Хүн амын олонхи нь мэргэжлийн тамирчид, бөхчүүд, жүжигчид, лам нар, дуучид болчихож болохгүй л дээ...

2021-11-30, 17:32 Нийтлэл 802 3
Хүн амын олонхи нь мэргэжлийн тамирчид, бөхчүүд, жүжигчид, лам нар, дуучид болчихож болохгүй л дээ...

Баяжих арга, заль мэдээжээр олон янз байх нь тодорхой билээ. Тэдгээрээс бусдыг мөлжиж баяжих арга их түгээмэл хэрэглэгддэг юм байна. Нийт хүн төрөлхтний хэмжээнд үзэх юм бол бусдыг боол болгож өөртөө албадан хөдөлмөрлүүлээд эзэд нь баяжиж байжээ. Нэг газраас авсан бараагаа өөр газарт олон нугалж борлуулаад худалдаачид баяжиж иржээ. Хулгай, дээрмээр баяжиж байсан тохиолдол ч олон юм. Энэчлэн олон арга, хэлбэр, заль, мэх байжээ. Одоо ч тэдгээр нь байж л байгаа. Өмнө дурдсан бүхнээс арай өөр нэгэн сонин арга бас байх юмаа. Би энэ тухай сонирхуулж өгүүлэх гэсэн юм.

SONIN.mn

Энэ бол шашин, сүсэг бишрэлийг ашиглаж орлого олох, бусдыг төөрөлдүүлэн байж халаасыг нь хоослох арга, мэх, ойлгоход ч хэцүү нэгэн хэлбэр. 1990-ээд оныг хүртэл мөлжлөгийн энэ хэлбэр Монголд бараг л устаад байжээ. Харин 1990 оноос хойш мөлжлөгийн энэ хэлбэр хот, хөдөөгүй их хурдацтай сэргэжээ. Шашин болгонд сайн зүйл, эерэг үр дагавар ч их бий, мөн муу зүйл, сөрөг үр дагавар ч их бий. Хэрэв муу зүйл, сөрөг үр дагавар нь давамгайлах хандлагатай болчихвол нийгмийн энэ үзэгдэлд төр, засгаас зохих, таарах зохицуулалт хийхээс өөр аргагүй болдог байна. Ийм баримт аль ч улс орны түүхэнд байдаг ажээ.

Сүсэгтэн олноос өргөл, барьцын хэлбэрээр мөнгө, үнэт зүйл авах, авах авахдаа бүр жилийн 365 хоногийн туршид шахам авч байх, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд нялхсаас хүртэл авч байх аргыг маш ухаалгаар, тун овжин боловсруулан хэрэглэж ирсэн шашин бол Азидаа шарын шашин бололтой.

Хувь хүний амьдралын чухал мөч бүрийг тэтгэх, дэмжих, амжилтанд хүргэх, аюул ослоос хамгаалах зорилгоор засал хийж байгаа гэж итгүүлээд, элдэв зан үйл гүйцэтгэж, хариуд нь өглөг барьц авсаар баяжсан сүм хийд, лам нар Монголын хошуу болгонд байжээ. Олон мянган бог, бод малтай, мөнгөн хөрөнгөтэй, хүнсний их нөөцтэй, эд агуурс ихтэй, жасууд, их жасын нярав гэгдсэн баян эрхмүүд ч олон байв. 1920-иод оны үед АрМонголын хүн ам 650,000 орчим, үүнээс Монгол угсааны хүний тоо 560,000 орчим, тэдгээрийн 120,000 шахам нь лам байсан гэсэн ойролцоо тоо баримтаас үзэхэд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 30-40 хувь нь лам байсан байх магадлалтай. Тэр үед хүн амын олонхи нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид байжээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олон байв. Лам нар мал аж ахуй, газар тариалан, гар урлал эрхэлдэггүй, материал баялаг бүтээдэггүй, гэрлэдэггүй байсан нь Монгол орны доройтол, ядуурлын нэгэн том шалтгаан болж байсан төдийгүй хүн амын өсөлтөнд маш муугаар нөлөөлжээ. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн бараг хагас нь төвд хэлээр ном уншаад, цээжлээд сүм хийдүүдэд суучихлаар тэр улс орон яаж өөдлөх юм бэ? Ажиллах хүчээр хомс өрх гэрүүд ямар ч таваарлаг шинжгүй, хувиа аргацаасан аж ахуйтай байхаас өөр яах билээ...

Намайг ингэж хэлэхээр эсэргүүцдэг, цахимаар харааж зүхдэг хүмүүс, лам нар гардаг л даа. Нийтэд тодорхой болчихсон үнэнийг л би өгүүлж байна шүү дээ. Үнэнийг эсэргүүцээд байвал тэр нь шашны, лам нарын нэр хүндэд л муугаар нөлөөлдөг юм. Шашин болгоны түүхэнд муу баримт, сөрөг үзэгдэл байжээ. Жишээ нь Христос шашны олон урсгал хоорондоо дайсагналцаад 1618-1648 оны хооронд 30 жилийн туршид нэгнээ хөнөөжээ. Дайны явцад 7 сая гаруй хүн амь үрэгдэж ихээхэн эд баялаг сүйдсэн байна. Эцэсдээ эвлэрлийн гэрээ (Вестфалийн) байгуулцгааж католицизм, лютерианизм, кальвинизмыг хууль ёсны эрх тэгш шашинууд болохыг хүлээн зөвшөөрцгөөжээ. Улаан малгайтны болон шар малгайтны хоорондын их хядалцаан, лалын шашны урсгалуудын хоорондын хядалцааныг энд мөн дурдаж болох юм.

