Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаад байна даа...

2021-12-01, 10:45 Улс төр 951 3
Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаад байна даа...

SONIN.mn

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон Дашдондогийн Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдов. УИХ-д 11 суудалтай сөрөг хүчний хувьд нэн хариуцлагатай уг албанд томилогдоход тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэт Баянхонгорчуудынх нь дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Д.Ганбат эхэндээ эргэлзээгүй "Женко"-гийн л хүн байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах эрхтэй  бүлгийн даргын хувьд үг хэлэх, үйлдэл хийх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх ашигт л үйлчилж байлаа гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ. Гэвч Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр, түүнд үндэслэсэн УИХ-ын тогтоол, хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болов. Яг энэ үетэй зэрэгцэн АН ч хоёр хуваагдав. Энэ эгзэгтэй цаг үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат элдэв сэтгэл хөдлөл, фанатизмд авталгүй цагийн аяс хэрхэн эргэхийг ажиглах болсон бололтой байдаг.

Эргэн сануулахад тэрээр О.Цогтгэрэл даргатай АН, С.Эрдэнэ даргатай АН-ын явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаан хоёуланд нь зэрэг материалаа өгч, нэрээ дэвшүүлж байлаа.

О.Цогтгэрэл даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн төлөө Төв талбай дээр суулт хийж байсан атлаа С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үед нь цэцэгтэй тосч, үг хэлж байх жишээний.

Түүний энэ хоёр үзүүртэй зүү мэт давхар тоглолтыг ажигласан О.Цогтгэрэлийн талынхан УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулах асуудлыг хөндөж эхлэхтэй зэрэгцэн Д.Ганбат харин Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Ганнибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг намын бүлгээс хөөх шийдвэрийг урьтаад гаргачихсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганнибалыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг УИХ-ын дарга хүлээж аваагүй тул О.Цогтгэрэлийн талынхан ядаж бүлгээ тараачихгүй байхын тулд Д.Ганбатаар оролдохоо больсон аж. 11-р сарын 6-нд болсон АН-ын Онц Их Хуралд Д.Ганбат ирж, оролцон: "Би ийм эв нэгдэлтэй АН-ын УИХ дахь бүлгийн дарга байгаадаа баяртай байна" хэмээн үг хэлж байв.

Гэвч хэдхэн хоногийн дараа УИХ-ын байнгын хорооны хуралдаанд үг хэлэх үеэрээ АН-ын онц их хурлыг шүүмжилж, үг хэлсэн юм. Мөн өчигдөр тэрээр С.Эрдэнийн талд эргэлт буцалтгүй орж, АН-ын тэргүүн дэд дарга боллоо.

Эргэж буцсан, эргэж буцсан гэхэд арай ч ийм байж болмооргүй. Энэ бүхний цаана юу болоод байна вэ?

Хариулт нь их энгийн. Х.Баттулгын бүрэн эрх дуусахтай зэрэгцэн, "төвийг сахигч" болоод байсан Д.Ганбат шинэ удирдагчтай болжээ. Энэ шинэ удирдагч нь түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгох эрх мэдэлтэйн сацуу мөн АН-ыг эргэлт буцалтгүй хоёр хувааж буй С.Эрдэнийн талд оруулах сонирхолтой.

Шуудхан хэлвэл өнөөгийн эрх баригчид гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчид л удирдаж байгаа нь ил болж байна.

М.Гал

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419