М.Тулгат: АН-ын хуваагдалд Х.Баттулгаас илүүтэй С.Эрдэнэ буруутай

2021-12-10, 09:45 Улс төр 958 5
М.Тулгат: АН-ын хуваагдалд Х.Баттулгаас илүүтэй С.Эрдэнэ буруутай

АН-ын сонгогдсон дарга М.Тулгаттай ярилцлаа.

SONIN.mn

 

Өнөөдөр буюу 12 сарын 10-нд зохион байгуулж буй Хүний эрхийн нээлттэй цуглааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

“Ковид-19”-ын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн хоёр жилд хүний эрхийн маш олон зөрчил гарсан. Энэ цуглаан хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус болон олон нийтийн байгууллага, хувь хүмүүст үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь нээлттэй хангаж байгаа юм. Саяхан болсон МАН-ын 30-р их хурлаар авч хэлэлцсэн гол асуудал бол хүний эрх байсан. Миний хувьд үүнийг их сайшааж байгаа. Ер нь хүний эрх, ардчиллын үнэт зүйл гэдэг бол дан ганц АН-н өмч биш. Манай улс  1992 оны Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна, хүний эрхийг тууштай хамгаалсан орон болно гэж зарласан. Харин хэрэгжилтэн дээр алдаж, оносон зүйл байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жил эрх баригч нам, төрийн шат шатны байгууллагууд дээр хүний эрх зөрчсөн алдаа, завхрал маш их гарсан. Эрх баригчид энэ бүх алдаануудаа ойлгож, сургамж авч, асуудал дэвшүүлж байгаа нь тун сайн хэрэг. Энэ бол аль нэг нам гэхгүйгээр Монголын төр өөрөө алдаагаа засч байна гэсэн үг.

Мөн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ буюу эрх баригч нам өөрөө 1930-аад оны хэлмэгдүүлэлтэнд уучлалт гуйна гэдэг бол зөв зүйтэй алхам. Манай Ардчилсан намынхан, ардчиллынхан яргачин коммунистууд хэлмэгдүүлэлт хийчихээд худлаа дүр эсгэлээ гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Ер нь энэ бол аль нэг нам гэхгүйгээр Монголчуудын нийтлэг зовлон, нийтийн алдаа байсан. Ямар ч байсан МАН ахиж ийм алдаа гаргахгүй гэж буй сайн хэрэг. Хамгийн гол нь үүнийгээ ажил хэрэг болгох шаардлагатай. Бас нэг зүйлийг МАН-ынханд хэлмээр байна. 1990 оноос өмнө манай түүх үзэл суртлын шинжтэйгээр их гажуудсан. Ялангуяа 20-р зууны эхэн үеийн түүх. Эдгээр түүхүүдийг үнэн зөвөөр гаргаж ирэхэд МАН их хойрго ажиллаж байна. Социализмын үеийн кинонууд дээр гардаг шиг яр тэмбүүндээ баригдсан, сохор Богд, Шанзав Бадамдорж хятадаас лан, лангаар мөнгө авсан гэх мэт зохиомол түүх одоо хүртэл явсаар байна. МАН дотор дэвшилтэт үзэлтэй, эрүүл хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тиймээс эрх баригч нам түүхээ үнэн зөвөөр гаргаж хойч үедээ хүргэмээр байгаа юм. Ингэхгүйгээр мянга уучлалт гуйгаад, хүний эрх яриад, өөрсдийгөө тусгаар тогтнолын төлөө нам, эх орончдын нам гэж цоллоод явбал хий хоосон зүйл л болно. 

Та МАН-ын 30-р их хурлаас иш татаж ярилаа. Сөрөг хүчний хувьд тус хурлыг анхааралтай ажигласан нь мэдээж. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод ямар дүгнэлт хийсэн бэ?  Намынх хурал нь 12 сарын 6 буюу АН-ын баярын өдөртэй давхацлаа шүү дээ? 

