Коронавирусийн эсрэг вакциныг хольж хийлгэснээр ямар үр дүн гарах вэ?
ӨДРИЙН СОНИН
Энэ сарын 15-наас нийслэлийн нийт хүн амын нэмэлт тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжинэ гэдгийг мэдэгдсэн.
Нэмэлт гурав дахь тунг хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм.
Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "Ковид-19"-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн
- I тунгийн хамралт 95.9 хувь,
- II тунгийн хамралт 91.3 хувь,
- III тунгийн хамралт 35.7 хувь,
Нийт хүн амын I тун 69.5 хувь, II тун 66.1 хувь, III тун 21 хувь тус тус хамралттай байна.
Өссөн дүнгээр III тунд 674,925 хүн хамрагдсан байна. Өссөн дүнгээр I тунд 6,347 жирэмсэн эмэгтэй, 7.312 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 180,131* хүүхэд, 16-17 насны 76.263* хүүхэд хамрагдаад байна
Тэгвэл ковидын эсрэг вакцин хольж хийлгэснээр ямар үр дүн гарч буй талаарх судалгааг хүргэж байна.
- Их Британи-Шведийн "AstraZeneca" компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин
- АНУ-ын Pfizer компани ба Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн "BNT162b2" вакцин
- БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан "BBIBP-CorV" вакцин
- "Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ вакцин.