Ж.Бат-Эрдэнэ: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд нэмж бүртгэхгүй

2021-12-13, 10:36 Цаг үе 762 2
Ж.Бат-Эрдэнэ: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд нэмж бүртгэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

ӨДРИЙН СОНИН

 

-Авто тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүртгэхгүй байхаар зохицуулж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан. Анх энэ хууль 1999 онд батлагдсан. Түүнээс хойш мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Гэхдээ өнөөгийн зах зээл, техник эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулж шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Авто тээврийн чиглэлийн үйлчилгээг үндсэндээ хувийн компаниуд л хийж байгаа шүү дээ. Хувийн компаниуд тээвэрлэлт хийж байна. Ихэнх автомашин, түүний техник хэрэгслийг хувийнхан оруулж ирж байна. Засвар үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээг хувийн компаниуд хийж байна. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ихэнх ажлыг хувийн хэвшлийнхэн хийж байна. Үүнтэй уялдуулж тодорхой зохицуулалтыг оруулъя гэж байгаа юм. Наад зах нь стандартын шаардлага хангаагүй буюу бидний ярьж хэвшсэнээр хулхи сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа засвар, үйлчилгээний газруудын стандартыг сайжруулъя. Сэлбэг, хэрэгслийг хилээр оруулж ирэхдээ тохирлын гэрчилгээ өгье. Өөрөөр хэлбэл, чанартай сэлбэг хэрэгслээр үйлчилж байя гэж зорьж байгаа. Ингэж зохицуулахгүй бол шинээр солиулсан сэлбэг хэрэгсэл нь хоёрхон сар болоод эвдэрчих тохиолдол байна шүү дээ. Үүнээс болж их хэмжээний аваар, осол гарч байна.

Жишээлбэл, жилд дунджаар 32 мянган авто осол, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол, 1289 хүн бэртэж гэмтэж, 558 хүн нас барьж байна гэсэн статистик байна. Ганхан жилд шүү. Үүнийг хүмүүс “Дайн байлдаан болсон юм шиг хохирол гарч, эрдэнэт хүний амь нас хохирч байна” гэж дүгнэж байна шүү дээ. Энэ бол сэлбэг хэрэгслийн чанар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээтэй холбоотой.

Хоёрдугаарт, буруу талдаа жолооны хүрдтэй машины асуудал байна. Ихэнх аваар ослын шалтгаан нь гүйцэд түрүүлэх үйлдлээс болдог гэсэн судалгаа байгаа юм. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлэхдээ үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу дандаа зорчигч талаараа гүйцэж түрүүлдэг. Үүнээс гадна зорчигчийг замын хөдөлгөөнтэй тал руу буулгадаг зэргээр буруу талдаа жолооны хүрдтэй машинаас болсон аваар осол, хохирол их гарч байна. Тиймээс тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоог сайжруулах, орж ирсэн сэлбэг хэрэгсэлд стандарт тогтоож чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүртгэхгүй гэсэн заалт энэ хуулийн төсөлд орж ирсэн.

Бүртгэхгүй гэдэг нь хилээр орж ирэхгүй гэсэн үг. Түүнээс биш одоо бүртгэлтэй байгаа машинуудыг явуулахгүй гэсэн үг биш. Насжилт нь дуусан дуустал ашиглагдана гэж ойлгож болно.

Өнөөг хүртэл яагаад ажил хэрэг болдоггүй байсан шалтгаан нь олон иргэн буруу хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэмшиж байна. Нөгөө талаас бидний өнөөгийн хүчин чадал юу билээ, иргэдийн худалдан авах чадамж, амьдралын түвшин хэр байгаа билээ гэдгээ бодох нь зөв. Тээврийн хэрэгсэл иргэд, өрх бүрийн хэрэглээ болж байна. Ихэнх иргэд энэ хэрэглээгээ буруу талдаа жолоооны хүрдтэй хямд машинаар хангаж байгаа. Үүнийг мэдээж ойлголгүй яах вэ. Энэ зовлонг би олон ч жил сонсож байна. Уг асуудлаас болж энэ зохицуулалтыг хийж чадалгүй өнөөдрийг хүргэлээ. Бид хэдий болтол яриад явах вэ. Үүний цаана олон иргэний эрдэнэт амь нас эрсдэж байна. Үүнийг үл тоож, зоригтой шийдэхгүй улиг болтол яриад явах уу гэдэг асуудал байна.