12 сарын 6 бол ардчиллын төлөөх намуудын нэгдэн нийлсэн Ардчилсан намын тэмдэглэлт өдөр л дөө. Бас зурхайн хувьд Балжиннямтай өдөр байх шиг байсан. МАН өдөр судар, тохиромжтой байдал зэргээ судлаад тохиолдлоор давхацсан байх магадлалтай. Тэр хурлаар сонгодог парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх уриа лоозон дэвшүүлж байсан. Энэ бол зөв. Гэхдээ улс төрийн намын тухай болон сонгуулийн хууль дээр зарчмын маш том өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг бас ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгэхгүй бол сүүлийн хоёр сонгууль дээр нэг нам ноёрхох систем рүү орчихлоо. Сонгуулийн үеэр төрийн бүх шатны механизмыг эрх баригчид ашиглаж, луйвар хийж байна. Чөлөөт, ардчилсан сонгуулийн зарчим алдагдаж байна. Эрх баригчид үүндээ дүгнэлт хийж, сонгуулийн зохион байгуулалтаа эрүүл болгож, аль нэг намын бус улс орны эрх ашгийн төлөө эдгээр хуулиуд дээрээ ажиллана гэж бодож байна. Эдийн засгийн хувьд дэвшүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг нь бол би угаасаа санал нэгтэй дэмжиж байгаа. Ерөнхийдөө манай Ардчилсан намын  УИХ-ын 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн эдийн засгийг тэлэх чиглэлийн мөрийн хөтөлбөрүүд багтсан байна лээ. Нэмж хэлэхэд гоё, сайхан уриа, лоозон, мөрөөдлийн жагсаалт дэлгэж үзүүлэх явдал манайд хангалттай байна. Нэг хардлага төрүүлж байгаа нь өнөөдөр ард түмний амьдрал ямар байна вэ, болж бүтэж байгаа зүйл юу байна, том төсөл, хөтөлбөрүүд яриад байдаг. Гэтэл Дарханы зам хэдэн жил болж байна.

Хил, гаалийнхаа наад захын асуудлыг шийдэж чадахгүй, Эрээний захирагчийн аманд орчихсан, тэдний тавьж буй шаардлагыг нь биелүүлж чадахгүй, чадваргүй, сэтгэлгүй хурган дарга нараас нь болоод улс орон даяар бараа нь хомсдолд орчихсон, бизнес эрхлэгчид нь туйлдчихсан ийм байдалтай байж том, том төсөл дэвшүүлж байгаа нь сайхан ирээдүй ярьж, өнөөдрийн бухимдлыг л дарах гэж байгаа мэт сонсогдоод байна. Хэдийгээр амаргүй ч хэлж ярьж байгаа нь үнэн байгаасай, хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Бас МАН чиг баримжаагаа социал демократ гэж зарлалаа. Энэ бол зөв. Зүүний чиг баримжаатай нам эрх барьж байх үед төрийн зохицуулалт ихэсч, данхайдаг. Эдийн засгийн том төсөл, хөтөлбөрүүдийн хувьд бол менежментийг нь хийх манай төрийн чадвар хэр байгаа билээ. Авлига, тендерийнх нь сүлжээ ямар байдаг билээ? 

Үүнээс болж үр ашиггүй төсөл хөтөлбөр, татвар төлөгчдийн мөнгөн дээр амьдардаг бүхэл бүтэн арми байж байна шүү дээ. Энэ тохиолдолд тэр бүх төслүүд амьдрал дээр хэрэгжих үү гэдэг нь эргэлзээтэй асуудал. Эрчим хүчний салбарт гэхэд үнийг үе шаттай чөлөөлөхгүй бол үлгэр болно. Нийгмийн чухал салбарын хувьд чөлөөтэй хаячихаж болохгүй. Үнэндээ үнийг хэтэрхий тогтоон барьсан, алдагдалтай ажилладаг дампуурчихсан салбар шүү дээ. Тавдугаар бүү хэл зургаадугаар цахилгаан станцаа бариад сууж байх байтал асуудлууд нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Энэ мэтээр өнөөдрийн асуудлуудаа шийдэж чадаагүй байж том, том төсөл хөтөлбөр дэвшүүлж байгаа нь эргэлзээтэй л байна. 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их хурлынхаа илтгэлд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн залуусыг Ж.Батмөнх амжилттай удирдсан, шинэ ардчилсан хуулийг баталсан гишүүдийн ихэнх нь хуучин МАХН-ын гишүүд байсан гэж дурьдсан. Мөн хүний эрхийн асуудлыг голлож авч үзлээ. 12 сарын 6 буюу АН-ын баярын өдөр хурлаа зарласан гэх мэт Ардчилсан намын үнэт зүйлсүүдийг “өмчилчихлөө”. Үүн дээр та бүхний эв нэгдэлгүй байдал бас нөлөөлсөн байх. Үүнийг хэрхэн харж байна?

