Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

2021-12-11, 14:13 Улс төр 765 1
Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

Энэ жилийн Авлигын эсрэг олон улсын өдрөөр дэлхий нийтээрээ “Таны эрх-Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” хэмээн уриалсны бас нэг чухал оролцогч нь Монгол Улс байлаа. АТГ-аас энэ өдрийг  “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний форумаар угтсан юм. Авлигыг олон талаас нь шинжилж, шийдэл эрсэн энэхүү чуулганы бас нэгэн шинэлэг зүйл нь хүний эрхийн асуудлыг хөндөж ХҮЭК-оос тусгайлсан илтгэл тавьсан явдал юм. Бид өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж Авлига ба хүний эрх сэдвийг онцолж байна.

 

АВЛИГА “COVID-19”-ИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ ҮР ДҮНГҮЙ БОЛГОЖ БАЙНА

Цар тахлын үед хүний эрх хамгийн их зөрчигдөж буйг олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. “COVID-19”-ийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь хүнийг мөрдөн мөшгих, ялгаварлан гадуурхах зэргээр олон ноцтой зөрчил учруулсан байдаг.

 

“Transparency International” олон улсын байгууллагаас “Дэлхий нийтийн авлигын хэмжүүр”-ийг жил бүр тооцоолон гаргадаг. 2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад Авлига нь COVID-19  эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож,  дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байна хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, Авлига болон COVID-19 халдварт өвчин улс орнуудын ардчилалд ухралт авчирч байна хэмээн дүгнэснийг ХЭҮК илтгэлдээ дурдав.  2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Берлин хотод “Трансперэнси Интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахдаа “Авлига нь эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй үр дүнтэй байдлыг дордуулж, улс орнуудын ардчилсан байдалд том нөлөө үзүүлж байна” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Дэла Фэррэира Рубио “COVID-19” цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид  ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урьд өмнө байгаагүй хэцүү сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр байх тул улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.

 

Олон улсын болон үндэсний судалгааны жагсаалт, дүгнэлтээс үзэхэд Монгол Улсад авлигын нөхцөл байдал ноцтой байгааг харуулж буй юм. Хамгийн чухал нь Авлигын үр дагавар бол хүний эрхийн зөрчил гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, гарц шийдэл хайх шаардлагатайг хүний эрхийн төв байгууллага анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, авлига нэмэгдэх тусам иргэдэд төрөөс үзүүлэх хүний эрхийн хамгаалалт багасч, иргэдийн амьдралд тусах хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүний нэг жишээ бол, НҮБ-ын Хар тамхи,гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр авлигын улмаас жилд 1.26 триллион ам.долларыг хөгжиж буй орнууд алддаг гэсэн дүгнэлтийг хийжээ.

 

Авлигын улмаас эдийн засаг, нийгэм, соёлын эрх тодруулбал, амьдралын чанар, хоол хүнс, орон байр, эрүүл мэнд, боловсролын эрх түгээмэл зөрчигддөг. Тиймээс улс орнууд  нөөц, боломж, арга, хэрэгслийг ашиглан эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэхдээ байнгын ахиц дэвшилд тэмүүлж, хөгжих эрхийг хангах учиртай. Тэгэхгүй бол авлигын улмаас эрхийн хэрэгжилтийг хангах тогтолцоо, хэрэгсэл, механизм, нөөцийн хуваарилалт дутагдахад хүрдэг байна.

 

Д.Сүнжид: АВЛИГЫН УЛМААС ТЭГШ ЭРХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ЭРХ ШУУД ЗӨРЧИГДДӨГ