-Буруу рультэй тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн улс орнууд олон л байдаг шүү дээ. Зам тээврийн хувьд хөгжлийн тодорхой түвшинд хүрчихсэн орнууд зөвшөөрдөг юм уу?

-Япон, Австрали, Англи гэх мэт орнуудад баруун талдаа хүрдтэй дүрэм үйлчилдэг. Улс орнууд өөрсдийн хуулиараа аль талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэрэглэхийг зөвшөөрснөөсөө л хамаарч байгаа юм. Түүнээс биш зүүн талдаа жолооны хүрдтэй бол сайн, баруун талдаа бол муу гэсэн утга хаана ч байхгүй. Тэрэнд тохирсон хууль, стандарт, замын хөдөлгөөний дүрмээ л зохиох асуудал байгаа юм. Япон машин баруун ч, зүүн ч хүрдтэй үйлдвэрлэгдэж байна. Чанар нь яг адилхан.

-Манай хүн амын дийлэнх хувь нь буруу хүрдтэй машин унаж байгаа юм чинь түүнд тохируулж стандарт, дүрмээ өөрчилж болохгүй юм уу. Ингэвэл олон нийтийн ашиг сонирхолд нийцэх юм биш үү?

-Өөрчилье. Тэгвэл одоогийн жолооны үнэмлэхтэй, жолоо төгссөн, замын хөдөлгөөний өмнөх дүрмийг мэддэг хүмүүс дахиж өөр дүрэм уншиж цээжилж байж замын хөдөлгөөнд оролцох болох нь. Би Австралид буруу хүрдтэй машин унаад замын хөдөлгөөнд орж үзсэн. Маш хүнд юм билээ. Байсхийгээд л буруу зам руу орчих гээд хэцүү. Гурван сая хүний хэд нь машин барьж байна. Хэд нь одоогийн дүрмийг хэрэглэж байгаа билээ. Бүх хүний толгойд байгаа дүрмийг өөрчлөх үү. Энэ чинь бүр хүнд асуудал. Таны асуусан өнцгөөс зарим хүмүүс ч хандаж байна лээ. Буруу шүү дээ. Гурван сая хүний нэг сая нь жолооч гэж үзвэл тэр олон хүний сурсан дүрмийг өөрчлөх гэж дахиж сургаж, дахиж жолооны шалгалт авч жолооны үнэмлэх олгох уу.

-Энэ хуулиар хэзээнээс буруу хүрдтэй машиныг бүртгэхгүй байхаар зохицуулсан бэ?

-Энэ хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс буруу рультэй машин бүртгэхгүй гэсэн үг. Миний хувийн байр суурь бол энэ хууль батлагдсан өдрөөсөө бус 3-5 жилийн дараагаас хэрэгжинэ ч гэдэг юмуу хугацаа заая гэсэн саналтай байгаа. Учир нь иргэдэд тодорхой цаг хугацаа өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ ч утгаараа иргэдийн саналыг сонсох гэж твиттерт жиргэсэн.

-Тантай ярилцаж байгаагийнх асуух өөр хэд хэдэн сэдэв байна. Үүний нэг нь Дарханы зам. Дарханы замын ажил удаж байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Та агентлагийн даргаас Төрийн нарийн, сайд хүртэлх албыг хашиж байсан мэргэжлийн хүн шүү дээ. Тиймээс Дарханы замын алдаа, оноог хэлээд өгөөч?