Ардчилсан Намын гишүүд, дэмжигчид маань миний хэлэхийг уншаасай гэж хүсч байна. Одоо бид нар  ардчилал гэдэг зүйлийг өмчлөх шаардлагагүй.Энэ бол манай Монголын түгээмэл үнэт зүйл. Гэхдээ Үндсэн хуулиар тунхагласан энэ үнэт зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж байна уу гэдэг дээр асуудал байгаа. Үндсэн хуулийг баталсан Ардын их хуралд тухайн үеийн МАХН-ын кадрууд үнэхээр байсан. Үндсэн хууль бол Монголын ард түмний нийтийн оролцоотой хууль. Үүн дээр бидэнд ярих юм байхгүй. Монгол улс ардчилал, хүний эрх, чөлөөт нийгмийн зам руу эргэлт буцалтгүй орсон. Үүнийг эрх баригч болон сөрөг хүчин гээд бүх намууд дэмжээд явж байна. Түүнээс манай ардчиллын хамаг юмыг булаагаад авчихлаа гэж ойлгож болохгүй. Тухайн үед хүйтэн дайн дуусч төмөр хөшиг нээгдсэнээр социалист орнууд чөлөөт нийгэм рүү угаасаа орсон. Үүн рүү аль ч нам, тухайн үеийн нам ч алхаж орхоос өөр аргагүй байсан. Үүнийг нийтээрээ буюу хууччуул ч залуучууд ч дэмжээд явсан. Гэхдээ тодруулж хэлэх нэг зүйл бол ардчиллын залуучууд зоримог шийдвэр гаргах, гохыг дарах гол ажлыг  хийсэн. Ялангуяа 1996-2000 оны Ардчилсан нам засаг барьсан он жилүүдийг дурьдах хэрэгтэй. Маш зоримог, реформын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийж чадсанаар 20-н жилийн дотор манай нэг хүнд ногдох ДНБ 400 доллар хүрэхгүй байж байгаад 2010 он гэхэд 4000 доллар хүрэх хэмжээнд өссөн. Гэтэл 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ өсөлт зогсонги байдалд орчихлоо. Ч.Отгочулуу эдийн засагч сүүлийн арван жилд манай нэг хүнд ногдох ДНБ 4000 доллар дээрээ л эргэлдлээ, гэтэл төсөв бол данхайсан гэж ярьдаг. Энэ бол эрх баригчид зоримог алхам хийх чадваргүйг харуулж байна. Мөн нарийн яривал 2012 оноос 2016 онд АН  УИХ-д арай олон суудалтайгаар хамтарсан засаг байгуулж байсан шүү дээ. Энэ үед барууныхаа бодлогыг яг 100 хувь хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ засаглаж байсныхаа хувьд хариуцлага хүлээх ёстой. Энэ үед бас дэлхийн уул уурхайн зах зээлийн хямралын хүнд үе таарсан байдаг. Харин 2016 онд сэргэж ирээд одоо манай гол гаргадаг түүхий эд болох нүүрс, зэс, алтны үнэ түүхэн дээд амжилтаар явж байна шүү дээ. Гэтэл манай эдийн засаг суурин дээрээ эргэлдээд байгаа нь туйлын чамлалтай. Тэгэхээр уриа лоозон болгоод тунхаглах нэг хэрэг. Ерөөс хүн төрөлхтний жам ёсны эдийн засгийн хөгжлийг тавьж өгөх нэг хэрэг. Түүнээс зүүний, социалист, популист, ард түмэнд таалагдах гэсэн амлалтаар, аймхай, зоримог бус байдлаар тэр яриад байгаа зорилтууддаа хэзээ ч хүрч чадахгүй. Сая МАН социал демократ үзэл баримтлалаа маш тодорхой заалаа. Энэ бол дэвшил. Сайн байна. Болж байна.

Зөв. Ардчилсан намын ялгаа бол илүү барууны, эдийн засгийн хувьд бол либериал, нийгэм соёлын хувьд консерватив чиг баримжаатай нам шүү дээ. Үндэсний сэргэн мандалт, үндсэрхэг үзэл гэдэг зүйлээр анх ардчилсан хувьсгал өрнөж байсан түүхтэй.

