Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд ял оноосон асуудлаар байр сууриа илэрхийллээ

2021-12-18, 12:53 Улс төр 2,077 20
Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд ял оноосон асуудлаар байр сууриа илэрхийллээ

Шүүхээс Э.Бат-Үүлд хорих ял оноосонтой холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "2021 оны 12 дугаар сарын 16. Энэ өдрийг "муухай өдөр" гэж би бичлээ.

Нарны туяа сулхан тусах өвөл цагийн бүүдгэр, бас чимчигнүүр, гялалзуур өглөө. Хөл бөмбөгийн тайлбарлагч Балжиннямын тухай хэн ч итгэх аргагүй зүйл сонсов. Хүрэл зүрх ч хайлам хүнд мэдээ.

 

Тэр хөл бөмбөгийн хосгүй тайлбарлагч төдийгүй, хосгүй хүмүүн байлаа. Тааралдсан хүн бүртээ эерэг, дулаан, тааламжит эрчим хүч бэлэглэгч. Тийм хүн байхыг бүгд мөрөөдөж болох ч тэр хувь зохиолыг ганц хоёрхон нь эзэгнэдэг юм. Түүнийг эзэгнэгч тийм хосгүй нэгэн бол Балжинням.

 

Дахиж түүнтэй уулзахгүй болчихлоо гэдэгтээ хүн бүр итгэхгүй байх шиг. Аргагүй, аргагүй. Тэр зөвхөн хөл бөмбөгийг шүтэн үзэгчдийн зүрх сэтгэлд бус түүний дуу хоолойг сонссон, дүрийг харсан бүх хүнд дэндүү дотно, ах дүү, анд найз нь болсон хүн л дээ. Тийм хүнийг "гайхамшиг гэхгүй бол" өөр хэнийг гайхамшиг гэх билээ.

Хүний сэтгэл бол хүрэн буурал зүрхтэй нь адил эмзэгхэн эрхтэн л дээ. Түүнийг их цочроосон, их гуниглуулсан нулимстай мэдээг тэр мартаж чаддаггүй юм.

 

Э.Бат-Үүлийг шоронд илгээж байгаа шуугиан мөн л энэ орой гал адил дүрэлзээд ороод ирэв. "Энэ чинь ямар муухай өдөр вэ" гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Батүүлийн тухай бичих надад хэцүү. Өөрийнхөө тухай бичиж байгаатай ялгаагүй санагдаад байдаг юм. Харин азаар Үүлийн тухай, болж буй үйл ажиллагааны талаар чамгүй их хүн бичиж, бас бичсээр байна. Тэр бүхнээс миний бодож байгаатай давхацсаныг жиргээнд хэсэг хуваалцав. Гэхдээ л хэн ч бичихгүй, хэлэхгүй тийм үг үлдээд байх шиг.

 

Батүүлийг шоронд хорих боломжгүй л дээ. Учир нь эрх чөлөө бол шоронгоос давсан хүч юм. Бас "Батүүүлээ энэ хэд хорилоо, Монгол улс шударга улс болж байна" гэж чин сэтгэлээсээ итгэх хүн ховор. Харин ч эсрэгээрээ. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн нөхцөл байдал энэ оронд дордлоо гэж л үзэж байна. Ингэснээр Монголын бие даасан байдал, тусгаар тогтнол, урагшлах хөгжих боломжид учрах хор хохирол нэмэгдэж байгаа юм. Яахав нэг хэсэг нь хорсолоо тайлж баярлаж баясах биз. Тэгэж баясах эрх чөлөөг нь хүртэл олгох, хадгалах гэж явдгаа ч Үүл хэлсээр, үзүүлсээр байгаа. Мөн Монгол улс ардчилсан, эрх чөлөөтэй байх явдлыг буруу гэдэг хэсэгт Батүүлийг ялласан нь таатай мэдээ болж сонсогдох нь дамжиггүй.

 

Энд бас нийгмийн сэтгэл зүйд тааруулан, юмыг хар цагаантай, сонголттой авч үзээд байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Хүүг нь гэмт хэрэг үйлдээгүйг хууль шүүх нотолж цагаатгажээ. Буурал Үүлийг бол шоронд явуулах ёстой гэж үзжээ. Батүүл тухайн асуудал босоход өөртөө биш хүүдээ илүүтэй санаа зовж байсныг бүгд харсан, сонссон. Чулуудай ч "тэр шалгаруулалтыг аав огтоос мэдээгүй" гэж саяхан шүүхийн байрны гадаа тодотгож хэлнэ лээ. "Та нар миний хүүгийн оролцоотой компанийг сонгожээ. Энэ саналаа эргэж хараач. Өөр аж ахуйн нэгжийг сонгооч" гэж хүртэл тэр олны өмнө ил хэлж байсан.

 

-Түүнийг ойлгох ухаан хайрла. Дарга нар өөрийн үр хүүхэд, ах эгч дүүс, танил талдаа нууж тендер, бизнес, мөнгө өгдөг. Батүүл дарга харин хүүгээ ил тод, бусдын сонгон шалгаруултаар гараад ирэхэд ажлыг нь хийлгэхгүй юм. Дээрхи утгатай бичвэрийг Цэнддоо толилуулж байсныг хараагүй, уншаагүй гэх үү! Баабар "Манай хүү энд шалгаруулалтад тэнцсэн байна, хотын даргын хүүхэд болохгүй, та нар захиалагчаа солиоч" гэж иргэдийг цуглуулан гуйж байсан нь зурагтаар гарч байсныг санаж байна уу? Даанч загасны ой 8 секунд!" гэж сануулсаар сууна.

