Байгаль нуурт болсон газар хөдлөлт Улаанбаатарт хүчтэй мэдрэгдэв
ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн. Холбогдох байгууллагууд хүчийг тодорхойлохоор ажиллаж байна.