Тэгэхээр том төр байх юмуу, жижиг төр байх юмуу, нийгэм соёлын ямар чиг баримжаатай байх юм гэх мэтээр намууд цаашдаа ялгарах ёстой. Түүнээс бус ардчиллын үнэт зүйл бол зөвхөн Ардчилсан намынх гэдэг өмчлөх хандлага дууссан гэдгийг манай намын гишүүд, дэмжигчид ойлгоосой гэж хүсч байна. Ардчилсан нам дотроо ч би байнга хэлж байгаа. Жишээлбэл Оюу-Толгойн асуудал дээр ч манай намын гишүүд, ҮБХ-ны гишүүд өөр, өөр байр суурьтай байгаа. Зарим нь манай намаас гаргаж байсан санал санаачлагуудыг эсэргүүцэж, шүүмжилж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр гэхэд өөр, өөр байр суурьтай байна. Эрдэнэс Таван толгой, төмөр зам, нийгмийн бодлогууд дээр дотроо зөрөлдөөнтэй яваад байдаг. Үүнийгээ харин бид яаралтай цэгцлэх ёстой. Яагаад гэвэл АН 2018 онд үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн цорын ганц нам.

Манай үзэл баримтлал бол маш тодорхой. Баруун төвийн, эдийн засгийн болон хувь хүний эрх чөлөөг нэн тэргүүнд тавьсан, цомхон, жижиг, чадварлаг төр лүү тэмүүлсэн ийм бодлогыг хэрэгжүүлэх нам гээд заачихсан. Тиймээс бид байр сууриа нэгтгэж, цэгцэлж авах хэрэгтэй.

Мэдээж 100 хувь нэгдэнэ гэж байхгүй ч гэсэн нэгдэхийн төлөө ажиллах л хэрэгтэй. Сөрөг хүчин нэг талдаа эрх баригчдаа хүмүүжүүлдэг. Сөрөг хүчин гэхээр л шүүмжлээд, гадна талд орилоод, эрх баригчдаа зүсэн зүйлээр доромжлоод байхын нэр биш. Сөрөг хүчин зөв шүүмж тавьж, зөв альтернатив хувилбар дэвшүүлж, эрх баригчдын зөв санал, санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллаж байж Монголын төр өөрөө зөв тийшээ явна. Харин сөрөг хүчин гээд эрх баригчдыг доромжлоод, “Коммунист, яргачин, та нар хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг хэн бэ?” энэ тэр гэж болохгүй. Өнөөдөр Монголын төр 1930-аад оны хэлмэгдүүлэлтэндээ уучлалт хүсч, үүнийг дахин давтахгүй шүү гэж жил болгон цэцэг өргөж, түүндээ харамсан гашуудаж байна. Энэ нь өөрөө чухал зүйл. Аль ч нам Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хамгаалж байгаагийн илрэл. Иймэрхүү зөв зүйлийг дэмжээд явах ёстой гэж боддог. 

Хоёр хэсэг болсон АН хоёулаа Улсын дээд шүүхэд материалаа өглөө. Асуудал ер нь Дээд шүүх дээр гацчихаад байна шүү дээ. Мэдээж хариу өөрсдийн талд л гараасай гэсэн хүлээлттэй байгаа байх.

Хамгийн гол нь Улсын дээд шүүх хууль журмаа баримтлаад, улс төрийн ямар нэг нөлөөлөлгүйгээр шийдвэрээ хурдан гаргамаар байна. 

УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр та С.Зориг агсны хөшөөн дээр АН-ын лидерүүдийн хамтаар 11-н сарын 6-нд Ардчилсан нам нэгдэж хурлаа хийнэ гэж зарласан. Үүнд

АН-ын гишүүд дэмжигчид нам нэгдэх нь хэмээн баярлаж, итгэл найдвар нь сэргэсэн боловч та гэнэт уг хурлыг хойшлуулах санал гаргасан.

