Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

"ЗУУНЫ МЭДЭЭ"

Виртуал хөрөнгийн зах зээл хамгийн ашигтай. Гэхдээ тэр хэрээрээ иргэдийг эрсдэлд оруулж байгаа учраас төр зайлшгүй оролцох шаардлага үүсээд буй юм. Тиймээс УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар “Монгол Улс  криптовалютыг албан ёсны хууль, эрхзүйн баримт бичгээр зохицуулдаггүй. Төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй. Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. Үүнд зөвшөөрөл олгодоггүй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр хоёр удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргасан. Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг, хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ  төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл учирч болох аюул өндөр байна. Иймд Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шаардлагатай” гэжээ.

Нэг ёсондоо иргэн хохирвол төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ виртуал хөрөнгийг бүртгэж, гүйлгээний мэдээллийг хянана гэж буй. Гэтэл хамгийн сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээлэлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Эндээс харахад иргэдийн өмнө асар их эрсдэл байгаа юм.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томъёоллоор явна. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад, блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно.

Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүйг сайн ойлгох ёстой. Эндээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй.

“Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь эхлээд өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байна” гэлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй тулгарсныг ажлын хэсгийн хэлж буй. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжуулаад найман их наяд төгрөг эргэлдэж байгаа. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Гэхдээ хуулийн ямар ч зохицуулалт хийгээд виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Харин хөрөнгө оруулагч талын эх үүсвэр тодорхой эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэдэл байгаа эсэхийг төр хянах үүрэгтэйгээр оролцоно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419