-Намайг сайд байхад Азийн хөгжлийн банкны зээлээр баригдах замын асуудал яригдаж байсан. Олон улсын санхүүжилттэй замыг барихад гэрээ хийж, тендер зарлагдаж, тайлангаа санхүүжүүлэгч рүүгээ явуулдаг. Тайланг нь санхүүжүүлэгч буюу Дарханы замын хувьд Азийн хөгжлийн банкнаас тухайн компани шаардлага хангаж байгаа эсэхийг судалж, түүний дараа гэрээ хийгддэг. Гэрээний хүрээнд тухайн компанид техник татах хугацаа өгдөг. Үүнд нь мөн л бэлтгэл ажлын хугацаа өгдөг. Ингэж явсаар ажил нь эхэлдэг л дээ. Өөрөөр хэлбэл, технологийн хугацаа ихээр ордог. Дарханы замын тухайд технологийн хугацааг бодолгүйгээр маш хурдан хугацаанд хийх ёстой гэсэн шахуу зүйл анхнаасаа явсан гэж би харж байгаа. Сайд нь гүйцэтгэгчдээ хий гэж шахдаг. Доод албан тушаалтнуудаас нь зоригтой хэлэх мэргэжлийн хүн байхгүй. Яамныхан сайддаа шахуулаад “За, хийнэ” л гэдэг. Би хүртэл яам руу нь залгаад “Сайд чинь маш наана хугацаа зарлаад байх юм. Ямар учиртай юм бэ” гэж асууж байсан. “Технологи гэдэг чинь хугацаатай. Сайдаараа яагаад онол хэлүүлээд байгаа юм. Хөрсөн дээрээ буусан ажил яриул. Яагаад наана хугацаа хэлүүлээд байгаа юм бэ” гэхээр “Бид хичээнэ ээ” гэж хариулж байгаа юм. Технологийн хугацааг наашлуулж хичээдэг ажил гэж юу байхав дээ. Ингэж хэт их шахсан, дээрээс нь мэргэжлийн бус хүмүүсийн дүгнэлт, газар дээрээ очсон ажил хоёрын зөрүүнээс эхний амлалт буруудаж иргэдийг бухимдуулчихсан. Түүнээс биш тэдэн сарын тэднээс гэж зоригтой зарлаад дараа жилийн тэдэн сарын тэдэн гэхэд ашиглалтад орно. Тэдэн сарын дараа ажил эхэлнэ. Тэдэн сарын дараа компаниудын үйл ажиллагаа эхэлнэ гэж зоригтой, бодитой зарласан бол иргэдэд тийм их хүлээлт бий болохгүй байсан.

Миний мэдэхийн гурван ч удаа “Тэдэн сард ашиглалтад орно. Замаа нээнэ” гээд зарласан. Үүнээс гадна Дарханы замын ажилд цар тахал тээг болсон. Үүнийг бас зоригтой зарлаж чадаагүй. Цар тахлаас болж компаниуд мэргэжлийн боловсон хүчнээ оруулж ирж чадаагүй. Үүнийг ч, барилгын гол ажил хэзээ эхлэх вэ гэдгээ ч зоригтой зарлаж чадаагүй. Мэргэжлийн үүднээс галаа авах л ёстой шүү дээ. Энэ дутсан. Түүнээс технологи ч юмуу алдаа гараагүй. Би замчиддаа итгэж байгаа. Тэдний хувьд хийх юмаа хийгээд явж байгаа. Харин ч дээр, доороосоо шахуулаад сайн ажилласан гэж бодож байна. Гүүр, хоолой зэргийг улирлын бус, технологийн бус үед халаагаад шинэ технологи ашиглаж хийж байсан. Замчдын хувьд хийх ажлаа хийсэн. Гагцхүү цар тахлын болон бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн үүднээс хандах, цаг хугацааг зоригтой зарлах асуудал л байсан.

