Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ нь сүүлийн есөн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол юм. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 11-ны өдөр 80 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 100-аас дээш халдвар шинээр илэрч байсан юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,635 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 75 нь Улаанбаатар хотод,
- 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,963 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,202
- Хүндэвтэр-1,560
- Хүнд-332
- Маш хүнд-74 хүн байна.