Дотоодод 189, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,826 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 189 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 121 нь Улаанбаатар хотод,
- 68 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,965 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,079
- Хүндэвтэр-1,508
- Хүнд-287
- Маш хүнд-51 хүн байна.