Д.Монголхүү: Хүний Эрхийн Индексээр манай улс улаан бүсийн хэмжээнд байгаа
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хүний эрхийн нээлттэй цуглаан" С.Зоригийн хөшөөний өмнө болж байна. Энэ үеэр иргэн Д.Монголхүү үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр " Хүний эрхийн индексээр манай улс улаан бүс рүү орчихсон. Олон улсын байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт сануулга өгсөн байна. "Танай засаглалын бодлого хаалттай” гэж. Засаглал хаалттай байна гэдэг нь нийгэм эрүүл биш гэсэн үг. Эрүүл биш байгааг нь бид өнгөрсөн хугацаанд харлаа. Улаан бусийн хэмжээнд байгаа.
Б.Жаргал
Source: 24tsag.mn