Анх бид  12-р сарын 6-нд Эв нэгдлийн хурлаа хийе гэж санал гаргасан юм. Зарим нь бол наашлуулъя, 11 сарын 5-н гэхэд амжих юм биш үү гэсэн санал гаргасан. Миний хувьд асуудлыг хурдан шийдэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр байсан учраас 11 сарын 5 гэдгийг нь дэмжсэн. Гэвч бодит байдал дээр 10 сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт дуусаад, түүний дараа их хурлын бэлтгэл, цаашид нам маань ямар дүрэм журмаар явах уу гэдгээ ярилцаж, боловсруулах, төлөөлөгчдийг сонгох гэх мэт олон асуудал байсан. Ингээд цаг хугацаа арай хүрэхгүй юм биш үү, хойшлуулъя, 12 сарын 6-нд хийвэл яасан юм бэ гэсэн. Тэгтэл нөгөө тал маань бэлтгэл ажлаа эхлүүлчихсэн байгаа, эргэж буцах арга байхгүй гээд явсан. Ингээд нэг тал нь дангаараа хурлаа зохион байгуулчихаар асуудалтай болчихож байгаа юм л даа. Товчхон хариулахад бэлтгэл ажил хийх гээд хойшлуулсан. Үүн дээр зөрөлдсөн. Ер нь бол аль, аль тал нь нэгдэх, нэг болох, асуудлыг цэгцлэх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. 

Том зорилгыг өчүүхэн шалтгаанаар зогсоосон юм шиг харагдаад байна?

Харин ч эсрэгээрээ. Нэг жилийн хугацаанд АН хуваагдалтай байлаа. Ёроолдоо туллаа. Бид харин үүнийг шийдэхдээ хөнгөн хуумгай хандаж болохгүй байгаа юм. Ер нь бол механикаар нэгдээд, тохироод явах шиг амархан юм байхгүй. Тулгатаа чи дэд дарга нь болчих, би намын дарга нь болчихъя гэдэг байдлаар хандаж болохгүй л дээ. Одоо харин нэгдэж аваад, шинэ жилээ хийх юм бол бүрэн утгаар нь хийх ёстой. Тэгэхгүй бол дахиад л 2, 3-н жилийн дараа хуваагдлаа, хагарлаа, болохгүй байна гээд яваад байж болохгүй. Нэгмөсөн л асуудлаа шийдэх ёстой гэж бодож байна. 

АН-ын зарим лидерүүд ямар ч хамаагүй аргаар нэгдэх хэрэгтэй гэж байгаа бол зарим нь хуваагдсанаараа явсан нь дээр, харин ч ус, тос ялгараад сайн хэрэг боллоо гэж үзэж байна. Таны байр суурь аль нь вэ?

Ардчилсан намын фракц хоорондын зодоон, үл ойлголцлын угшил нь дотроо үзэл бодлын хувьд социал демократ, либериал, консерватив гэх мэтээр холилдчихсон учраас яалт ч үгүй зөрөлдөөн гараад байсан. Анх бол эрх баригч МАХН-ыг эсэргүүцсэн хүмүүсийн л нэгдэл байлаа шүү дээ. Гэтэл өөрсдөө эрх бариад ирэхээр зөрөлдөөд байдаг тал бий л дээ. Ер нь хоёр том хөршөөр хүрээлэгдсэн гадаад орчинтой манай улсад нэг нам ноёрхох нь бие даасан байдалд их хортой байдаг юм байна. Жишээлбэл Оросын ч юмуу Хятадын нөлөөлөл, аливаа нэг зүйлийг тулгах асуудал дээр нэг талд эрх мэдэл хэт төвлөрсөн байх нь сул тал болдог юм байна. Тэгэхээр харьцангуй тэнцвэртэй хоёр хүчинд хуваагдаад, төрийн тэнцвэрийг хангах нь их чухал юм байна гэж хараад байгаа. Тиймээс ардчиллын төлөө, үнэт зүйлийнхээ төлөө явж буй намын мянга, мянган гишүүдээ учиргүй тос, усаараа ялгарлаа, тэр энэ даргыг дагалаа гэж ялгаж болохгүй. Бид ямар ч гэсэн нэгдээд авах хэрэгтэй. Манлайлж байгаа хүмүүс нь хамтдаа суугаад нэг жанжин шугамтай болох нь хамгийн чухал. Тэгээд  мөрдөөд явах тоглоомын дүрмээ нэг болгох нь бас чухал. Бид эрх чөлөө, чөлөөт нийгэм, ялангуяа эдийн засгийн эрх чөлөөг сууриа болгосон бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Зүгээр л сонгуулиар орж, мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг, тэгээд унадаг, дараа нь шүүмжилдэг ийм байдлаар явах юм бол энэ улс орон чинь хөгжихгүй шүү дээ. Сүүлийн 10 жил эдийн засаг тэлсэнгүй. Яг байрандаа. Ард иргэдийн орлого бахь байдгаараа мөртлөө төсөв 5 дахин томорсон байна. Энэ бол дарга нарын захиран зарцуулдаг төсөв томорч түүнийгээ байр, машин болгох боломж нь нэмэгдсэн гэсэн үг. Бид ийм байдалтай эвлэрчихээд зүгээр л шүүмжлээд явдаг улс төр хиймээргүй байна.

