Хоёрхон жилийн өмнө “хужаа” гэж дуудуулж байсан ч өнөөдөр Л.Энх-Амгалан шиг сайн хүн төрд үгүй болов

2021-12-09, 12:30 Улс төр 1,326 15
Хоёрхон жилийн өмнө “хужаа” гэж дуудуулж байсан ч өнөөдөр Л.Энх-Амгалан шиг сайн хүн төрд үгүй болов

ERGELT.mn

Улс төрийн рейтингээрээ сүүлийн хэдэн сар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэлээд дээгүүрт бичигдэх боллоо. Засгийн газрын давхар дээлтэй сайд нарын нэг болох түүнийг саяхныг хүртэл олон нийт “Хятадын эрлийз, Монгол Улсыг худалдсан “хужаа” гэхчлэнгээр нүд үзүүрлэж, түүнээс муу хүн энэ парламентад байхгүй мэтээр гадуурхаж байв. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болсноос нь хойш түүний нэр хүнд суга өсөж, төрд Л.Энх-Амгалангаас өөр ажлаа хийж байгаа сайн улстөрч гэж үгүй болов. Бизнесийн салбараас улс төрийн гараагаа эхлүүлж, сайн, муу нэр зүүсэн ч улс төрд чамгүй олон жил зүтгэж, УИХ-ын дэд дарга гэх хариуцлагатай албанд ч томилогдсон туршлагатай улстөрч гэгддэг. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон цагаасаа хойш Л.Энх-Амгалан олны анхаарлаас гарахгүй, явсаар өнөөдрийг хүргэлээ.

"Түүний гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үг нь улс төрд олон жил ажилласан туршлагатай улстөрчийн зангаргатай шийдвэр байна. Ойрын 10 гаруй жил энэ салбарт ийм боловсон хүчин үгүйлэгдэж байсан юм” гэх мэтээр иргэд алга ташин магтаж байгаа харагдана. Энэ итгэлийн Боловсролын сайд битгий алдаасай гэсэн хүлээлт ч олны дунд хэдийнээ бий болжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсоноос хойш Л.Энх-амгалан хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийв

Тэрбээр боловсролын салбарт сайдаар томилогдсон даруйдаа л хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийж, төрийн албанд бугшсан зарим хууль бус үйлдлийг илчлээд авсан удаатай. Тухайлбал, хамгийн анх сайдын суудлаа хүлээж аваад удаагүй байхдаа “Өндөр төлбөртэй хувийн өмчийн сургуулийн хувьсах зардлыг төрөөс олгодог байсныг зогсооно. Улаанбаатарт таван сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мэдээж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг ч салбараараа нуудаг байсан энэ сэдвийг сайд нь сөхсөн нь олны хараанд өртөж, чихийг нь сортолзуулсан нь тодорхой.

Үүний дараа “Газраа зарсан сургуулиудын захирлыг ажлаас нь хална” гэх мэдэгдэл хийснээр түүний нэр хүнд улам өсөх болсон. Тэрбээр “Төрийн өмчийн сургуулийн 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Байраа зарж, сургуулиараа бизнес хийхгүй шүү. Их, дээд сургууль бол арилжааны байгууллага биш. Та нар мөнгө хүүлдэг ломбард биш, мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина” хэмээн салбарынхандаа хатуухан сануулга өгөөд амжсан. Түүнчлэн “Боловсролын яам тендерийн яам биш шүү. 2021 онд манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах шаардлага ерөөсөө байхгүй” хэмээн мэдэгдсэн нь боловсролын салбараа төдийгүй, бусад салбарын чиг үүргийг тодорхой болгох хатуухан анхааруулга болсон юм. 

Саяхан сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж “Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн.

Хамгийн сүүлд тэрбээр  "Гоё дээлтэй хүүхэд шалгаруулж, өргөмжлөл өгөхөө зогсооё" гэх урилга гаргасан нь олны талархлыг мөн хүлээгээд амжсан. Тэрбээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичсэн удаатай. 

Хүүхдийн төлөө ажиллах нь юу юунаас илүү чухал

Л.Энх-Амгалан өөрийнхөө эхлүүлсэн ажилд эзэн болох гэж салбарынхантайгаа “үзэлцдэг” гэх цуу яриа ч олны дунд бий. Тиймдээ ч өөрийн цахим хуудастаа “Ярьдаг биш хийдэг сайд байхыг л эрхэмлэнэ” хэмээн онцолсон байдаг.

Магадгүй түүний эхлүүлсэн энэ санаачилга, энэ шийдвэрүүд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө дуу хоолой болж чадаж байгаа нь олны хүндэтгэл хүлээсэн байж болох талтай. Энэ мэт шийдвэрүүд нь Л.Энх-Амгалан сайдын улс төрийн карьерыг суга өсгөж, төр түших боломжийг нь улам бүр нээж байх шиг. Л.Энх-амгалан сайдын эхлүүлсэн улс төрийн соёл улс төр дэх карьеараа өсгөх уриа лоозон битгий байгаасай.

Гол нь иргэдийн итгэлийг олсон шигээ эхлүүлсэн ажилдаа эзэн болж, ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудынхаа эрх ашгийн төлөө ажиллах нь юу юунаас илүү чухал байна, Л.Энх-Амгалан сайд аа.

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419