Д.Цэрэндулам: Ямар нэг тусгай хэрэгцээгээр хязгаарлагдахгүй, ур чадвараа шударгаар үнэлүүлж ажиллахыг Рио Тинто групп бодлогоор дэмждэг

Д.Цэрэндулам: Ямар нэг тусгай хэрэгцээгээр хязгаарлагдахгүй, ур чадвараа шударгаар үнэлүүлж ажиллахыг Рио Тинто групп бодлогоор дэмждэг

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн арвванхоёрдугаар сарын 03-ны өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Оюу толгой” компанийн гүний уурхайн төслийн ажилтан Д.Цэрэндуламыг урьж ярилцсан юм.

- Та эхлээд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ хорь гаруй жил ажиллаад, 2019 онд Австралийн  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр боловсролын манлайлал, менежмент чиглэлээр магистр хамгаалсан. Австралиас ирэх үед  “Оюу толгой” компани ажлын байр зарлаж таарсан юм. Цахимаар өргөдлөө өгч, ярилцлагад орсноор гүний уурхайн IT багийн нэг гишүүн нь болж ажиллаж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийн хоорондох уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг.

-Төслүүдийн хоорондын уялдаа холбоо хангаж ажилладаг гэсэн үг үү?

- Оюу толгой төслийн менежерийн хувиар Рио Тинто группийн бодлого стандартуудыг хэрэгжүүлж буй төслүүддээ хэрэгжүүлж ажилладаг юм билээ. Рио Тинтогийн үнэт зүйл болох ажилчдынхаа амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах,  хөдөлмөрийг хөнгөвчлөх  зорилгоор сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг төсөл бүрд ашиглаж байгаа. Тухайлбал,  Оюу толгой уурхайд том оврын машины үзэгдэх орчныг камер, холбооны хэрэгслээр хангаж ойр орчимд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилготой  төслүүд. Хүнээс хэд дахин том машин механизмыг жолоодож байгаа хүнд ойрхон ямар нэгэн аюул байгаа эсэхийг хэдэн метрийн зайнд ч таньж, мэдээлэл өгдөг төхөөрөмж  эсвэл уурхайчин  гэнэтийн осолд өртлөө гэж бодоход аль болохоор хурдан яаж олох вэ, байршлыг яаж илрүүлэх гэх мэт хариуцлагатай төслүүдийг хянадаг. Өөрөөр хэлбэл, ажлын байрнаасаа уурхай дахь үйлдвэрлэл, технологийг хянадаг гэсэн үг.

-Энэ том компанийн маш хариуцлагатай, хүний амь нас хариуцсан төслийн ажилтан болно гэж  өмнө нь төсөөлж байгаагүй байх. Энэ мэдрэмжээ хуваалцаач?

-Би хоёр жилийн өмнө орон нутгийн нэг сургуульд англи хэлний багш байсан хүн. Гэтэл өнөөдөр тэс өөр салбарт,  тэр дундаа  Монголын эдийн засгийн гол түүчээ ийм том уул уурхайн компанид ажиллаж байна гээд бодохоор зүүд шиг л санагддаг. Би өмнө нь 20 гаруй жил багшлахдаа хүмүүсийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө ийм шинэ технологиудын  төслүүд хэрэгждэг тухай  сонсож байгаагүй. Хүн хэлтэй бол хөлтэй гэж англи хэлний багшийн мэргэжил маань л миний нүдийг нээсэн. Би мэдлэг боловсрол өндөр залуучуудтай мөр зэрэгцэн ажилладгаараа өөрөөрөө бахархдаг.

Өдөр бүр энэ ажилдаа дадаж, ажлаа илүү сайн хийхийг хичээгээд л явна. Оюу толгой нь Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх шинэ технологид суурилсан уурхайн том үйлдвэрлэл шүү дээ.  Тэгэхээр  мэдээж улсын хөгжил,  нийгмийн хөгжил, хувь хүний хөгжилд асар их хөрөнгө оруулж байна. Өөрөөрөө жишээ авахад  би анх  бага ангийн багшаар ажиллаж байв. Гэтэл манай сургуульд гадаад хэлний хоёр багшийн орон тоотой гэх боловч англи хэлний багш байхгүй  байсан. Тэгээд би  англи хэл заах боллоо. Миний хувьд хэлээ сайжруулах, хөгжих боломж муу байсан. Харин тэр үед Сэлэнгэ аймагт маань АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар гадаад мэргэжилтнүүд ажилладаг байсан нь завшаантай зүйл болж, тэднээс сурч хөгжих боломж олдсон. Ингээд 2016 он хүртэл багшилж байгаад 2019 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч суралцсан юм. Энэ л хувь хүний хөгжил шүү дээ. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймагтаа очиж ажиллахаар төлөвлөсөн байсан ч Оюу толгойн  ажлын байрны зарыг хараад өөрийгөө сориод үзье гэж бодсон. Гэтэл өргөдлийн дагуу хэд хэдэн удаагийн ярилцлагад орж тэнцсэн дээ. Ингээд Австралиас ирэх гэтэл цар тахал гээд нислэг гацчихсан байж байтал “Оюу толгой” компанид тэнцсэн гээд шууд компанийн онгоцоор гэр бүлээрээ Монголдоо ирсэн. Энэ бол манай гэр бүлийн хувьд  маш гоё мэдрэмж байсан. 

