Б.Гансүх: Галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй

2021-12-01, 10:32 Цаг үе 665 0
Б.Гансүх: Галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхээс тодрууллаа.

SONIN.mn

 

- Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд  эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ?

- Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, заавал зөвшөөрөл авна. Учир нь Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн гэрчилгээ авснаар өмчлөх эрхтэй болно гэж тусгасан байдаг.

Тодруулбал, тус хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.

- Дэлгүүрээс болон, хувь хүнээс галт зэвсэг худалдан авсан тохиолдолд хэрхэн, хаана бүртгүүлэх, шилжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?

- Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт оршин суух иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.

Иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гэхдээ галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас авсан бол холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй.

Иргэд хоорондоо галт зэвсгээ алан хэлэлцээр болон бичгийн гэрээ хийж нэгэндээ өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруй цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлээрэй гэж уриалмаар байна.

- Та түрүүн сургалтад хамрагддаг гэж хэлсэн. Тэгэхээр тухайн сургалт нь хаана, хэд хоногийн хугацаатай үргэлжилдэг вэ?

- Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөөг батлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр зохион байгуулдаг. Тус сургалт нь хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагддаг. Сургалтын эхний өдөр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах гэх мэт эрх зүйн талаас нь онолын мэдлэг олгодог.

Хоёр дахь өдөр практик сургалт буюу галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

Иргэд ургалтад хамрагдах хүсэлтээ байгаа бол сургалтын төвийн 70190092 дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм.

- Эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагад сэтгэцийн эрүүл мэндээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ?

- Тийм, жолооч болж байгаа хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг шүү дээ. Түүнтэй л адил галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэц, мэдрэлийн зүгээс эрүүл байна уу, мөн хараа зүйн буюу харах, сонсох эрхтэн, хоёр гарын хуруу зэрэг биеийн эрхтэн тогтолцооны зүгээс тодорхой шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал гэхээр иргэд зөвхөн сэтгэц, мэдрэл гэсэн талаас нь харах буруу ойлголттой байдаг.

Эрүүл мэндийн үзлэгийн тухайд орон нутгийн иргэд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт, Нийслэл хотын иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу дүүргийнхээ нэгдсэн төв эмнэлэгт очиж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017.03.16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан хуудасны дагуу үзлэгт хамрагдана.  Түүнээс биш аль нэг хувийн эмнэлэг, амбулаторид хамрагддаггүй гэдгийг анхаараарай.

- Сүүлийн үед гарч буй галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн ямар шалтгаан нөхцөлөөс үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшдэг галт зэвсгийг хэрхэн хадгалах ёстой байдаг вэ?

- Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг.  Өөрөөр хэлбэл, гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой.

Цагдаагийн байгууллагаас, галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох сургалтаар хамгийн түрүүлж заадаг. Энэ талаар ч нийтэд мэдээллийг тогтмол хүргэсээр ирсэн. Хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаад буу, замаг хоёрыг тусад нь хадгална.

- Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшдэг иргэн, аж ахуй нэгжид хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

- Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж дөрвөн төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Иргэний галт зэвсгийг мөн дотор нь зориулалтаар нь ангийн, спорт сургалтын, үзмэр цуглуулгын зориулалттай гэж ангилдаг.

Иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгээ зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэх аюулгүй байдлыг ханган хэрхэн хадгалж байгаа болон тээвэрлэлт хийхдээ галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу тээвэрлэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавьж, тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

- “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал?

- Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Энэхүү арга хэмжээ нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.

- Иргэд тооллогод хэр идэвхтэй хамрагдаж байна вэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

- Энэ оны галт зэвсгийн тооллогын ажлыг эхний гурван долоо хоногийн байдлаар авч үзвэл улсын хэмжээнд 47 хувьтай байна.

Одоо 14 хоног үлдэж байгаа тул иргэд үлдсэн хугацаанд галт зэвсгийн тооллогод илүү идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419