Ард иргэдийн сүсэг, бишрэлийг ашиглаж өргөл, барьц авах, энэ мөлжлөгөө хэдэн зуун жил дамнуулан үргэлжлүүлж байхын тулд хуурамчлан зохиосон нэгэн арга (луйвар) бол том толгой лам нарын хойд дүрийг, дараа дараагийн дүрийг угсруулан тодруулдаг булхай, заль юм.

Монголын аль аймаг, хошуунд хэн гэгч том лам ихэд шүтэгдэж байна гэдгийг судалж тогтоогоод тэр хүн өөд болмогц нь жилийн дараа гэхэд л хойд дүрийг нь тодруулж байжээ. Ингээд л өглөг, барьцын урсгал, орлого урьдынх шиг хэмжээнд цугларсаар, сүсэгтэн олон юугаа ч мэдэхгүй шахам нялх хүүхдээс адис хүртсээр , сүм хийдийн жасын хөрөнгө зузаарсаар, их жасын нярав нар гэх баян тарган иргэд олширсоор байв. Номтой, эрдэмтэй хүний, бүр амьд бурхан, гэгээнтэн гэх хүний хойд дүр хаа нэгтээ, хэнийд ч юм төрдөг, тэгээд өмнөх дүрийнхээ нэгэн адил ном, эрдэм, ид шидтэй болдог, өмнөх дүрийнхээ нэгэн адил аврал, ивээлийг сүсэгтнүүдэд өгдөг, хайрладаг гэх үзэл бодол, итгэл үнэмшил бол бүр 100 хувь худал зүйл юм. Энэ байхгүй зүйлийг, энэ боломжгүй зүйлийг, энэ худал зүйлийг Төвдийн том толгой лам нар анх сэджээ.

Энэ заль, хуурамчлал Төвд, Монгол мэтийн цөөхөн хэдэн оронд л үнэмшигдэж, хэргээ хийсээр ирсэн байна. Өнөөдрийн дэлхий нийт энэнийг таньж мэдээд гайхдаг, бүр хэлэх үгээ олж ядан гайхширдаг болжээ. Эхчүүд зовиур багатай төрөхдөө даатгаж ном уншуулах, хүүхэддээ ивээл нэр гуйх, хувь төөргийг нь асуух, сэвлэг үргээх өдөр товлох, буяны даллага авах, жилийн засал хийлгэх, хийморийн сан тавиулах, хүүгээ гэрлүүлэх, охиноо хадамд өгөх, шинэ гэр бүрэх, хуримын өдөр товлох, эрчүүд ан гөрөөнд, аян жинд явах, мал хөнгөлөх, имнэх, уул овоо тахих, гүү барих, өвлийн идэш төхөөрөх, нас барагсдын алтан хайрцаг нээлгэх, хойтохыг уншуулах, оршуулах өдөр, цагийг товлох гэх мэтчилэн тоолоод, тоочоод барахгүй олон шалтгаанаар лам нарт бараалхаж өргөл, барьц өгсөөр иржээ. Гэтэл дэлхийн 200 гаруй улс орны иргэд өмнө дурдсан бүхнийг өөрсдөө мэдээд л, боломж ба зав зайгаа тооцоод л, хувь хувиараа шийдчихдэг байх юм. Алхам бүрээ шахам ламаас асуудаг хүмүүс бол мухар сүсэг, сохор итгэлд хөтлөгддөг, өөртөө итгэлгүй, шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олж чадаагүй, шашны төөрөгдөлд гүнзгий автсан иргэд байдаг ажээ. Тэд өөрөөр байж, өөрсдөө шийдэж зүрхэлдэггүй юм байна...