-Ер нь хүн өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зүтгэж чадвал төсөөлж байгаагүй үр дүн ирдэг байх нь?

-Тийм шүү. Хэлнийхээ хүчээр л өдий зэрэгт хүрч хэд хэдэн улсад сурч  амьдрах боломж олдсон.

-“Оюу толгой”-г  тусгай хэрэгцээтэй хүнийг ажилд авна гэж  бодож байсан уу?

- Ажилд орсны дараахан компанийн хүний нөөцийн тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудал хариуцсан  мэргэжилтэн над руу холбогдож намайг группт, хамрагдаж улсаас тэтгэмж авах боломжтой талаар тайлбарлаж бүх зааврыг өгсөн. Тэгээд манай компанийн зүгээс бүх холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, группт хамруулж өгсөнд маш их баяртай байдаг. Сэлэнгэд ажиллаж байхдаа нэг удаа групп тогтоолгохоор хөөцөлдсөн боловч ажил хийдэг учраас хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзэхгүй гээд орж чадаагүй юм. Гэтэл  ажил хийдэг бол нэмэлт тэтгэмж авч болдоггүй гээд буруу ойлголттой яваад байсан байна лээ.

Тусгай хэрэгцээтэй иргэдийн эрхийг хамгаалахад Оюу толгой төслийн менежерийн хувиар Рио Тинто групп өндөр ач холбогдол өгдөг юм байна. Тэр бодлогоо ч бас Оюу толгойд яг таг хэрэгжүүлдэг юм билээ. Мөн Монголоос гадна  30 гаруй улсад  50 орчим мянган  ажилтантай, тэр дунд тусгай хэрэгцээтэй олон хүн ажилладгийг саяхан л мэдэж авсан. Би өмнө нь ийм том компанид тусгай хэрэгцээтэй хүмүүсийг бараг ажиллуулдаггүй  байх гэж бодож байсан. Миний  мэдэх сургууль, эмнэлгийн байгууллагад ч  тусгай хэрэгцээтэй хүн ажиллах нь ховор. Ер нь ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү. Ихэнх нь  хувиараа  ажиллаж байгаа  харагддаг. Гэтэл манай компанид  надтай хамт ажилладаг тэргэнцэртэй эмэгтэй захиргааны туслах ажилтан хийдэг. Ажиллах нөхцөл нь бусадтай адилхан, бүх нөхцөл бололцоогоор хангагдчихсан. Бусдаас ялгарах юм ер байхгүй. Энэ нь надад маш гоё санагддаг. Хэн ч түүнийг ялгаварлаж харахгүй. Бусадтай  мөр зэрэгцэж  нэг баг хамт олон болоод л ажлаа хийгээд явж байна. Тэгэхээр Оюу толгойн ажилчдын хандлага маш эерэг. Энэ тусгай хэрэгцээтэй юм шүү гээд  өрөвдөх ч юм уу эсвэл  дорд үзэх, энэ ажлыг хийж чадахгүй байх болов уу гэж  голдоггүй. Яг л хүн ёсоор хандаж харьцаж байгаа нь сайхан санагддаг. Ийм байж ингээд явж байна гэх ч юм уу нэг тиймэрхүү хандлагатай хүнтэй таарч л явлаа. Манай компанид тийм зүйл ер ажиглагддаггүй.

-Таны ажиллах орчин ямар тохижилттой вэ?

 -Би Шангри-ла оффист ажилладаг. Барилга байгууламж нь олон улсын стандартад нийцсэн гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд ажилдаа ирж, очих бэрхшээл байхгүй. Өглөө нөхөр маань ажил дээр хүргэж өгнө. Цахилгаан шатаар явчихдаг болохоор асуудалгүй. Харин урсдаг шатаар явж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй хүнд  зориулагдсан лифттэйгээс гадна  явах замууд нь саадгүй, элдэв хаалганы босго байхгүй бүх ая тух хангагдсан байдаг.

- Хөгжингүй орнуудад тусгай хэрэгцээтэй иргэдийн орчин нөхцөлийг сайн хангасан байдаг. Та Австралид сурч байхдаа энэ эрхээ бүрэн эдэлж байсан уу?

