Эрх мэдэлд хэт шунаж, эрээ цээргүй дөвчигнөж эхлэв үү, МАН...

2021-12-12, 12:00 Улс төр 952 6
Эрх мэдэлд хэт шунаж, эрээ цээргүй дөвчигнөж эхлэв үү, МАН...

ERGELT.mn

МАН-ын 100 жилийн ойн Их хурал уйтгартай, унтаа, улбайсан хурал боллоо. Угаасаа ч олон нийт энэ хурлаас их зүйл хүлээгээгүй нь тодорхой байсан тул хурлын талаар элдэв шуугиан, хов жив гаралгүй тэгсхийгээд л намжив. Ардын намынхан ч илүү дутуу чимээ, шуугиан гаргахгүй гэж хэрэндээ бэлдсэн нь тодорхой байна. Ерөнхий сайдыг намын даргаар жинхлэх зорилготой уг хуралд гишүүд нь тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын ойрын хүмүүс ирцээ идэвхтэй бүрдүүлж, тусгайлан бэлтгэсэн зохиолын дагуу гурван өдөр хуралдсанаар ирэх дөрвөн жилд намаа хэрхэн удирдах вэ гэдэг төлөвлөгөөгөө шинэ дарга нар нь танилцуулаад дуусгав.

Мэдээж Ерөнхий сайд намын даргаар сонгогдож, Д.Амарбаясгалан цаашид намынхаа гал тогоог барих нь тодорхой байсан. Хамгийн анхаарал татахуйц шийдвэр нь тэд гал усан дундуур өөрсдөө туулахаар шийдэж, “Эрх мэдлийг бүхэлд нь гартаа авсан байхад бусад нь болно” гэсэн аятай намын бүтэцдээ зоригтой өөрчлөлт оруулжээ. 

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОМИЛГОО НАМДАА ГАЛ ДУУДАВ УУ

Өөрөөр хэлбэл, намын Удирдах зөвлөлийн гишүүд болон Бага хурлын гишүүдийн томилгоо, халаа сэлгээ нь дуулиан тарж мэдэх нь. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд намдаа нөлөөтэй, тэр бүү хэл, намынхаа “хаан” гэгдэж байсан томчуудаа замаасаа нэг мөсөн гаргахаар шийдэж, өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүллээ. Ингэхдээ Удирдах зөвлөлийн гишүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Б.Тулга, Н.Энхбаатар,  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар  ЕТГ-ын дарга Я.Содбаатар  Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил,Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Ж.Мөнхбат,  Н.Учрал, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Аубакер, Э.Батшугар, Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин МАН-ын Бага хурлын гишүүн П.Баттөр, Г.Золзаяа, Б.Оюунбилэг, Н.Уламбаяр нарыг томилсон байгаа юм.

Олон жил Удирдах зөвлөлд ажилласан нөлөө бүхий эрхмүүд болох М.Энхболд, Сү.Батболд нарыг намынхаа дотоод үйл ажиллагаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж, тэдний францынхныг ч тэр чигт нь явуулахаар шийдсэн бололтой. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Ардын намын 24, 28 дах дарга М.Энхболд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Ардын намын 26 дах дарга Сү.Батболд нар яах аргагүй намдаа нөлөө бүхий том улстөрчид. Гэвч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар төрийн эрхийг гартаа авснаасаа хойш л М.Энхболд, Сү. Батболд фракцыг дарах, үйл ажиллагааг эхлүүлж, 2020 оны сонгуульд  тэдний бүлгийнхнээс олон хүнийг нэр дэвшүүлэлгүй хаалганы гадна үлдээсэн удаатай. Цаашид тэднийг замаасаа гаргах, хүчгүй болгох ажлыг үргэлжлүүлэх нь тодорхой болж байна.