 

Э.Бат-Үүлийг хүүдээ албан тушаалаа урвуулан тендер авч өгч гэнэ, улс олны хөрөнгийг ийм байдлаар завшиж гэнэ, авлига авч гэнэ...Та ийм юманд итгэх үү! 1989 оноос хойш тэрээр шилэн хоргонд амьдарч байгаа хүн. Бид хоёрт наадаг шүлс дэндүү адилхан бөгөөд одоо ч хатаагүй байгаа. "Ардчилалаа өөрсдөө гутаасан. Идэж уусан. Эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан. Шонд өлгө, шоронд хий" гэцгээдэг. Гэхдээ Батүүл тийм гэм хийгээгүй. Хийх ч хүн биш. Ардчилалд хүн бүрийн амыг барих, хүслийг гүйцэлдүүлэх зорилго байхгүй. Харин хүн бүрийн үгээ хэлэх, өөрөөрөө байх эрхийг хангах хамгаалах үүрэг бол бий. Ямар ч албан тушаал, эд хөрөнгөд шуналаар биш шударгаар хандах ёстой. Батүүл ийм л зарчимтай хүн.

 

 

Түүнд нэг л асуудал бий. Монголоо эрх чөлөөтэй, жинхэнэ бие даасан улс болгох гэж л тэр зүтгэсэн. Ардчилал, эрх чөлөөг амьдралаа гэж үзсэн. Атаархал хорсол, доромжлол гутаалтыг салхи шиг л сөрсөн. Батүүл үүнийхээ төлөө, Монголдоо, эрх чөлөөндөө амь шиг хайртай байсныхаа төлөө яллуулж байгаа юм. Хууль байсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь бас л адил хуулиар дууссан. Иймээс хууль бус ял. Хууль бусаар хүнийг яллах, хорих бол хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай алхам. Монголын хууль ч ийм, Монгол улсын нэгдэж орсон олон улсын хууль ч ийм. Иймээс л Батүүлийн ял зохиомол, хоёр нүүртэй, дэндүү утгагүй болчихоод байгаа юм. Энэ бол ардчилсан улсын биш арчаагүй улсын дүр төрхийг бодитоор илэрхийлдэг нэг зүйл.

 

Ардчилал бол нэг хоёр хүнээс болоод унаад байдаг ч тогтолцоо биш. Хүн бүр амьдрал, ажил, хувь заяандаа эзэн болчихвол тэгтлээ их хараагаад баймаар ч нийгэм биш. Гэхдээ хараах хүртэл ардчиллын саванд багтдаг учир хэн хүнгүй түүнд талтай байдаг юм. Үүл бид хоёрын хувьд бодлоо хэлье. Хараах талд нь Үүл бид хоёрыг тавьчих. Ерөөх талд нь бусдыг тавьчих. Дахиад бид хоёрт хамаагүй нэг зүйл нэмж хэлье. Та хараалгаж гутаалгаж байгааг нь эсвэл ерөөлгөж магтуулж байгааг нь, алийг нь дагахаа дэмжихээ өөрөө шийд. Хүний орчлонгийн өргөс бүхнийг бид хоёр түүгээд эс дуусгах ч, ургасан цэцэг бүрт баярлах талархах эсэхээ өөрөө шийд. Сонголт бол жинхэнэ эрх чөлөө гэдгийг Та нар эс мэдэх биш.

 

Новшнууд гучин хоёр жил Батүүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн. Одоо л түүнийгээ арайхийж гүйцэлдүүлж, яллаж байгаа юм. Ийм ял цагийн шалгуур даахгүй. Харин тэр лалар яллагчийг цаг хугацаа мөнхөд яллана. Ийм байсан, цаашид ч тийм байх болно. Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч энэ хорвоод байхгүй. Батүүлтэй хамт зөнгөөрөө орших Монголын эрх чөлөө, зовсон ардчиллыг шоронд хийлээ гэж баясаж болох ч, энэ бүхэн эндүүрэл байсныг ирэх өдрүүд нотлоно.

 

Батүүл бол шүүхийн яллах дүгнэлтэд бичсэн шиг юмыг хэзээ ч хийхгүй. Түүнд тийм хүмүүжил, зуршил байхгүй. Түүний үнэт зүйл дотор тийм юмны орон зай үгүй. Тэр хөрөнгөд, баялагт, баянд шунадаг хүн биш. Тэр сайн бүхнээ, олсон бүхнээ Монголдоо зориулж ирсэн л хүн. Тэр Монголтойгоо хамт эрх чөлөөгөө олсон. Эрх чөлөөгөө Монголтойгоо цуг орхино, үлдээнэ гэж л яваа хүн. Энэ тухайгаа одоо яг шоронгийн хананы цаана тэр тэрлэж суугаа. Удахгүй бүгд юу бичсэнийг нь унших болно.

 

Түүний биеийг хорих байр, өргөстэй торны цаана түгжиж болох ч зүрх сэтгэлийг нь шоронд байлгах аргагүй юм. Шоронг хүн барьж босгодог ч, нийтийн эрх чөлөөг Батүүл шиг хүн бүтээдэг юм. Монгол улсын ардчилал, монголчуудын эрх эрх чөлөөнд "муухай өдөр" тохиосон ч Монголын өмнө мянга мянган сайхан өдөр байгаа гэдэгт би үл эргэлзнэм" хэмээн нийтэлжээ.

 

 

3
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419