296 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,166 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 144 нь Улаанбаатар хотод,
- 152 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,947 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,828 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,573
- Хүндэвтэр-2,104
- Хүнд-490
- Маш хүнд-92 хүн байна.