Монгол Улс коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавьжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Уг айлчлал нь УИХ-ын дарга Г.Занданшатарын 2010 онд Энэтхэгт айлчилснаас хойших 11 жилийн дараа хэрэгжиг буй айлчлал болж байгаа юм.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, Болливудын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлыг ярьсан байна. Үүнд коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Тэгвэл дээрх саналуудыг БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла дэмжин ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсаас Энэтхэг Улсад кокжсон нүүрс экспортлох асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.