-Асуулгүй өнгөрч болохгүй дараагийн нэг асуулт бол ЗТХ-ын яам дээр гарсан хүн амины хэрэг. Асуухад эмзэг л юм даа. Гэхдээ тэр хэрэг юу болж хувирсан бэ. Уг нь та улс төрийн манлайлал үзүүлж хариуцлага хүлээж сайдын албаа өгсөн. Одоо бол улс төрийн орчинд ёс зүйгүй янз бүрийн хэрэг гарах юм. Гэхдээ тань шиг зангараг зааж огцорч байгаа улс төрийн албан тушаалтан алга, тийм үү?

-Шулуухан хэлэхэд, түүнээс хойш янз бүрийн том алдаа дутагдал зөндөө гарсан. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудал, наймаа, гэмт хэргийн шинжтэй асуудал гарч л байна. Миний нэг бодсон зүйл нь шударга ёсыг тогтоож байгаа Ерөнхий сайд, шударгаар ажиллаж байгаа Засгийн газар гэх нэрээ хадгалъя л гэж бодсон. Ерөнхий сайд маань ч тухайн үед үүнийг талархалтайгаар хүлээж авсан. Шударга ёс тогтоох, шударгаар ажиллах зарчмыг бий болгоно гэж Ерөнхий сайдын хийж байсан үйл ажиллагааг та бүхэн мэднэ. Одоо Ерөнхийлөгч болчихоод шударга ёсны чиглэлийн үйл ажиллагаагаа явуулж л байна. Ер нь хувийн ашиг сонирхлоос илүү нийгмийн зөв зүйтэй зүйлийг бий болгохын төлөө явж буй, ойрд байгаагүй Ерөнхийлөгч гэж би бодож байгаа. Тэр утгаараа намынхаа, Засгийн газрынхаа нэр хүнд, шударга ёсыг бий болгох гэсэн зарчмыг би муухай харагдуулаад яах вэ гээд хаяад гарсан.

-Тухайн үед таныг талийгаачийн албан тушаалыг авах гэснээс болж ийм хэрэг гарсан гээд л хэвлэлээр нэлээд шуугьсан. Эхнэр нь ч тэгж байсан шүү дээ?

-Намайг тэр албан тушаалыг нь булаах гэлээ, тэр хүнийг ажлаас нь буулгах гэсэн гээд хэвлэлээр завсаргүй буруу ойлголт явсан. Энэ талаар тухайн үед тайлбарлаад ч нэмэргүй байсан. Талийгаачийн эхнэр эхлээд их л гомдолтой байсан. Танаас болж эрдэнэт сайхан хүнээ алдлаа гэж байсан. 2020 оны сонгуулийн өмнөхөн талийгаачийн эхнэр яг энд орж ирээд (гишүүний ажлын өрөөнд) “Би бүх асуудлуудыг үзлээ, судаллаа. Гэмт хэргийн материалтай танилцсан. Танд ямар нэгэн буруу юм байхгүй юм байна. Би танд их буруу өгч, таныг буруу бодож явж. Тиймээс танаас уучлалт хүсье. Санаа амар сонгуульдаа оролц” гээд гар бариад явсан. Мэдээж яаманд том алдаа гарах нь гарсан. Яам дээр хоёр хүн архидаад тийм эмгэнэлтэй зүйл болсон. Үүнийг цайруулж ярих ёсгүй асуудал л даа. Гэхдээ үүний цаана албан тушаалын айхавтар зөрчил байгаагүй.

