Д.Мөнх-Эрдэнийн шууд дамжуулалтад оролцсон иргэдээс мэдүүлэг авчээ
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг дэмжиж, шууд дамжуулалтад нь хамтран оролцсон иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүний шууд дамжуулалтад оролцож, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн 10 гаруй хүнийг дуудаж, гэрчээр мэдүүлэг авчээ.
Энэ талаар гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Д.Мөнх-Эрдэнийг дэмжсэн гэж цагдаагаас дуудаж байгаа бололтой. Гэр рүү маань дуудах хуудас явуулж, эхнэр, хүүхдийг минь айлган, сүрдүүлж байна” гэсэн юм.