АН ДОТРОО ХЭРҮҮЛТЭЙ Ч МАН-ААС Ч ИЛҮҮ ШИЙДЭЛ ХҮРСЭН

Ийн намынхаа Удирдах зөвлөлд өөрсдийн хүмүүсийг багтааж, хүчээ төвлөрүүлэх нь нэг талдаа  ажлаа хийхэд урагштай ч, ирээдүйд коммунист  намыг төрүүлэх том алхам болж байгаа юм.

Хуралд оролцохоор ирэгсэд бүгд л тушаал авсан цэргүүд шиг дарга нарынхаа харцаар хөдөлж, хэлэх үг, хийх үйлдэл бүрээ цэгнэж байгаа харагдана лээ.  Одоогоос яг нэг сарын өмнө Улаанбаатар пласын их танхимд улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх Ардчилсан намынхан Их хурлаа хуралдуулсан. Хэдий эрх баригч намынхантай яг адил агуулгаар намын даргаа тодруулчихаад түүнийгээ олонхын саналаар шийдүүлэх гэж байгаа мэт зохиол бэлдсэн ч жинхэнэ гал гарсан, дотоод ардчиллаа хамгаалсан, сайн муу, бүгдийг нь хэлэлцсэн гал гарсан хурлын өрнүүлсэн.

Тэд Их хурал дээрээ хэрүүл шуугиан хийж, олны өмнө бие бие рүүгээ дайрч давшилсан мэт харагдавч үнэн хэрэгтэй намынхаа болж, бүтэхгүй байгаа бүх л сайн муу ярилцаж, дотроос нь шийдэл гаргасан үр дүнтэй хурлыг зохион байгуулсан гэдэг. Харин эрх баригч намынханд өчүүхэн ч тийм зүйл байсангүй. Яг л нэг хэвийн нэг зохион байгуулалтаар, дотроос нь сонгосон гишүүн хэлэх үгээ хэдэн сарын өмнөөс бэлдээд түүнийг давтсаар ирсэн аятай нам гүмхэн хурал болсон нь нууц биш юм.

Хэрэв зээ нэг нэгнээ шүүмжилсэн, мэтгэлцсэн, гал гарсан хурал байсан бол өнөөдөр МАН илүү хүчирхэгжиж, улс төрийн давцанд өрсөлдөөнтэй хүчтэй нам болох байсан биз. Харамсалтай нь, тэд өөрсдийнх нь эсрэг буруу зөрүү үйлдэл гарах вий гэдгээс үхтлээ айж, хэтэрхий аминчхан үзлээр асуудалд хандаж байгаа нь илэрхий байв. Ингэхдээ тэд өөдөөс нь сөрсөн болгоныг хорхойтой араандаа зууж, эсрэг дуугарсан бүгдийг л хууль хүчнийхнээр айлгаж, далайлгаж дуугай болгож байгаа нь илт байв. Цаашид энэ нам энэ зохион байгуулалтаараа, ийм зарчмаар үйл ажиллагаагаа явуулбал, Хойд Солонгосоос ялгаагүй болох нь. Хурал болгонд намын гишүүд дуу нэгтэй, ярс ярс алгаа ташиж, нэг үг, нэг үйлдлээр хөдөлж байгаа нь ардчилсан зарчмаар ухарч мөнөөх социалист дэглэм рүүгээ шилжсэнээс ялгаагүй байна. Уг нь мэтгэлцээн, өрсөлдөөн дундаас зөв шийдэл, гарц гаргалгаа гардаг баймаар. Цаашид Монголын улс төр улам бүр л давс нь сул амтгүй хоол шиг болж, чуулганы хуралдаан нь  хэрүүлгүй, өлсгөлөн суултгүй, өширхөж, муудалцсан эсвэл гомдож, ихэрхсэн сөрөг хүчингүй, төсвийн хулгай нь ил цагаандаа гарсан ч тэмцэх тэмцэгчгүй, урвал шарвалтгүй нам гүм байдалд шилжих нь.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419