ТӨРИЙН БАНК: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөгдөөрэй
Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна. Тус аяны хүрээнд бид орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-нийг дуустал хугацаанд III тунд хамрагдсан бол Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлж байна. Мөн дэлхийд алдартай антивирус, цахим хамгаалалтын системийн Монгол дахь албан ёсны дистрибъютер компани болох “Бд Системс эйжиа” ХХК-тай хамтран вакцины III тундаа хамрагдсан эхний 20,000 харилцагчид Bitdefender Mobile security программын нэг жил үнэгүй ашиглах эрх олгохоор боллоо.
Сүүлийн саруудад Коронавируст цар тахлын дельта хувилбар дэлхий дахинд эрчимтэй тархаж хүн амын өвчлөл эрс нэмэгдсэнээс шалтгаалан өндөр хөгжилтэй улс орнууд бүүстэр тунг иргэддээ санал болгоод байна. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэхийг Улсын онцгой комиссоос онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэх юм.
Иймд эрхэм харилцагч таныг “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх” үйлсэд хувь нэмрээ оруулан, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалж Вакцины III тундаа хамрагдахыг Төрийн банкны зүгээс уриалж байна. Мөн эрхэм харилцагч таныг өөрийн гар утас, тэр дундаа цахим банкны нууцлалаа сайжруулж, нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалахыг уриалж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.