Л.Энх-Амгалан: Энэ сарын 10-наас ЕБС-ийн хичээлийг 100 хувь цахим болгож магадгүй
Хүүхдүүдийн хичээл сургуулийн амралттай холбооотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сурагчдын амралт эхлэх хугацааг наашлуулахгүй. Энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.
Тиймээс томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас ЕБС-ын сургалт 100 хувь цахим болгож магадгүй. Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна, III тунд хамруулах шаардлага байгаа, омикрон шинэ хувилбар дэгдэх эрсдэл байгаа учраас хичээл сургуулийн хувилбарыг танилцуулахаар болсон. Их дээд сургуулийн шалгалт 12-р сарын 6-наас эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Тиймээс оюутнууд 12-р сарын 10-н хүртэл хичээллэж, вакциндаа хамрагдаад амарна.
Одоогоор 119 мянган оюутны 40 мянга нь гурав дахь тундаа хамрагдсан байна. Иймд Арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд цахимаар өгч болох боломжтой зарим шалгалтыг авч, хоёрдугаар сарын 1-нээс хойш буюу Цагаан сарын баярын нөхцөл байдлыг харгалзан авах нөхцөл байдал үүссэн. Цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийг Арванхоёрдугаар сарын 10-наас хойш буюу Цагаан сар хүртэл танхимын бус сургалттай болгох нөхцөл байдал үүсээд байна. Эцсийн шийдвэр ирэх даваа гарагт тодорхой болно" гэлээ.