Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 6-ны Даваа гаригийн өглөө 08.30 цагт Монголын төрийн 44 жил, МАХН-ыг 40 жил жолоодсон нам төрийн зүтгэлтэн, Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх гаргажээ.
Энэ мэдээг МАН-ын XXX Их хурал дээр дуулгасан билээ. А.Ариунзаяа сайд "Монголын төрийн 44 жил, МАХН-ыг 40 жил жолоодсон нам төрийн зүтгэлтэн, Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс бидэнд гардууллаа. Энэхүү түүхэн баярт мэдээг МАН-ын XXX их хурлын зочид, төлөөлөгчид та бүхэнд, нийт монголын ар түмэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Эрин зууны түүхэн элч, ард түмний хайртай удирдагч Юмжаагийн Цэдэнбалын яруу алдар бадартугай. Түүний үйлс, замналыг хойчийн монголчууд мартаж үл болно" гэсэн юм.