Голомт банк өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд дуудлага худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа 2021.12.17-ны өдрийн 11 цагт Blue Sky Tower-ийн 5 давхарт зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн жагсаалт:
Дуудлага худалдаанд оролцогчийн хураамж:
- Хувь хүн - 50,000₮
- Аж ахуй нэгж байгууллага - 100,000₮
Урьдчилсан бүртгэл:
- Цахим шуудангаар
- Биетээр
Та бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88005450 дугаар болон galbadrakh_g@golomtbank.com и-мэйл хаягаар холбогдож лавлах боломжтой.
Та өөрийн сонирхож буй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авахад тухайн хөрөнгийн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дэнчинг байршуулах шаардлагатай юм. Харин дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд таны дэнчинг дуудлага худалдаа болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ямар нэг шимтгэлгүйгээр буцаан олгоно.
Дуудлага худалдаагаар худалдах зүйл нь газар өмчлөх эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, эзэмших, ашиглах эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцох эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд оролцох хүсэлтээ илэрхийлж, дэнчингээ зохих журмын дагуу тавьсан Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хувь хүн бүгд эрх тэгш дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.