Засгийн газраас өгсөн мэдээллийн дагуу авлигад өртөж буй байгууллагуудын эхний тавд шүүх, газрын алба, эрүүл мэндийн салбар, яамд болон агентлагууд, боловсролын салбарыг нэрлэжээ. Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний чуулганд ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Авлига ба Хүний эрх” илтгэл тавьсан юм. Тэрбээр “Авлигын улмаас тэгш эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх шууд зөрчигддөг.Авлигаас үүдэн нийгэмд шударга, зүй бус үйлдэл, ялгаварлан гадуурхалт бий болж төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, авлига авах, нөгөө талаар өөрийн ажил, хүсэл, зорилгоо хууль бус хялбар аргаар бүтээх гэж авлига өгч буй этгээдүүдийн хоорондын үйлдэл иргэний хуулиар олгосон наад захын үндсэн эрхийг шууд ба шууд бусаар зөрчиж байдаг. Тухайлбал, хүүхэд, залуус ерөнхий болон их, дээд сургуульд элсэн орох хангалттай оноо, мэдлэгтэй байсан ч эрх мэдэл, мөнгөтэй хэн нэгэн албан тушаалтны хүүхэд хахууль өгч өмнө ордог. Энэ нь тухайн хүүхдийн хуулиар олгогдсон тэгш эрх, сурч боловсрох эрх нь зөрчигдөхөд хүргэж байгаа юм. Нөгөө талаас авлига өгч сургууль төгссөн хүүхдийн мэдлэг, ур чадвар дутмаг муу боловсон хүчин болж гарснаар уг хүний ажлын байр баталгаагүй, хамт олондоо нэр хүндгүй болох нөхцлийг бүрдүүлдэг. Авилгын үр дүн бол хууль дээдлэх ёсны зарчимд нийцэхгүйгээр тэгш эрх, ялгаварлан гадуурхалтын зарчмыг шууд зөрчдөг учир хүний эрхийн зөрчил болдог. Авлига нь нийгмийн шударга ёс, хууль тогтоомжийг тойрон гарч, албан тушаалтнаар хууль бус үйлдлийг хийлгэх зорилгод шууд үйлчилдэг учраас алхам тутамдаа хүний эрхийн зөрчлийг дагуулдаг. Ийм учир авлигын улмаас нийгмийн эмзэг бүлгийнхэн, шилжин суурьшигчид, нийгмийн цөөнх зэрэг эрх мэдлийн цөөнх хэсэг хамгийн их нэрвэгддэг” гэсэн юм. 

 

ШҮҮХИЙН ӨМНӨ ЭРХ, ТЭГШ БАЙХ, ХОХИРЛОО НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХИЙН БАТАЛГАА АЛДАГДДАГ

Хууль хяналтын байгууллагын алба хаагчид авлигад өртсөнөөр иргэдийн халдашгүй байх, хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийн баталгаа алдагддаг. Үүний уршгаар хуулийн хамгаалалтгүй болох, аливаа асуудлыг зөвхөн хөрөнгө мөнгө, танил талаараа зохицуулахад хүргэдэг.Энэ нь иргэдийн хууль хяналтын байгууллагад итгэх итгэлийг сулруулж,  эрхээ хамгаалуулах боломжийг хааж байдаг. Түүнчлэн хил, гаалийн ажилтнууд авлига авч хил гарах зөвшөөрлийг хууль бусаар гаргаж өгөх нь хүний наймаа, охид эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх зэрэг гэмт хэрэг гарах эрсдлийг бий болгох магадлалтай. Эдгээр хэлбэрийн авлига болон хүний эрхийн зөрчлийн хоорондох холбоог олж харахад хэцүү ч нийгэмд бүхэлд нь ноцтой хор хөнөөл учруулдаг гэдгийг ХЭҮК хөндлөө. Тус илтгэлд “Бизнес эрхлэх, шударгаар хөдөлмөрлөж, орлого олох эрхэд авлига шууд нөлөөтэй. Бизнест шударга өрсөлдөөн байхгүй бол импортоор чанаргүй бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн болон бусад хоцрогдсон тоног төхөөрөмж орж ирэх нь ихэсч иргэд, нийтэд хохирол учруулахад хүргэдэг. Үүнээс иргэдийн эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигддөг байна.

Хүний нэг эрх зөрчигдсөнөөр дагаад бусад эрх бас зөрчигдөх нөхцөл үүсдэг. Үндэсний хэмжээний судалгааны дүнгээс үзэхэд улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг гааль, татварын байгууллага, мэргэжлийн хяналт хамгийн их авлигад өртөмтгий салбар байгаа нь нийгмийг түгшээж байна. Энэ салбарт авлига төрийн бүх үйлчилгээний чанар, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэнд шууд нөлөөлнө. Үүний улмаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрх зөрчигдөхөд хүрч, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай байдаг иргэдэд шууд  сөргөөр нөлөөлөх магадлалтай” гэдгийг онцолжээ.

Авлигаас үүдэх хор хохирлыг зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэх хангалтгүй. Иргэдийн итгэлийг алдах сөрөг үр дагавартай. Төрд итгэх иргэдийн итгэлийг алдах нь урт хугацааны үргэлжилсэн сөрөг үр дагавар үүсгэх бөгөөд эрх зүйн ухамсар, хуулийг дагаж мөрдөх хандлагад хүртэл нөлөөлдөг байна. Авлигын үнэлгээ бүрийн ард алдагдсан боломж, нэг юмуу бүлэг иргэдийн эрх, нийтийн ашиг сонирхол, түүнчлэн үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг.

