Бүх шатны боловсролын байгууллагын багш, сурагчид шинэ жил тэмдэглэхгүй
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай хамтарсан тушаал гарчээ.
Энэхүү тушаалаар шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Дөрвөн сайдын хамтарсан тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.