"Сүр хүчгүй, сүлд хийморьгүй” Монгол хэвээрээ...

2021-12-01, 10:42 Нийтлэл 919 11
"Сүр хүчгүй, сүлд хийморьгүй” Монгол хэвээрээ...

ERGELT.mn

Том гүрний том дарга гэж цаанаасаа л өөр юм байна. Найрамдалт харилцаандаа сэв суулгах вий гэсэн дээ урдуур, хойгуур нь “бөхөлзөж”, юухан ийхнээ өргөж, бариад ч нэмэр алга. “Танай улсыг УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчээр хангаад өгье” гээд их гүрний сүрийг үзүүлж, бяраа гайхуулчихаад яваад өгөв өө, Виктория Абрамченко.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко Орос, Монголын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанд дарга, цэрэггүй бүгдийг нь эгнүүлж суулгаж байгаад “нүүр, нүдгүй загнаж” байсан талаар гадна, дотнын хэвлэлүүд ч бичиж байна. Нөгөөтээгүүр Тусгаар тогтнолын тэмдэглэлт баяраар нь ирж, “Монголын судсыг нь барьсан” асуудлуудыг хөндсөн нь өөрөө “том сануулга” болов.

Ван Игийн айлчлал

Ван Игийн айлчлал

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн айлчлал нэг л “танил” байсан нь өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ирж байх үеийг эрхгүй санагдуулав. БНХАУ-ын Ван И “бэрс” айлчлал нь эхэлж, Монгол Улсад ирэхээсээ ч өмнө “шаглах” эхний нүүдлээ хийсэн байсныг санаж байгаа болов уу.

Ван И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн. Тэрбээр “БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад Улсын дотоод хэрэг”, “Манай гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна”,  “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх мэт зүйлсийг онцлон ярьсан байдаг.

Чухамдаа “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулсан хэрэг л дээ. Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардахад Монголын талын төлөөлөгчид хүлээж авч, үндэсний хувцасны дүүриймаагаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И сүү уухгүй гэж гараараа зангаад  ярвайсхийгээд алхаж одсон.

Виктория Абрамченкогийн айлчлал

Виктория Абрамченкогийн айлчлал

Монгол, ОХУ хоёр орон нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, тодорхой хэмжээний зарчмыг баривтлах нь зөв. Харин нөгөө талаас Монгол Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлах байсан ч тийм зүйл болсонгүй.

ОХУ-ын талаас Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах асуудалд сөрөг байр суурьтай байгаа. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн тайлбарласнаар “Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах нь ай сав газарт ноцтой аюул учруулж болзошгүй” гэнэ. Тэгвэл ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуураас эх авдаг Ангар мөрний дээр гэхэд дөрвөн УЦС байдаг юм байна.

Үүнээс харахад ОХУ-ын сөрөг байр суурьт зөвхөн Байгаль нуурын ай савд эрсдэл учруулах асуудалд бус “Монгол Улсыг дотооддоо эрчим хүч үйлдвэрлэхийг нь хязгаарласан юм биш биз” гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар ч мөн Виктория Абрамченко сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “ОХУ-ын талаас Монгол Улсад УЦС барихыг зөвшөөрөхгүй. Харин үүнээс үүдэх Монгол Улсын эрчим хүчний алдагдлыг ОХУ-ын нөхнө” хэмээсэн юм.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко “Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа учир ОХУ-ын талаас шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн. Гусиноозёрскийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг үзүүлнэ” гэжээ. Мөн 2022 онд Казаньд ЮНЕСКО-гийн комиссын хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ тухайд зарим судлаач “ОХУ-ын талаас Монголын УЦС-ын асуудлыг нэг тийш нь болгож, төслийг цуцлуулахаар хөдөлсний шинж” гэж үзэн байр сууриа илэрхийлж байна.

1
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419