Коронавирусийн халдвар 327-оор нэмэгдэж, гурван иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 327 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 324 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 171 нь Улаанбаатар хотод,
- 153 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,943 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,646 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,804 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,727
- Хүндэвтэр-2,303
- Хүнд-527
- Маш хүнд-89 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.