Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү...

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү...

Дарханы зам байхгүй, Түлэнхийн төв байхгүй, сумуудын дунд сургуульд боловсон жорлон байхгүй, орчин үеийн шаардлага хангасан дотуур байр байхгүй, нэгдүгээр хорооллыг Яармагтай холбосон гүүр байхгүй, Тавдугаар цахилгаан станц байхгүй...энэ бүхнийг баръя гэсэн ч манай нялх Засгийн газрын мэдлэг чадвар, мега мета төсөл боловсруулах эдийн засгийн боловсрол дутна. Гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг татах танил тал, найз нөхдийн зэрэглэл байхгүй, олон улсын хүрээнд харилцаагаа өргөжүүлэх түншлэл байхгүй. Мэддэг нь Бэрх, хардаг нь Тасганы овоо, чаддаг нь хөшөө, цохиж унагаадаг нь төсөв.

Энүүхэндээ гэхэд 2022 оны төсвийг 18 их наядын зарлагатай, 3.6 их наядаар банкуудаас бонд авах, дээр нь нэмээд Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангаасаа 1.6 их наядыг авч үрэн таран хийхээр төлөвлөж баталсан. Гэтэл гэнэт л төсвийн багагүй үрэлгэн зардлын нэг нь 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Тасганы овоо дахь Богд Зонховын хөшөөг барих явдал болж хувирлаа. Үндсэндээ аль ч шатанд мэдээлэлгүй байсан энэ ажил аль сарын өмнө эхэлчихсэн, Тасганы овоон дээр шавар овоолоод удаж байгаа. Манай Оюун-Эрдэнэ, Номин хоёр андлал хүмүүсийн зүрх сэтгэлд бус, чулуун хөшөөнд оршдог гэж итгэдэг, сүсэг бишрэл ард түмнийх нь үзэл бодол, итгэл үнэмшилд бус Тасганы овооны орой дээр байдаг гэж бодож явдаг улс бололтой.

Тэгээд ч хөшөө баримал бариулах нь мега төсөл боловсруулж, Түлэнхийн төвийг босгож, эмнэлгүүдээ нарийн мэргэжлийн аппаратаар хангахаас илүү унацтай гэж үздэг шиг байгаа юм. Хөшөө барьж байгаа арга барил нь адил. Хулгайн гэмээр арга, хударгагүй гэмээр замналаар хийгээд байгаагаараа бүүр адилхан. Андлалын хөшөөг нурааж ачуулаад сар гаруйхны дараа хандивын реклам цацсан болоод гэнэт л Тэнгэрийн андгайг оронд нь босгочихсон. Санхүүгийн тайлан, орлого зарлага, мөнгөний эх үүсвэр одоо болтол тодорхойгүй. Гэтэл Тасганы овоон дээрх 32 тэрбумын өртөгтэй хөшөө бас л гэнэт эхэлсэн, хэзээ хэдэн оны төсөвт багтаж ороод, одоо барьж байгааг тайлбарлах хэрэгтэй. Хэний шахаа вэ, хэний компани хэний зураг төслөөр барьж байгаа юм? Энэ мөнгөөр гэртээ цоожтой үлддэг олон мянган хүүхэд хэдэн арван цэцэрлэгтэй болох боломжтой. Төмөр замын урсгал чиглэлийг ч гарц, гарам орчимд нь бага хүрээнд нэмж болно. Энэ улс оронд аминд тулж, амьжиргаанд садаа болсон олон асуудал ар араасаа жагсаатай байна.

Гэтэл яав? Дахиад л хөшөө. Бас дахин хөшөө. Хэзээний ч юм, хэний ч юм бизнес. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Хүрэлбаатар нь төсөв өргөн барихад энэ хөшөө байгаагүй гэдгийг мэдэгдчихлээ. Гурван гишүүн анх 5.5 тэрбумаар барина гэж санал оруулж байсан тухай ч хэллээ. Гэтэл тэр нь Оюун-Эрдэнийн үед 32.0 тэрбум болж тэнгэрт хадаж, даруй зургаа дахин өртөг нь ихэссэн төдийгүй бариад эхэлчихлээ. Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчдыг ар араасаа төрүүлээд л байгаа нь энэ үү?

Дашрамд дуулгахад Монгол Улсад одоогоор морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь, ямааны хөшөө 1652, аргал янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны хөшөө 27, Өүлэн эхийн хөшөө 11, нохойны хөшөө 231, эвт дөрвөн амьтных 26, тарваганы хөшөө 25 бий гэсэн тоон дүн байна.

Шавар овоолоод хөгждөг бол хөгжлийн оргилд хүрэх боллоо. Шинэ үеийн залуус төр барина гэж түмнээрээ найдвар тавин хүлээсэн атал шавар овоологчдын дараа үеийнхэн шанага халбагаа бариад гараад ирдэг ажээ. Шаварт нам сууна гэдэг л энэ байх даа, хөөрхий. Хэлээд байгаа шүү, яаж ч рекламдаад наад Засгийн газрыг чинь ард түмэн аль эрт сэтгэлийнхээ хоймроос огцруулчихаад, итгэлийнхээ хатавчнаас зайлуулчихаад байна. Чадахгүй юм чадахгүй л байдаг. МАН төр барих, парламент тэргүүлэх, гүйцэтгэх засаглал удирдах үүргээ биелүүлж чадалгүй, бэтгээ бөөцийлж, бэлдээ бүдрээд хоёр дахь жилээ үдэж байгаа шүү. Хамраараа газар хатгахыг чинь хараад, хүлээгээд, шоолоод инээгээд сууж байгаа чадалтай чансаатай хүмүүсийнхээ элэг доог болж дуусаагүй л байна уу, за тэгээд хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн дөө. Удахгүй Женко ахынхаа хөшөөг босгоё гээд жирийлгээд ороод ирэв дээ, та хоёр.

Эмүжин

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419