Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотод болж, замын даргын томилгоог хэлэлцжээ.
Ерөнхий хорооны хуралдаанаас Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасныг эх сурвалж мэдээлэв.
Х.Хэрлэн гэж хэн бэ?
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.
Эзэмшсэн боловсрол:
-1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
-1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
-1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
-1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
-2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
-2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
-2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
-2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
-2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
-2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
-2017-2021 онд Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.