Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг энэ сарын 23-наас зорчиж эхэлнэ
Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ.
Түүнчлэн аймгийн Онцгой комисс болон Төмөр замаас Улсын Онцгой комисст орон нутагт галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг нээх хүсэлтийг удаа дараа илгээсний хариуд Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг “Хамтдаа давъя” аяны үр дүнг үнэлж тав тухтай, тогтсон цагийн хуваарийн дагуу найдвартай үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Ингэхдээ арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хөдөлгөөнд оруулна хэмээн “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг УОК-оос баримталж, хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргав.