Б.Пүрэвдорж: Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр бүтэлгүйтээд байна, таван жил болгох шаардлагатай
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
"Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцон тухай хуулийн төслийг өргөн барьсан. 11 сард нэлээн тэмцэж байж хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан.
Харамсалтай нь нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө энэ хууль бол түүхий хууль байна гэж яриад байгаа. Түүхий биш. Өөрөөр бол 30-40 жил шударгаар өндөр хувиар нийгмийн даатгалаа төлсөн. МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихлоо. Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна" гэв.