-Орчин үнэхээр гоё. Монголд байхдаа өөрийгөө тусгай хэрэгцээтэй гэж ерөөсөө боддоггүй байсан. Байдаг л зүйл гэж боддог байлаа. Гэтэл Австралид очоод алмайрсан. Намайг онгоцны буудлаас тосож аваад л халамжилж үйлчилж эхэлсэн. Манай сургууль маш том, яваад барагддаггүй.  Нэг сургуулиас нөгөө сургуулийн байр хүртэл нэлээн хол. Хөл сайтай хүн ч ядрахаар зайтай. Тэгвэл тэр хооронд дөрвөн дугуйтай жижигхэн мотортой  цахилгаан  скүүтер дээр сууж явдаг байсан. Хаанаас хаа хүрэх маршрут нь ойлгомжтойгоор  тайлбарласан байдаг. Сургуульдаа байх хугацаандаа хэрэглэчхээд, харихдаа байранд нь цэнэглэчхээд орхиод явдаг.  Сургууль бүрд тусгай хэрэгцээтэй хүнд зориулсан, тайлбарласан явдаг зам, цахилгаан шат бүгд ойлгомжтой байдлаар зохион байгуулсан байсан. Бүх зүйлийг хүний төлөө хийсэн харагддаг. Ялангуяа, орой үдшийн цагаар сургуулийн номын санд суухаар болбол  хамгаалалтын алба руу утасдаад гэр лүүгээ хүргүүлэх ч юм уу эсвэл ойр автобусны буудалд хүргүүлж болно. Түүнчлэн, гэртээ ер нь хаана ч байсан  асуудал гарч тусламж дэмжлэг хэрэгтэй болбол гээд яаралтай холбоо барих утасны дугаар өгдөг байх жишээтэй. 24 цагийн хэдийд ч утасдаж тусламж хүсэж болдог. Утсан дээр бүх төрлийн аппликэйшн татаж өгнө. Ямар нэгэн газар очих хэрэгтэй болбол газрын зургийг нь явуулчихна. Хэрэв газрын зураг  суулгаагүй бол ийшээ залгаарай танд  заагаад өгнө  гээд бүх гарцыг хэлж өгдөг.  Тэнд  үнэхээр сайхан байсан. Гэхдээ Монголдоо ирээд нэг их хүндрэл тулгараагүй. Харин цас орохоор л халтирч уначих гээд хэцүү байдаг. Ажилдаа машинаар хүргүүлээд оффистоо ирээд суучихдаг болохоор асуудал алга л байна. Гэхдээ бусад хүмүүст бэрхшээл бий нь ойлгомжтой.

-Залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ. Хувь хүний хөгжлийн тухайд манлайлах, санаачилга гаргах зүйл бишгүй л бий байх?

-Би өөрийгөө маш сайн хөгжиж байна гэж боддог. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг дээ. Тэгээд ганцаараа хөгжөөд явалгүй  бусад хүмүүст  нөлөөлөх юм сан гэж боддог болсон. Сэлэнгэд ажиллаж байхдаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай зуны сургалтад багшилдаг байсан. Ажиллах явцдаа давхар хөгжөөд, хэлээ болон заах аргаа сайжруулж, хүмүүстэй хэрхэн  харилцах тал дээр суралцдаг байв. Тиймээс Сэлэнгэ аймагт хөгжих сонирхолтой  багш нарыг нэгтгэе гэж боддог. Өөрийнхөө хөгжсөн түүхийг тэдэнд  ярьж өгөөд, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлтгэх, тэнцэхийн тулд өөрийнхөө  анкет, дэмжлэг хүссэн өргөдлөө хэрхэн бичих тухайд зөвлөх ментор хийх бодолтой байна. Гэхдээ одоо интернэтээс хэрэгтэй  мэдээллүүдээ авахад  хангалттай, англи хэлийг сурахад ч гэсэн заавал танхимд суугаад багшаар залгаад байх шаардлагагүй болжээ. Гэхдээ л хөдөө үзэж харах мэдээлэл ер нь хомс шүү дээ. Намайг ажиллаж байх үед  биеэ дааж сурахад хэцүү,  сургалтын төв ч байгаагүй. Одоо КОВИД цар тахал гээд бүгд зогссон. Интернэтээс л суралцана. Хэдийгээр би англи хэлтэй ч, уул уурхай, инженерүүдийн техникийн үг хэллэгийг алхам тутамдаа шинээр суралцах шаардлагатай байдаг. Хүмүүсийг байгаа байдал, нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг нь олгож, дэмжиж, урам өгвөл өөрсдөө цаашаа хөгжөөд л явна.Тиймээс залуу үедээ хандаж хэлэхэд өөрсдийгөө сайн хөгжүүлж, байнга суралцаарай, ялангуяа тусгай хэрэгцээт хүмүүсийн хувьд, өөрсдийгөө гололгүй, ур чадвартаа итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Монголд Рио Тинто шиг ажилтнууддаа тэгш боломж олгодог, оролцоо ба ялгаатай байдлыг дэмждэг бодлоготой, түүнийгээ тухайн нутаг орондоо ижил тэгш хэрэгжүүлдэг компани улам олон болох байх. Та бүхэндээ бусадтай л адилхан ажиллаж, хөдөлмөрлөж, мөр зэрэгцэн явах бүрэн боломж байгаа шүү гэж захья даа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419