Дэлхийн шударга ёс төсөл: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ ҮЗҮҮЛЭЛТЭД ДОРВИТОЙ АХИЦ ДЭВШИЛ ГАРААГҮЙ

-Эрх зүйч, хуульч, шүүгч, мэргэжлийн хүмүүсийн оролцог Хууль дээдлэх ёсны найман багц шалгуур, индексийг 2014 оноос гаргаж эхэлсэн. Монгол Улсын талаар 2012 оноос тусгасан байна. Монгол Улсын хувьд дэлхий нийттэй харьцуулахад хууль дээдлэх ёсны үзүүлэлт дорвитой ахиц дэвшил гараагүй байна. 2021 оны үзүүлэлтээр 139 орноос  Эрүүгийн шүүхийн шударга байдлын үзүүлэлтээр  57, Хэв журам аюулгүй байдлаар 58, Үндсэн эрхийг хангахад 63, Иргэний шүүхийн шударга байдал 63, Засгийн газрын эрхийг хуулийн дагуу хязгаарлах байдлаар 66, Журам, зохицуулалтын хэрэгжилт 70,Нээлттэй засаглал  72,  Авлигыг устгах үзүүлэлтээр 81 дүгээрт жагсаж байна. Авлигыг устгах үзүүлэлт Монгол Улсын хувьд хамгийн хангалтгүй үнэлгээ авсан  бөгөөд задаргааг  нь харвал цагдаагийн байгууллага 0.64, шүүх 0.53 хэмээн дунджаас дээгүүр оноо авсан бол гүйцэтгэх эрх мэдэл  0.41, хууль тогтоох эрх мэдлийн түвшинд 0.16 хэмээн дунджаас доогуур үнэлгээ авчээ.

 

Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаархи 2019 оны судалгаагаар тулгамдсан асуудал: АВЛИГА 9.5

-Нэгдүгээрт ажилгүйдэл 11.6, хоёрдугаарт, Улсын Их Хурал ба Засгийн газар, улс төрийн намын хямрал 11.1, гуравдугаарт Авлига 9.5 гэж нэрлэжээ.

 

Азийн сан болон Сант-Марал:  АВЛИГА АЖИЛГҮЙДЛИЙН ДАРААХ ХОЁРДОГЧ ҮНДСЭН АСУУДАЛ

-Азийн сан болон Сант-Марал сангийн хамтран хийсэн 2018 оны “Авлигын талаарх мэдлэг, ойлголтын хүрээнд” хийсэн судалгааг авч үзвэл авлига нь ажилгүйдлийн дараах үед манай улсын хувьд хоёрдогч үндсэн асуудалд тооцогддог. Хариулт өгсөн нийт хүмүүсийн 90.1 хувь нь авлига

Монгол Улсад маш нийтлэг ойлголт болсон бөгөөд өссөөр байгаа хэмээжээ. 70.7 хувь нь авлигатай хэрхэн тэмцэхээ мэддэггүй.

 

Азийн сангаас Бизнес эрхлэгчдийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа: ТӨРИЙН АЛБАНЫ АВЛИГА БИЗНЕСТ “МАШ ИХЭЭР” НӨЛӨӨЛСӨН

-2015-2018 оны хооронд судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь төрийн албаны авлига тэдгээрийн бизнест “маш ихээр” буюу “тодорхой хэмжээнд” нөлөөлсөн гэж мэдэгдсэн байна.  Мөн тус судалгаанд оролцогчид Татварын алба, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж буй төрийн байгууллагаар онцлон нэрлэжээ. Мөн дээрхи гурван байгууллага авлигад хамгийн ихээр өртсөн байгууллагаар нэрлэгдсэн байна.

 

TI дэлхийн авлигын барометр: МОНГОЛЧУУДЫН 69 ХУВЬ НЬ АВЛИГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Монголчуудын 61 хувь нь төр засгаас авлигатай хийж буй тэмцлийг маш муугаар үнэлж байна. Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь УИХ-ын гишүүдийн ихэнх нь буюу бүгд авлигын хэрэгт холбогдсон гэж үздэг. Зөвхөн 14 хувь нь эрх баригчдыг авлигатай тэмцэх үр дүнтэй арга хэрэгсэл гэж үзэж байна. Монголчуудын 69 хувь нь авлигын талаар мэдээлэх үүрэгтэй гэж үзэж байгаа бол 49 хувь нь авлига өгөхөөс татгалзах нь иргэд авлигатай тэмцэх хамгийн сайн арга гэж үздэг.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Source: Sonin.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419