АН үзэл баримтлалын бүх бодлогын баримт бичгээ цэгцэлж, цахим шилжилтээ, гишүүдийн бүртгэлээ хийж аваад, дотоод ардчилал, дүрмээ сайжруулаад УИХ-ын 2024 оны сонгуульд ялах ёстой.

Гол хийх гээд байгаа зүйлээ хэрэгжүүлэх ёстой. Түүний төлөө бид нэгдэх ёстой. Нэгдээд ялсныхаа дараа эргээд бутрахгүйн тулд наана нь эвслийн гэрээ ч юмуу, үзэл санааны үндсэн суурь баримт бичгэн дээрээ маш сайн нэгдэж, нягтрах ёстой гэдэг зүйлийг би байнга ярьж байгаа.

Улс төрийн намын хувьд та бүхэн УИХ-ын 2024 оны сонгуульд ялах нь чухал. Гэтэл танай намын дотоод асуудал гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахаас гадна өрсөлдөгч намууддаа өгөөш болж байна. Өнгөрсөн  УИХ-ын нөхөн сонгуулийн дараа ХҮН өөрсдийгөө АН-ын дээр жагслаа, бараг л улс төрийн хоёрдогч хүчин болж чадлаа гэж ярьж, хэлж байсан. Ер нь эрх баригчдаас бусад намуудын хувьд ямар бодолтой байна? Жишээ нь ХҮН-ын тухайд?

Бусад улс төрийн хүчин болон улс төрчдийн талаар ийм тийм гэж хэлэх нь зохимжгүй. Тэдгээр намууд мэдээж өөр, өөрсдийн улс төрийг хийгээд явж байгаа. Үнэхээр тэгж хэлүүлж байгаа бол бидэнд л асуудал байна. 30-н жилийн хугацаанд бий болж хуримтлагдсан Ардчилсан намын капитал, үнэ цэнэ бол маш том оо. Потенциал бол байгаа. Монгол Улсын захын нэг суманд очиход л ардчиллын төлөө насаараа явсан хүмүүс байна. Харин өнөөдөр тэдэнд нам нь, бодлого, стратеги нь ойлгомжгүй байгаа. Мэдээлэл нь хүрдэггүй, оролцоог нь хангадаггүй болохоос биш цаад потенциал нь байгаа. Тэгэхээр бид нэг цэгцрээд авбал өөрсдийнхөө потенциалыг бүрэн дүүрэн гаргах боломжтой гэж хардаг. Цаг хугацаа ч их шахаж байна. 

Та манай намд хэт зүүний үзэлтэй, нацист шахуу хүмүүс шургалсан байна гэж хэлж байсан. Нэрийг нь хэлж болох уу?

 Би тодорхой бичээд л байгаа шүү дээ. Яахав хүнийг тэр энэ гэж хэлэх их зохимжгүй байдаг юм. Гэхдээ нэр дурьдвал жишээ нь “Фэнгшүй” С.Ганбаатарыг гэнэт манай намд элсүүлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл дэвшүүлнэ гэсэнд  үнэхээр гайхаж, шүүмжлэлтэй хандсан. Бараг бүх улс төрийн намыг дамжчихсан, УИХ-ын 2020 оны сонгуулиар манай намтай өрсөлдөж нэр дэвшиж байсан хүн. Бас Н.Алтанхуяг гуай байна. Бие даагаад манай намын саналыг хуваагаад гараад ирчихсэн. Ийм хүмүүсийг ямар ч шүүлтүүргүйгээр, зүгээр дарга нь мэдээд ч юмуу, урьж оруулж ирээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд, АН-ын даргын сунгаанд өрсөлдүүлнэ гээд явж байна гэдэг бол арай дэндүү болохгүй зүйл. Яахав хүн ямар намд элсэх нь тэр хүний эрх. Хамгийн гол нь АН-ын нүүр царай болох лидерүүдийн нэг байна гэдэг чинь өөр. Ардчиллын үнэт зүйлийн эсрэг нулимж, нулимж, байр суурийн хувьд зүүний, популизм ярьж байсан хүнийг өнөөдөр Ардчилсан намын нүүр царай болгож хэзээ ч болохгүй. Тэр утгаар нь би хэлээд байгаа юм. 

Х.Баттулга гэдэг хүн АН-ыг хувааж байна гэж танай намын удирдлагуудын зүгээс байнга хэлж байгаа. Нэгэн цагт засгийн эрхийг барьж байсан, хамгийн том сөрөг хүчний үүргийг ч гүйцэтгэж байсан энэ том улс төрийн хүчнийг ганцхан хүн бусниулаад байна гэж үү? Ардчилсан нам үнэхээр ийм хэврэг болчихсон юмуу?

2017 онд хоёр үйл явдал болсон. Нэг нь Ардчилсан намын даргын сунгаа болсон. Энэ сунгаан дээр таван хүн нэр дэвшээд өмнөх намын дарга С.Эрдэнэ сонгогдсон. Гэхдээ тавь ба түүнээс дээш хувийн саналаар бус. Нэг л шаттай сонгууль явагдсан. Тэгэхээр нэг шаттай сонгуулийн үр дүн яадаг вэ гэхээр 25 юмуу 30-н хувийн саналаар гараад ирэх боломжтой. Үлдсэн 70-н хувь нь бүр үзэн ядаж байсан ч гараад ирдэг. Түүнчлэн 2017 онд Ардчилсан Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Мөн л таван хүн өрсөлдсөн. Бас л нэг шаттай сонгуулиар Х.Баттулга гараад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Би бол эсрэг байсан. Бид нар цаашид намын эв нэгдлийг хангах, хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч, лидерийг тодруулахад хэн нэгэн нь 50-иас дээш хувийн санал аваагүй бол хоёр шаттай буюу хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчээс аль нэгийг нь сонгодог зарчим ру орох ёстой. Би яагаад үүнийг зориуд дурьдаж байна гэхээр жишээлбэл намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ, энэ хүний үйл ажиллагааг дэмждэггүй, арга барилыг нь эсэргүүцдэг манай намын маш олон лидер байсан. Тэр хүмүүстэйгээ тохиролцоогүй. Тэгээд жишээлбэл Н.Алтанхуяг гуайн “Алтан гадас” фракц тэр чигээрээ гараад явчихсан шүү дээ. Ерөнхийлөгч болсон “Женко” Х.Баттулга ч гэсэн МоАХ-ы нэг хэсгийг татаж гаргаа д л АН-ыг гаднаас нь гөвдөг ажил руу орсон. Бас бус намын олон лидерүүд намын үйл ажиллагааны гадна талд гарсан. Энэ бол өмнөх намын дарга С.Эрдэнийн арга барил. Зөвхөн өөрийнхөөрөө бусдыг цавчиж, хөөж туудаг, дотоод ардчилалгүй, дүрмээ уландаа гишгэдэг ийм алдаа завхралыг нь олон хүн эсэргүүцсэн. Ийм эсэргүүцлийн үр дүн байсан. Тэгэхээр  АН-ын хуваагдалд Х.Баттулга буруутай гэхээс илүүтэй өмнөх намын даргын өөрийнх нь менежмент, дотоод ардчиллыг хангуулах, дүрмээ өөрөө сахих тал дээр асуудал байсан. Ялангуяа өнгөрсөн хугацаанд эрх мэдэл нэг хүн дээр хэтэрхий төвлөрчихсөн. Бүх юмыг, бараг сумын намын даргыг хүртэл төвд суугаа намын дарга шийддэг ийм завхарсан, ардчилсан бус байдал руу орж болохгүй. Н.Алтанхуяг гуай байна. Учиргүй МАНАН, Шударга бусын хонгил гээд л нам руугаа дайрчихсан шүү дээ. Энэ  мэтээр АН-ын лидерүүд өөрсдөө л хоорондоо зөрчилдсөн. Энэ бол бид бүгдийн хамтын сургамж. Түүхэн хувь тохиол гэдэг шиг ийм замаар явчихсан. Одоо бидэнд үүнийг хэрхэн засах вэ гэдэг асуудал л байгаа. 

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419