Т.Аюурсайхан: Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ
Оны шилдэг улстөрчдийг шалгаруулах гэж байгаа аж. Тус шагналд УИХ-ын хэд хэдэн гишүүнийг нэрийг дэвшүүлжээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлж, нэрээ татаж байгаагаа зарласан байна.
Тэрбээр “Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ. Намайг шилдэг улстөрчийн жагсаалтаасаа хасна уу. Улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя” гэжээ.