Э.Одбаярыг "Ч.Номин сайдын нэр хүндэд хүндэтгэлгүй хандсан” хэмээн 100 мянган төгрөгөөр торгожээ
“Зон олны нам”-ын дарга, "No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Э.Одбаяр өөрийн сошиал хаягтаа, “"Чингис хаанаас өмнө Ази Европ хоёр тив хоорондоо холбоогүй байсан" гэж Соёлын саад худлаа хэлж болохгүй. Ази Европын харилцаа одоо мэдэгдэж буйгаар 2500 жилийн өмнө, Торгоны зам буй болоод 2000 гаруй жил болж байна. Их Монгол болоод Их Хааны түүх 800 гаруй жилээр тоологдоно. Хормой сөхдөг хөлчүү улсын их баяр наадам бий болоод 2 жил болж байгаа, түүнийхээ тухай л ярьж үз МАНгарууд аа” гэж нийтэлжээ.
Тэгвэл үүний хариуд иргэн Э.Одбаярт "Соёлын сайд Ч.Номингийн нэр төр алдар хүндэд нь хүндэтгэлгүй хандсан гэх үндэслэлээр” 100 мянган төгрөгөөр торгожээ.