"Хямдарсан" барааг худалдаж авмаар санагдаад байвал "хямдраагүй үед нь авах байсан уу" гэж өөрөөсөө асуу...
Зардал ихтэй 12-р сар эхэлж байгааг тохиолдуулан энэ жил уншсан элдэв мэдээлэл дундаас яг тархинд үлдсэн 3 санааг бичье. Хаа сайгүй л хямдрал, урамшууллын постууд.
- "Хямдарсан" барааг худалдаж авмаар санагдаад байвал "хямдраагүй үед нь авах байсан уу" гэж өөрөөсөө асуух. Үнэхээр тийм хэмжээний хэрэгцээтэй бол аваад, үгүй бол орхих.
- Шууд авахад үнэтэй ч юм шиг санагдаад байгаа зүйлийн хувьд "энэ зүйлээс 3 ширхэгийг авах хэмжээний санхүүгийн боломжтой юу" гэж асуух. Хэрэв үнэхээр тийм боломжгүй бол зүгээр орхих. Чиний санхүүд ахдаад байна гэсэн үг.
- Худалдан авалтын ихэнх нь авсан цагаас эхлэн үнэ цэнээ алдах зүйлс байдаг. Ямар ч гоё гутал авсан яваандаа уйдах нь зүй ёсных. Тэгэхээр зарим зүйл дээр "авахгүй бол үхлээ" гэдэг бодлоо мартаад, орхиод явах.
Би л хувьдаа санхүүгийн эрх чөлөө гэж угаасаа байхгүй /нээх сүржин үг/, орлого ч яг барьцтай, дандаа төлөвлөгөөний дагуу орж ирдэг зүйл биш, харин зарлагаа бол бариад, хянаад байх боломжтой гэж боддог.
Chantsaldulam Munkhtur