Сүсэгтэн олныг шашны зан үйлд уяж, холбож өгөх бурангуй суртлыг үүсгэж бүр амьдралын хэвшил болгож зуршуулсан нэг том хуурамчлал бол зурхай, цаг тооны бичиг юм. Жил, сарын, өдрүүдийг сайн, муу гэж хуваах, 4 зүг, найман зовхисыг ивээлтэй, хорлолтой гэж итгүүлэх, мэнгэ суудал мэтийн худал, хийсвэр ойлголтуудыг буй болгох зэргээр зурхайчид хүмүүсийн шүтэх, бишрэх сэтгэлийг хөөрөгдөн бүр мухар сүсгийг өвчин, эрэмдэг болтол нь дэврээжээ. Хүн нэг бүрийн хувь тавилан төрөхөөс үхэх хүртлээ (зурхайн ухаанаар) заагдсан, зураглагдсан байдаг гэж түмэнд итгүүлсэн нь сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжлөгийг бүр их өргөтгөж, чангалжээ. Чингиснээр хувь хүний амьдралын үйл хөдлөл бүр, үйлдэл алхам бүр шашны зан үйлээр эхэлж, шашны зан үйлээр төгсөж байх болжээ. Хувь иргэний амьдрал, үйл ажиллагааг бүр 100 хувь шашинжуулснаар тэр иргэний хөрөнгө, орлогын тодорхой хувь нь жил бүр өргөл, барьц болон бусдад шилждэг болжээ. Нийт иргэдээс хураасан хөрөнгө, мөнгө жилийн дүнгээр үзэхүл маш их хэмжээтэй байх нь тодорхой юм. Тэр их хөрөнгийг материаллаг баялаг бүтээхэд хуруу хумсаар ч болов оролцдоггүй хүмүүс болох лам нар идэж, ууж, өмсөж зүүгээд л бардаг байжээ. Тэд ядаж гар урлалд ч хөрөнгө оруулж байсангүй.

Шашны буруу суртал бол яг хэрэг дээрээ санаатай хэрэгжүүлж байгаа оюун санааны боолчлол юм. Гэхдээ оюун санааны хувьд төөрөлдүүлээд, боолчлоод зөвхөн зогсох биш түүн дээрээ суурилсан мөлжлөгийг нийт хүн амд үүрүүлдэг, тэднийг ядууруулдаг хэрэгсэл юм. Сайн, муу ямар ч зүйлд хэмжээ байх ёстой. Жишээ нь материал баялгийг бүтээхэд шууд оролцдоггүй хүмүүсийн тоо хэрээс хэтэртлээ олшрох аваас тэр улс орон ядуурч эхэлдэг.

Монголын жишээн дээр ярьвал манай хүн амын 2,1 сая нь хөдөлмөр эрхлэх насныхан юм. Тэдний хагас нь бөхчүүд, дуучид, жүжигчид, бүжигчид, лам нар, мэрэгжлийн тамирчид болчихвол улс орон маань, материаллаг үйлдвэрийн салбарууд маань ажиллах хүчээр гачигдана биз дээ.

Барилгыг хэн барих билээ, тээврийг хэн хийх билээ, тариа ногоог хэн тарих билээ, мал аж ахуйд хэн ажиллах билээ, хөнгөн хүнсний үйлдвэрүүд яах билээ? Өнөөдөр гэхэд өрх толгойлсон эмэгтэйчүүд 90 мянга байгаа. Лам нарын тоо 1910 оных шиг 120,000 хүрээд тэд Винайн ёсоо сахиад гэрлэхгүй бол хүн ам маань яаж өсөх юм бэ? 300 гаруй сум маань тус бүр 20 ламтай, 21 аймаг маань тус бүр 100 ламтай, Нийслэл хот 2,000 ламтай боллоо гэхэд л тэдний тоо 10,000 гараад явчихна гэсэн үг. Ингэхлээр бодох, тооцох юм их байна аа. Шашны үйлчилгээг аймгийн төвүүдээс онлайнаар үзүүлж болох юм. Нас барагсдын алтан хайрцгийг онлайнаар нээж, хойтохыг нь мөн онлайнаар уншиж болноо доо?... гэхчилэн.

Сүм хийдүүд, суврагууд барьж байгаа тэр их хөрөнгө, материалаар орон сууц барих юмсан. Нийслэл ХарХорин хотоо нураалгуулаад үлдсэн тоосго, чулуу, ваараар нь Эрдэнэзуу хийдийг барьсан түүхийг давтахгүй юмсан гэж ч бодогдох боллоо. Энэтхэг, Төвд, Хятадаас импортлож байгаа шашны эд зүйлсэд мөн ч их вальют зарцуулж байна даа. Хадаг самбай, хонх, дамар, судар гэх мэтийн оронд эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж байвал мөн ч хэрэгтэйсэн. Төр засаг, салбарын яамд, аймгуудын захиргаад яг байгаа амьдралаа, чухал асуудлуудаа ний нуугүй, илэн далангүй хэлэлцэж засах, залруулах ажлыг аль болохоор л эрт эхлүүлмээр байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн нэг бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Хэрэв толгой нь ажилладаг хүмүүс сонгогдсон бол бүтэн 4 жилийн туршид болохгүй байгаа мөн ч олон зүйлийг болгож, болж байгаа мөн ч олон зүйлийг өргөжүүлж, бататгаж чаднаа даа.

Хүний хийсэн, бүтээсэн бүх зүйл эхлээд толгойд нь боловсрогддог, төлөвлөгддөг болохоор толгой сайтай, сэтгэл зөв хүмүүс л өнөөдөр хаа сайгүй хэрэгтэй байна. Ийм хүмүүсээ таниад л сонгох, томилох хэрэгтэй, дэмжих, урамшуулах хэрэгтэй.

Энэ л ганц гарц юм шүү.

Судлаач, профессор Д.Чулуунжав

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419