Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас шөнийн эргүүл гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт хийж байгаа юм.
Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас гарсан шөнийн эргүүл үүрэг гүйцэтгэх хугацаандаа 12-р сарын 15-ны шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар Увс аймгаас эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ.