Н.Энхбаяр: Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам мандтугай
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр (2021.12.07)-ийн хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах, Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцох аж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: "Цар тахалын үед амьдралаа залгуулж яваа, тэмцэж байгаа нийт ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Энэ зааланд ярьсан болгоноо, тохирсон болгоныг хойшлуулахгүй маргааш шууд ханцуй шамлаад орцгооно шүү. МАН-ын үе үеийн удирдлагууд өөрсдийнхөө амлаж байсан зүйлүүдийг хийж байсан. Монгол Улс дэлхийтэй адилхан олон зүйлийг энэ хөрсөн дээр буулган амьдарч байна. Бид хүний эрх, авлигатай тэмцэх талаар ярьж байна. Бид монголоо дахиад 100 жил хөгжлийн тусгаар тогтнолыг, эдийн засгийн тусгаар тогтнолыг авчирч чадна хэмээн зориглож энэ ажлыг эхлүүлж байгаа. Монголын ардын нам, Монгол ардын хувьсганлт нам мандтугай. Монгол Улс мандтугай". хэмээн үг хэлжээ.