Дээсэн дөрөөн дээрх аюулгүй байдал

2021-12-15, 10:14 Нийтлэл 559 0
Дээсэн дөрөөн дээрх аюулгүй байдал

Монгол Улсын аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг улиран одож буй 2021 он яруу тодоор харууллаа. Энэ онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн хүрээнд олон олон салбарын 100 жилүүд тохиож үнэхээр баярлан хөөрлөө. Зүйн хэрэг шүү дээ. Цар тахал хэмээгч гамшиг хэрэв эс нүүрлэсэн бол Монгол даяар хавтгай найрлаж, өнөө шараа тайлах гэж махран зовох байсан ч юм билүү дээ. "Ковид-19" хориглон барьсны хүчинд No naadam, yes naadam болсоор жагсаал цуглаан, хэрүүл хараал үргэлжилсээр хугацаатай юм болохоор 2021 он одох босгонд бид туллаа. Энэ хугацаанд юу эс болов. Ёстой хүрээний арвин явдлыг хэлэхэд ч хэцүүдсэн л дээ. Улс төр улангасан халж, дээдэс чи би дээ хүрэн заамдалцаж, талцан хуваагдаж, заргалдаж цавчилдах нь холгүй нэг юм сонгууль гэгч нь өндөрлөсөн. Хэл ам, хэрүүл тэмцэл нам дамжсан өшөө хонзон ёстой хэлэх үг олдохоо больсон.

Ардчилсан намын хуваагдал тогооноосоо хальж, үндэсний том асуудал болон дэвэрч байх зуур харин 100 жилийн эрээн бараан түүхтэй МАН сүүхээ гарган, ололт болгоны орой, ялалт бүхний уриа болж амжлаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг Монголд дархлагч гэж өөрийгөө тунхаглав. Чамлахаар чанга атга гэгчээр өрх толгойлсон эхээ түшсэн монгол хүүгийн шинэхэн Засаг хэлтэй, амтай ч  хэцүү олон асуудлыг даван туулж яваа нь энэ оройны "Рио Тинто" мэдээнээс эл байна. Төрийн тэргүүн болоход заавал ч үгүй Харвардын, аль эсвэл  Москвагийн боловсрол хэрэггүй, эр хүний шулуун зан, цэрэг эрийн хатуужил, ажилчин гарал, амьдралын ухаан байхад болно гэдгийг харуулсан Хүрэлсүх Ерөнхийлөгчид ч монголчууд найдаж итгэж, харж сууна. Яагаад гэвэл 30 жил нам дамжин ужгирч, хөгжлийн тушаа болсон хээл хахуулийн хорт муу хавдарыг чухамхүү тэр л зоримог үйлдлээр таслаж чадна. Өөр хэнд ч найдах хэрэггүй, хэн ч чадахгүй гэж бодож байна. Хэрэв тэрээр ирэх 5 жилд энэ хавдрыг мэс заслын аргаар зайлуулж чадвал ирэх зууны баатар болгон өргөмжилж, нам, хөдөлгөөний туган дээр бус Хүрэл ерөнхийлөгчийн цээжин дээр баатарын алтан 5 хошууг эгнэгт залъя.

Харин цар тахлын энэ хүнд үед бидний эрхэмлэн дээдэлдэг, 100 жилийг нь тэмдэглэж буй Монгол Улсын аюулгүй байдал ямар байгааг шууд харуулж, мах цусаар мэдрүүллээ.

Ийм ч сайхан боломж манай аугаа их хоёр хөршид тохиолоо. Хэрээ мэдэхгүй хэнхэгнэж, хужаа сужаагаар нь харааж, их хөршдөө эвгүй хандахад юу болдогыг монголчууд харж мэдэрч, мэл гайхаж, цэл хөхөрч сууна. Энэ бол цар тахал хоёр хөршид ямар "сайхан" боломж олгосныг харуулж байна. "Хятад хилээ хаалаа", гүйцээ. Монгол зогсож, модоо барин хээр хониндоо гарахад бэлэн байна. 

Их Орос хөрш үгэнд орохгүй бол шатахуун түлш, Усан цахилгаан станц үгүй, төмөр зам байхгүй гээд ганц хоёрхон үг хэлэхэд л дуусаа. Хоёр хөрш ам нэгдвэл Тусгаар тогтнол ч будаа болно. Тийм үү? Ойлгож байна уу? Өчигдөр ГХЯ дээр Монгол Улсын гадаад бодлогын өнөө ба ирээдүйд дүн шинжилгээ хийж, ЭШБ хурал боллоо гэсэн. Над мэтэд хэлэх биш дээ. Нам мам гээд сүйд майд. Харин энэ чухал асуудлыг ярьсан болов уу. Дүгнэлт хийгээ болов уу? Аль эсвэл 40-50 жил цэцэрхсэн нөгөө хэдэн акулууд мэдэмхийрээд өнгөрсөн болов уу.

Онц бөгөөд бүрэн эрхт элчин Т.Залаа-Уул

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419