад ирсэн.

Монголчууд эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг зөвхөн улс төрийн эрх буюу үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэмжээнд л төсөөлж байна гэдэг дүгнэлт гарлаа. Гэтэл социологийн судалгаанд оролцсон хүмүүсийн бараг 60 гаруй хувь нь нийгэм, соёлын эрх дээрээ илүү төвлөрдөг аж.

Ингээд 300 гаруй хуульд шинжилгээ хийж үзээд хүний эрхийн төлөв байдал ямар хэмжээнд байгааг гаргаж ирсэн юм. Нэг чухал зүйлийг хэлчихье. 318 хуулийн нийт 11900 орчим заалтын 800 орчим нь хүний эрхийг зөрчиж байж болзошгүй, хясан боогдуулж байж магадгүй, зарим талаар хоцрогдсон байж магадгүй гэдэг дүгнэлт гарлаа. Тэгэхээр МАН хүний эрхийг хамгаалах, орчин нөхцөлийг сайжруулах бодитой ажил хийх даалгавар өөрсдөдөө авлаа гэсэн үг.

 

-Э.Бат-Үүл нарын шүүх хурлаас түүнд дөрвөн жил хорих ял оноожээ. Улс төрийн зарим хүчин, иргэд энэ явдлыг шууд МАН-тай холбож ойлгоод байгааг та анзаарсан болов уу?

-Өчигдрөөс (2021.12.16) хойш энэ сэдэв яригдаж байна. Энэ мэдээллийг бусадтай л ижил шүүхийн шийдвэр гарсаны дараа олж мэдсэн. Шүүх засаглалтай холбоотой асуудал буюу та бидний хэлж ярьдгаар энэ хонгилыг устгах, арга хэмжээ авах гэдэг бол үнэнийг хэлэхэд нэг нам дангаараа хийж чадах ажил биш гэдэг нь олон талаас харагдлаа. Өчигдөр (2021.12.16) АН-ынхан нийлж нэгдэж намынхаа үйл ажиллагааг идэвхтэй болгож, тэмцэх ёстой гэж байгаатай санал нэг байгаа. Манай намын олон гишүүн өнгөрсөн хугацаанд хэлмэгдсэн. С.Баяр даргаас эхлүүлээд олон зүйлийг бид ярьдаг.

МАН өнөөдөр төрийн эрх барьж байгаа учраас эд нар л хийчихсэн гэж бодож болно. Гэхдээ МАН шүүх засаглалаас сүүлийн 12 жил их хол байсан. Бид шүүх засаглалын үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээлэл, оролцоо гэдэг зүйлээс үндсэндээ хол байна. Харин бидний зориод байгаа зүйл юу вэ гэхээр, шүүхийн шинэчлэлийн хуулиар дамжуулж шүүх засаглал, тодорхой хэмжээний хариуцлагын тогтолцоог нь бий болгох алхмуудыг хийх нь зөв гэж үзээд явж байгаа. Шүүхийн хуулийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо байгуулагдсан. Эдгээр байгууллагуудаас зарчмын хувьд ажлаа хариуцлагатай хий гэдэг  шаардлага тавьсан. Дахиад хэлэхэд одоо МАН ямар нэгэн байдлаар улс төрийн хэлмэгдүүлэлт үүсгэхийг зорихгүй ээ, хийхгүй ээ. Бид харин сөрөг хүчин буюу өрсөлдөгч улс төрийн намуудын төлөвшилд анхаарал хандуулж, дэмжиж туслах газраа дэмжиж тусалж ажиллана.

 

-Өрсөлдөгч хүчнүүдийнхээ төлөвшилд дэмжиж туслана гэхээр Улс төрийн намын тухай хууль шууд санаанд орж байна.

-Та сонссон байх ёстой, манай намын санаачилгаар Улс төрийн намын хуулийн шинэчлэлийн ажил явж байгаа. Магадгүй өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль бидэнд илүү ашигтай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрийн намуудыг төлөвшүүлэх нь өнөөдөр онцгой ач холбогдолтой учраас намын хуулийн шинэчлэлийг бид санаачлаад, дэмжлэг үзүүлж ажиллая гэдэг зорилготой.

 

-Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүддээ МАН ямар арга хэмжээ авах бол гэж нийгэм харж байна. Үүнд та тодорхой хариулт өгнө үү.