Нарийн яривал талийгаач миний их дотны хүн. Тэр хүнийг харж үзэж, дэмжиж яваарай гэж хэлж байсан ч хүн бий. Би талийгаачийг дэмжиж, ажлыг нь засаж залруулж явж байсан. Ингээд яривал зөндөө юм бий л дээ. Ер нь зарчмын дагуу, хуулийнхаа дагуу тус тусдаа ажлаа хийгээд явж байсан. Муухай архинаас, хэрүүл уруулаас, хардалтаас, хов живээс болж бие биенийх нь хооронд үл ойлголцол бий болсон иймэрхүү янз бүрийн амьдралд бодож санахгүйгээр ороод ирдэг юмнууд байдаг шүү дээ. Түүнээс болж тийм муухай юм болсон. Тэгээд би ажлаа өгөөд явсан. Манай салбарын ганц, хоёр хүн “Асуудлууд их сайхан жигдрээд явж байсан. Азгүй юм даа” хэмээн шулуухан хэлж байсан. Миний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин миний ажлыг түр орлон гүйцэтгэхээр очсон. Саяхан уулзахад Ө.Энхтүвшин сайд “Болохоо байчихсан яам байгаа даа. Архидалт гээд янз бүрийн асуудалтай цадигаа алдчихсан яам шүү гээд очсон. Гэтэл маш сайхан цэгцтэй яам байсан” гэж хэлсэн. Манай хүнийг Хөвсгөлд ажиллаж байхад нь дуудаж авч ирсэн юм билээ. "Шөнөжингөө давхиж ирээд ажлаа аваад ханцуй шамлаад орсон боловсон хүчний асуудал нь цэгцэрчихсэн, ажил нь сайхан урагштай болчихсон яам байсан шүү. Энэ тухайгаа чамд хэлэх юмсан гээд бодож явсан” гэж байсан. Энэ тухайгаа ч тухайн үед У.Хүрэлсүх сайдад хэлсэн юм байна лээ. Тэгсэн У.Хүрэлсүх сайд “Баагий сайдыгаа би мэдэж байгаа. Мэргэжлийн ганц сайд” гэж хэлсэн юм билээ.

-Мэргэжлийн байсан болохоор л яригддаг ч ажил болдоггүй байсан агаарын тээврийн либералчлалыг хийчихэв үү?

-(Инээв) Би эрх мэдэлтэй болдог юм бол хэзээ нэгэн цагт энэ либералчлалыг хийнэ дээ гэж дотроо бодож явдаг байсан. 20 гаруй нислэг хийж байж Солонгос Улаанбаатар хоорон дахь зорчигч бүрэн ачааллаа дийлэх хэмжээнд хүрдэг байсан. Бид эндээ МИАТ-ээ дэмжих нэрээр зөвхөн нэг тээвэрлэгч байна гэж түгжээд, “Korean Air”-ыг долоо хоногт тэндээ зургаагаас дээш нислэг хийхгүй дүрэмтэй гэж түгждэг. Ингээд долоо хоногтоо 10 гаруйхан нислэг хийдэг байсан. Үүнээс МИАТ, Korean Air хоёр л ашиг олдог. Иргэд хохироод үлддэг, тасалбар олддоггүй. Солонгосын сайдтай уулзахдаа либералчлал хийнэ гэж хэлэхэд “Та чадах уу” гэж бараг асуусан. “Би чадна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч дэмжиж байгаа. Тиймээс би үүнийг хийж чадна” гэхэд их л итгэлгүй байсан. “Хэрвээ та хийж чадвал билетний үнийг 40 хувь бууруулж чадна” гэж хэлсэн. Сүүлийн судалгаагаар 35 хувь буусан байдаг. Ингэж либералчлахгүй бол хоёр компанийн лобби дотор хоёр улсын эрх ашгийг түгжчихээд билет нь олдохгүй, бөөн оочертой, иргэдийг бухимдуулж олон жил явлаа. Үүнийг задалсан. Таны хэлдгээр үүний эсрэг талд зарим улстөрчид зогссон, нэлээн дайрсан нь үнэн. Гэхдээ тогоон дотор нь олон жил болсон болохоор түүн дотор дайралт нь яаж ч чадаагүй. Зарим нь янз бүрийн зүйл хэлэхээр нь “Алив санал солилцъё. Энэ талаар мэргэжлийн үүднээс ярья” гэхээр алга болчихдог байсан. Хэрвээ өөр сайд байсан бол чихэнд нь алт болгох байсан л байх л даа. Ер нь хэн хамгийн түрүүнд гоё ярьж, гоё үнэлэгдсэн нь тухайн сайддаа үнэлэгддэг, тухайн сайд нь үгээр нь бодлого болгоод явчихдаг хандлага ажиглагдаж байна л даа. Хэн өөдөөс нь хэг ёг гээд болно болохгүй гэж олон юм ярина тэр хүн адлагдаад няслагддаг. Үүний нэг хэлбэр дээр ярьсан. “Энэ замыг яаралтай ашиглалтад оруул” гэхээр “За” гээд гүйдэг. Өөдөөс нь боломжгүй гэж хэлж чадахгүй байна шүү дээ. Тэгээд л надад хүртэл загнуулж байхгүй юу.

