Э.Энхбат начны эмчилгээг зогсоож эх оронд нь авч ирэхээр болжээ
Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоосон байна.
Тодруулбал, Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээгүй болсон учир эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргаснаар гэрийнхэнд мэдэгдсэн байна. Иймээс Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болжээ.