-МАН дүрмээ дээд шүүхэд өргөн барьчихсан. Ирэх (энэ) долоо хоногт дээд шүүхийн хурал товлогдоод, хуралдаад манай дүрэм батлагдаад гараад ирэх байх гэж харж байна. Дүрэмд улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, нам дотроо удирдах албан тушаалд ажиллуулахгүй гэдэг заалт орсон. Таны асуусан нөхцөлтэй холбоотой асуудал юу вэ гэхээр намын удирдах албан тушаалд дэвшихгүй гэдэг заалтаараа явна. МАН ямар нэг асуудалд холбогдсон нөхдөө Удирдах зөвлөлдөө оруулаагүй. Нөгөө талаас аливаа асуудалд холбогдвол гишүүнээсээ татгалзана гэж оруулсан. Цаашдаа дүрмийн эдгээр заалтаа бариад явна.

 

-Нийгэмд үйлчлэх ТББ-уудын удирдлагыг МАН-ынхан үе залгамжлан эзэлж байна гэдэг яриа явдаг. Эдгээр ТББ-уудыг хэзээнээс төрийн бус байгууллагынх нь соёлоор нь явуулах юм бэ?

-МАН социал демократ үзэл баримтлалаа зарласан учраас хийж хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн ажил гарч ирлээ. Нэгдүгээрт нь, манай нам үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай. Дэлхийд амжилттай яваа социал демократ намууд дундаж давхаргаа дэмжих бодлоготой, амжилт нь ч үүнтэйгээ уялдаатай. Тэгэхээр бид үзэл баримтлалынхаа хүрээнд үйлдвэрчний эвлэлүүдтэй бодлогын түвшинд хамтран ажиллана. Гэхдээ тэдгээр байгууллагуудыг МАН авна, удирдана гэсэн үг огт биш. Таны хөндсөн асуудал амьдрал дээр бий. Олон ТББ-ыг манай намын харьяалалтай хүмүүс удирддаг. Бас эрх баригч нам, улс төрийн хүчинтэй хамтран ажиллах зайлшгүй нөхцөл, шаардлага амьдрал дээр гардаг бололтой. Өнөөдөр ТББ-уудын хөгжил, төлөвшилтэй холбоотой том асуудал бий. ТББ-ууд маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа нь давхардсан олон холбоо байдаг. ТББ-ууд хэвлэл мэдээллийн, их дээд сургуулийн сургалт гэх мэт олон үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг цэгцлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарлаа. Бас, нэг мэргэжлийн олон холбоодын ч асуудал бий. Жишээ нь, Монгол шиг сагсан бөмбөгийн таван холбоотой газар байхгүй. Тэгэхээр эдгээрийг цэгцлэх ёстой. Түүнээс бүгдийг нь МАН авахгүй гэдгийг дахин хэлье.

 

-Яагаад үүнийг асуусан юм гэхээр намын дэргэдэх ТББ-уудын гишүүд албан тушаалд томилогддог бас нийслэл, дүүрэг орон нутгийн сонгуульд шууд нэр дэвшдэг. Эндээс “цүнх баригч” гэдэг нэр томьёо хүртэл гарсан. МАН цаашид “цүнх баригчид”-ын нам гэж хэлүүлсээр байх уу?

-Энэ бол сүүлийн 30 жилд ганц манай нам гэлтгүй Монголын улс төрийн намуудад тогтсон уламжлал, үүнээсээ болоод намууд хөгжихгүй байгаа. Жишээ нь, зарим дүүрэг, зарим аймгийг ах дүү хамаатан садан, найз нөхдөөрөө бүлэглээд эзэмшчихсэн явдал байна. Тэгэхээр бид одоо хоёр гурван алхмыг хийнэ. Нэгдүгээрт, МАН-ын хүний нөөцийн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн. Улс төрийн нам дотор мерит зарчмаар дэвших боломж бололцоог гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас анхан шатны нэгжээс аль нэг дарга, УИХ-ын гишүүнийг дагаж яваад нэр дэвших эрх олж авдаг бус, харин анхан шатанд болон намын гишүүдийн дунд өөрийнхөө манлайллаар тодорч, тэдний дэмжлэгийг авсны үндсэн дээрээс нэр дэвших бололцоо нээгддэг болгох зэрэг хэд хэдэн өөрчлөлт дүрэмдээ орууллаа. Дэвшилтэт нам болно гэж зориод байгаагийн нэг хүчин зүйл нь энэ.

Дэвшилтэт намын тодорхойлолтод, улс төрийн албан тушаалтан, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, шат шатны намын дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглахгүй гэж бий. Эдгээр зүйлсийг хийж чадсанаараа дэвшилтэт улс төрийн хүчин болдог. МАН энэ зарчмыг шингээх зорилгоор дүрмийн өөрчлөлт хийж байгаа юм. Жишээ нь, анхан шатны үүрт бүртгэлтэй, тэнд ажиллаж байгаа залуучууд үүрийнхээ нийт гишүүдийн дэмжлэгийг авсны үндсэн дээрээс дараагийн шат руу ахидаг тогтолцоог хийж өгсөн. Амьдрал дээр өөрийгөө дэмждэг зуун хүн цуглуулаад дэмжүүлэх боломжтой учраас нийт намын гишүүдийн дэмжлэгийг авдаг, тэр саналыг нь хураах боломжтой цахим тогтолцоог нь бий болгож байгаа юм. Үүгээр одоо яригддаг шүүмжлэл ойрын ирээдүйд арилна гэж найдаж байна.

 

-Өмнөх асуултыг намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, тэдгээрийн гишүүдтэй холбогдуулан тавьсныг та анзаарсан болов уу?

-Шинээр явж байгаа Улс төрийн намын хуулиар улс төрийн намууд дэргэдээ төрийн бус байгууллага байгуулахыг хориглосон. Шинэ хууль батлагдахаар татан буугдаад явна гэсэн үг. Гэхдээ жишээ нь, намын ерөнхий нарийн бичгийн өөрийнхөө ажлыг явуулах бүтэц байгуулдаг. Тэр бүтцээ байгуулахдаа мэргэжлийн клубуудыг байгуулж ажиллах эрх бол нээлттэй. Тэгэхээр улс төрийн нам дагасан фракцалсан, бүлэглэсэн, улс төр хийх гэсэн бүтцүүд арилна гэж бодож байгаа. Бид одоо өнгөрсөнд гарсан алдаа дутагдлыг засахын төлөө ажиллаж байна. Та анзаарсан бол МАН-ын залуучууд дотооддоо их олон боддог, ярьдаг, зорьдог болсон. Нэгдүгээрт нь, мэдлэг боловсролоо сайжруулах ёстой байна, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм байна, тэгж байж төрийн алба хаах хэмжээнд хүрэх ёстой юм байна гэдгийг боддог болсон.

 

-МАН шинэчлэл хийгээд эхэллээ. Гэтэл сөрөг хүчингүй шахам өнөөдрийн нөхцөлд дарангуйлагч болж хувирах вий гэдэг болгоомжлол нийгэмд ажиглагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар намын зүгээс ямар ажлууд хийж байгаа бол?

-Юун түрүүнд сөрөг хүчнүүд маань яаралтай төлөвших шаардлагатай байгааг та бид хоёр гэлтгүй нийгэм хүлээн зөвшөөрнө биз. Хоёрдугаарт, бид давамгайлсан эрх мэдэлдээ вакуумжиж, дарангуйлсан хэлбэр рүү орохгүйн тулд тогтмол социологийн судалгаа хийж үйл ажиллагаандаа ашиглаж байна. МАН-ын үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөө үзүүлэгч нь социологийн судалгаа. Тэр судалгаагаар бидний явж байгаа зүгийг ард иргэд буруу гэж үзэж байхад “Бидний зөв өө” гэж зүтгэхгүй. 

Бид ард түмнээсээ том, илүү эрх дархтай гэж бодож болохгүй гэдгээ ойлгож мэдэрч ажиллана.

 

-Улстөрчдийн хувьд ёс суртахууны асуудал хамгийн хүчтэй яригддаг. Иргэд энэ дээр бусад улс орныг жишээг татах дуртай. Ёс суртахууны хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ?

-МАН-ын төв хэвлэл гэдэг статусаараа “Монголын үнэн” сонин намын дүрэмд орж байгаа өөрчлөлтүүдийг сайтар судалж, хэвлэлийнхээ үүргийг гүйцэтгэх ёстой. МАН-ын дүрэмд илтэд ёс суртахууны алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцох заалт орсон. Хоёрт, ашиг сонирхлын ноцтой зөрчилд хутгалдсан бол улс төрийн хариуцлага тооцно гэдэг заалт орлоо. Яг ийм зарчмын асуудлаар “Монголын үнэн” сонин олон асуудлыг хөндөж, тал талаар биднийг шахаж ажиллах ёстой. Хэвлэл мэдээллийн хувьд нийгмийн нүд чих болоод эдгээр асуудлыг хөндөх хэрээр бидний хийх ажил тодорхой болно, бид ч хийгээд явна. Гэхдээ мэдээж асуудалд субъектив хандаж болохгүй гэдгээ та бүхэн сайн мэдэж байгаа.

 

-Бидний хүсэлтийг хүлээн авч, цаг заваа гарган илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

-МАН нэгэн зуунаа үдэж, шинэ зуунтайгаа золгох түүхэн мөчийн босгон дээр бид бүгд ирээд байна. “Монголын үнэн” сониныхоо хуудсаар дамжуулан МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд шинэ оны мэнд хүргэж, ирж буй шинэ зуун дэвшилтэт шинэчлэл, эерэг өөрчлөлтөөр дүүрэн байх болтугай гэдэг ерөөл дэвшүүлье.

 

-Баярлалаа.

Д.Батбаяр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419