-Одоогийн Засгийн газрыг юу гэж дүгнэж байна. Улс төр, бизнест ч нэг их байгаагүй шинэ залуу үе нээнтэггүй мэргэжлийн ажиллаж байна уу?

-Мэргэжлийн сайд байгаа. Тэднийг үгүйсгэж болохгүй. Мэргэжлийн хүрээнд зарчмаа бариад ажиллаж л байна шүү дээ.

-Эргэж буцсан шийдвэр гаргаж байгааг нь та зөв гэж дүгнэж байгаа юм уу. Өмнө нь сайд дарга хийж байсан хүмүүсийн ажил хэрэгч шүүмжлэлийн ачаар Засгийн газрын үйл ажиллагаа чамбайрах юм биш үү?

-Өмнө нь бид шийдвэр гаргахдаа бид олон талаас нь харж, шүүмжилж байж шийдвэрээ гаргадаг байсан. Асуудал бүр дээр сайдууд үгээ, шүүмжлэлээ хэлдэг байсан л даа. Ингэж байж нэлээн холыг харсан шийдвэрүүд гардаг байсан. Яагаад эргэж буцаад байна гэхээр туршлагагүйтээд байна уу гэж бодож байгаа. Нэг салбараас орж ирсэн асуудлыг тухайн салбарын сайд л аваад гарч байгаа болохоос биш олон талаас нь шүүмжлэл хэлэх улс төрийн болоод салбарын туршлага сул байна уу гэж харж байна.

-Улс төр, амьдрал, мэргэжлийн хувьд туршлагатай хүмүүс удирдах цаг үедээ бид явж байгаа юм бишүү. Япон, Солонгос, Хятад улсуудад таны болоод танаас дээш үеийн хүмүүс л шийдвэр гаргах албыг хашиж байгаа харагдах юм?

-"Дөч гарсан эр Дөрөө дарсан ат" гэдэг дээ. Миний хувьд 43 настай жигдрээд ирсэн санагддаг. Салбараа мэдрээд байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ үг дүйгээд байгаа юм. Ер нь 40 гараад ирэхээр хүн төлөвшдөг юм байна гэж бодсон. Би хааяа УИХ-ын гишүүдийн насны босгыг 40 болгочихвол яасан юм бэ гэж боддог. Хоёрдугаарт, төрийн ажил хууль эрх зүй, зарчим зэрэг олон юм нэгдэж байж явдаг. Халбага, сэрээгээ дандаа халаасандаа хийгээд гүйгээд байгаа хүмүүсийн хийдэг ажил биш. Туршлагын асуудал гардаг. Газрын даргыг хийж хүнд загнуулж үзээд өөр дээрээ гал авч шүүмжлүүлж үзээд, сайдаасаа шанаа авахаас наахнуур үг сонсож үзэж байж л ажилдаа улам туршлагаждаг. Ингэж байж л цаашаагаа сайд, төрийн нарийн болвол энэ төрийн ажлыг хийхээр байгаа юм. Бизнесээс орж ирж байгаа хүмүүст юмыг нээлттэй томоор харж чаддаг сайн чанар байдаг. Төрд байгаа хүмүүс хайрцаглагдчихдаг гэм бий. Дээд даргадаа сайхан харагдах гэж л явдаг. Түрүүн Дарханы замыг ярихдаа хэллээ шүү дээ. Дарханы зам хэзээ ашиглалтад орох эсэх нь тэр мэргэжилтэнд хамаагүй. “Алуулж, зодуулж” байгаа хүн нь сайд нь болохоор тэр. Бизнест бол Дарханы замыг жилийн дараа оруулахгүй бол, “шатна”, үнэ нь өсчихнө зэрэг эрсдэл их. Тиймээс бизнесийн салбарынхан шал өөр өнцгөөс юмыг хардаг. Ялгаа нь эндээ л байгаа юм. Бизнесийнхэн бизнесээ хийнэ гэж харах нь буруу. Жишээ нь, Л.Энх-Амгалан сайд салбарыг шал өөр өнцгөөс харж байна шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, давхар дээлийг бий болгоно гээд байна. Давхар дээлтэй байсан хүний хувьд та энд ямар байр суурьтай байна?

-УИХ-ын гишүүд хэдийгээр муугаар хэлүүлдэг ч дандаа иргэдтэй уулздаг. Муу сайнтай тулгардаг. Тиймээс ямар хуульд ямар өөрчлөлт хийх, яаж авч явах вэ гэдгийг бид ёстой л мах цусаараа мэдэрч байна. УИХ-ын гишүүд сайдаас асуулга тавихад дан дээлтэй сайд тухайн асуулгыг өнгөрөөхийн тулд хариулт хэлж байгаа болохоос биш яг тэр салбарт үүссэн асуудлыг шүүрч аваад янзалж, засахаар хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирэх ажил учир дутагдалтай байна. Хоёрдугаарт, нэгдсэн том бодлого алга. Сайд болсон хүн их гоё юм хийнэ гээд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгээд өөрөө нэг юм бодож олоод буруу хараад зүтгэчихдэг. Өмнөх сайдаасаа ялгарах гээд, мундаг болох гээд өөр юм гаргаж ирж тавиад байна. Бүр амбицтай сайд нь урагштай яваа ажлыг зогсоох ч тохиолдол байна. УИХ-ын гишүүд сайхан юм яриад хууль болгож батлаад байгаа ч гүйцэтгэгч нь сайд нар шүү дээ. Гэтэл сайд нар бид нар шиг иргэдийн зовлон, жаргалыг сонсож чадахгүй л байхгүй юу. Сайд нар газрын даргаасаа л салбарынхаа асуудлыг сонсож байгаа болохоос бид нар шиг иргэдээс боловсролын салбарын болохгүй байгаа зовлон, эрүүл мэндийн салбарын асуудлыг сонсож “тогоо руугаа орж” чадахгүй байгаа юм. Тиймээс давхар дээлтэй сайд Л.Энх-Амгалан гишүүн асуудлыг гаргаж “задлаад” байгаа юм.

Ер нь одоо байгуулагдах Эдийн засгийн яам шиг бодлогыг томоор нь гаргаад тээврийн сайд та энэ дөрвөн жилд үүнийг л хийнэ. Сайд хэн болсон ч хамаагүй үүнийг л хийнэ. Гагцхүү таны мэдлэг боловсрол, чадвар үүнийг богино хугацаанд чанартай хийхийг хичээх болохоос биш, би сайд болоод ийм юм хийнэ гэж орж ирэхгүй гэдэг баймаар байгаа юм. Том бодлогыг зөв хэрэгжүүлэх болохоос биш залгамж халаагүй шал өөр юм шинээр бодож ороод хэрэггүй.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419