Б.Мөнхжин: Хил хаагдаагүй, БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу үе шаттайгаар барааны эргэлт явагдаж байгаа
Эрээний хил нээсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамнаас Эрээний хил нээгдэх талаар мэдээлэл хийсэн. Харин өнгөрсөн баасан гарагийн орой хил нээгдэж, ачаатай машинууд хилийн дундын зурваст орж ирсэн. Амралтын өдрүүдэд дундын зурваст байрлаж байсан ачааны машинууд ням гарагийн орой Монголын хилээр орж ирлээ. Хил хаагдаагүй бөгөөд БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу үе шаттайгаар барааны эргэлт явагдаж байгаа хэлбэр. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 192 автомашин хил дээр гацаад байсан ба хөдөлгөөнд оролцоогүй, зуны түлштэй, ачааны бодит жин зөрсөн зэрэг шалтгаанаар цөөн машин эхний ээлжинд ирж байгаа нь энэ. Мөн БНХАУ-ын талаас ковидын нөхцөл байдлын үнэлгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, жолооч нарын нөхцөл байдлыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаа давхар хийгдэж байгаа тул дундын зурваст байрлаж байгаа. Энэ нь урт хугацааны турш тасралтгүй барааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн үе шаттай явагдаж ажил” хэмээн онцлов.