"Вакцины шударга бус хуваарилалтыг шийдэж чадахгүй бол тахал үргэлжилсээр байх болно" гэв
12-р сарын 1-нд Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал Сет Беркли "Синьхуа" агентлагийн сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа: " Хэрэв дэлхий даяар "Ковид-19"цар тахлын эсрэг вакцины шударга бус хуваарилалтыг шийдэж чадахгүй бол тахал үргэлжилсээр байх болно.
Өөрөөр хэлбэл хэдийгээр хүмүүс Омикрон хувилбарын омгийн талаар илүү ихийг мэдэх шаардлагатай хэвээр байгаа ч хүн төрөлхтний дийлэнхи олонхи нь вакцинд хамрагдаагүй цагт дахин өөр өөр мутаци гарч, тахал улам бүр нэмэгдсээр байх болно. Зөвхөн баячуудыг гэлгүй нийт хүн төрөлхтнийг хамгаалж чадвал халдварын мутациас урьдчилан сэргийлж чадна. Иймээс дэлхий нийтээрээ вакциныг тэгш хүртээхийн тулд хамтран ажиллах шаардлагатай байна" гэжээ.
Source: Sonin.mn